• Өнөөдөр 2024-10-15

АН-ААС СОНГУУЛЬД ГОРИЛОГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ

2024-04-21,   1994

        Ардчилсан намд цагтаа чамбай лидер эмэгтэйчүүд УИХ-д сонгогдож байлаа. С.Оюун, М.Батчимэг, Р.Бурмаа, З.Нарантуяа, Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл гэх мэт Ардчилсан намаас сонгогдож байсан эмэгтэйчүүд УИХ-д гишүүнээр суух хугацаандаа хуулийн төслөө уншилгүй орж, намын гишүүдийнхээ чихийгхалууцуулаагүй, амаа үдүүлсэн аятай чимээгүй дөрвөн жилийг өнгөрөөж лав суугаагүй гэдэгтэй санал нийлэх хүн олон биз. Цаашлаад автор болох хуулийн төслүүдийг ч санаачлан батлуулсан.

        Тэд цөөн гэлтгүй улс төрд суусан цаг хугацаандаа үүргээ гүйцэтгэж, эрдэм мэдлэгтэй, эрхэлсэн ажилдаа эзэн байхаар, төр төлөөлөх үүргээ гүйцэтгэж, тогтоол хуулийн төслүүдээ тухай бүрд нь чамбай гэгч нь боловсруулаад өргөн мэдүүлчихдэг эрчүүдээс огт дутахааргүй эмэгтэй гишүүд Ардчилсан намд байсан. Тэгвэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр парламентад суух эмэгтэй гишүүдийн квотыг 30-ас доошгүй хувь байхаар 2028 оны сонгуулиар 40 хувь болгохоор хуульчилсан. Түүнчлэн холимог тогтолцоогоор сонгууль явуулахтай холбоотой жагсаалтад багтах нэр дэвшигчдийн хүйсийн тэнцвэрт байдлыг хангах зохицуулалт тусгаад буй. Яалт ч үгүй эмэгтэй гишүүдээ төлөөлөлд багтаах нь гарцаагүй болсон энэ цаг үед Ардчилсан нам эмэгтэйчүүдээсээ хэнийг Их хуралд сойж, хэнийг өнжөөх вэ гэдэг нь анхаарал татаж байна.

      УИХ-ын ээлжит сонгуульд тойрог болон жагсаалтад багтахаар Ардчилсан намаас горилж буй эмэгтэйчүүдийн хэн хэн болохыг танилцуулъя.

УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭН

          2024 оны сонгуульд I тойрогт Ардчилсан намаас УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн горилж байгаа. Түүний хувьд 2020 оны сонгуулиар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “ивээлд” багтаж, нэр дэвших эрхээ өвөрлөөд Баянхонгор аймагт нэр дэвшиж, парламентад  суусан азтай нэгэн. “Номгон Санчир” сургуулиараа ажлын байранд боловсон хүчин бэлдэж байгаа гэх имиж өөртөө бүрдүүлсэн тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо л “ачигдах” болзлоо хангачихсан байв. Угтаа бол ачаа тээврийн С зөвшөөрлийн асуудлаар хууль, хяналтын байгууллагад шалгуулж, УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээр хэргээ хамгаалуулчихсан нь ч нууц биш. Нүүрсний гэх хэрэг илчлэгдэхэд АН-аас хамгийн түрүүнд дуудагдаж, өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагын үүд сахиж яваа. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүн гэдгээрээ УИХ-д том артай суугаагийн дээр ээлжит сонгуульд ч түүний татаасаар нэр дэвшихээр тойргоо усалж яваа юм.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА

        Ардчилсан намын гишүүд дотроо арай дөнгүүр нь гэгдэх С.Одонтуяа дараагийн сонгуулиар намын жагсаалтад багтах тохироо хийсэн гэх нь ч бий. УИХ-ын анхны эмэгтэй дэд дарга болсон гэгдэх тэрбээр мөн л авлига албан тушаалын хэрэгтэй парламентад суусан. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр Дорноговь аймагт байрлах ... ТББ-ын нэрээр 15 тонн бэлэн хувцас хилээр нэвтрүүлсэн гэдэг.  Ингэхдээ “Коммисын бараа” хэмээн гаалийн бүрдүүлэлт хийсэн.

       Харин уг хувцас нь хуучин биш, 40 сая ам.долларын үнэтэй нэр бүхий брэндийн хувцас байсан нь баримтаар нотлогдсон гэдэг. Тэрбээр Дорноговь аймгийн гаалийн байцаагч Э-тэй үгсэн хуйвалдаж, 40 сая ам.долларын шинэ хувцсанд төлөх татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэх хэрэг дөрвөн жил дагаж явна.

         УИХ-ын гишүүн болохоосоо өмнө дөрвөн жилийн хугацаанд Баянгол дүүргийн Засаг даргын албыг хашсан. Түүнчлэн тэрбээр цар тахлын үед хил дээр вакцин гацаасан гэх асуудалд ч нэр холбогдож байлаа. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын дэд дарга С.Одонтуяа гэр бүлийн хүний хамт дээрх үйлдлийг хийсэн. Зарим сэтгүүлчидтэй ярьж, гаалийн байцаагч нар руу утасдаж, дарамталсан асуудал гарсан. Энэ асуудлыг би шалгуулна” хэмээн мэдэгдэж байлаа. Тухайн үед УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ихэд уурлаж “Ерөнхий сайд намайг гүтгэлээ. Хууль хяналтын байгууллагад шалгуулна” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН З.НАРАНТУЯА

          Ардчилсан намынхны урдаа барьдаг цөөхөн эмэгтэйчүүдийн нэг нь УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа. Тэрбээр намынхаа лидер эмэгтэй гэх имижийг өөртөө бүрдүүлсэн эдийн засагч. Завхан аймгийн Алдархан сумын харъяат тэрбээр Монголбанкны мэргэжилтнээс “Монгол шуудан” банкны дэд захирлаар ажиллаж, УИХ-ын дарга асан З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж улс төрд орсон намтартай. Улмаар 2016 оны сонгуулиар Завхан аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр ажилласан. 2020 оны УИХ-ын сонгуулиар ялагдал хүлээсэн. Түүнийг “хар машины хакерчин” гэх сөрөг пи-ар өрсөлдөгчид нь явуулж байлаа. Угтаа бол түүний нөхөр Г.Баяндүүрэн СЕХ-ны ажлын албаны даргаа ажиллаж буй. Тэгвэл саяхан түүний охин Б.Энхдөлөөн Ардчилсан намын нарийн бичгийн даргаар ажиллахаар болсноо мэдэгдсэн Z  үеийн төлөөллүүдийн нэг болсон юм.

      Г.Баяндүүрэн, З.Нарантуяа, Б.Энхдөлгөөн нарын эзэмшилд Сүхбаатар, I хороо, олимпийн, 19А, Шангри-Ла оффис, 808 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Парита энд партнерс” гэх хуулийн фирм, “Корпорацийн санхүү эдийн засаг эрх зүй судлалын төв” ХХК бүртгэлтэй.

АЭХ-НЫ ТЭРГҮҮН Б.ЖАРГАЛАН

         Б.Жаргалан нь Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. "Монгол түлхүүр" ХХК-ийн гүйцэтгэх захирал,  Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүний сонгуульт ажилтай. Түүнийг УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин гэдгээр нь олон нийт илүүтэй танина. АЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшин ялалт байгуулсан. Түүнийг УИХ-ын I тойрогт нэр дэвшиж магадгүй гэх таамаг улс төрийн хүрээнд өрнөж байгаа ч нэрийн жагсаалтад намаасаа багтах эмэгтэй гишүүдийн тоонд багтана гэх яриа ч өрнөж буй. Түүний аав УИХ-ын гишүүн Н.Батбаяр нь Архангай аймгийн уугуул, УИХ-ын сонгуульд I тойргоос хоёр удаа сонгогдож, найман жил гишүүнээр суухдаа Н.Алтанхуягийн Засгийн газарт Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байлаа. Улмаар Н.Батбаяр Хөгжлийн банкны хэрэгт холбогдож, шүүхээр орсон ч саяхан хэрэг нь цагаадсан. Түүний охин Б.Жаргалан аавынхаа мэргэжлийг эзэмшиж эдийн засгаар сурсан улмаар улс төрийн замналыг нь ийн үргэлжүүлж байгаа юм.

        Б.Жаргалан нь “Монголтүлхүүр” ХХК, “Монголын үндэсний дэвшлийн нэгдсэн холбоо” ТББ, “Урт цагаан хөгжлийн холбоо” ТББ, “Пи Эл Эм” ХХК, “Номалунхүрээ” сэтгүүлд хувьцаа эзэмшдэг. Түүний хувьд улс төрд орох бэлтгэлээ чамгүй удаан хийсэн. Өнгөрсөн жил Архангай аймагт нэр дэвшинэ хэмээн яригдаж байсан ч өнжсөн бол энэ удаагийн сонгуульд АН-ын эмэгтэйчүүдээс дээгүүрт бичигдэх нь тодорхой болоод байна.  

АН-ЫН ГИШҮҮН Д.ЭНХТУЯА

Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Д.Энхтуяа өнгөрсөн удаагийн сонгуулиар УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт горилоод бүдэрсэн. Улмаар НИТХ-ын сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшиж, нийслэлчүүдийг төлөөлөх болсон. Тэрбээр ирэх сонгуулиар Баянгол дүүрэгт горрилохоор бэлтгэлээ базааж эхэлсэн гэх нь бий.

       Д.Энхтуяа сэтгүүлч, олон улсын харилцаа судлаач мэргэжилтэй. Тэрбээр Монголын үндэсний телевизэд сэтгүүлч, хөтлөгчөөр ажлын гараагаа эхэлсэн. NTV телевизэд 2010-2012 онуудад мэдээ шуурхай нэвтрүүлэг хариуцсан дэд Захирал, 2012-2013 онд УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2013-2016 он дуустал МҮОНРТВ-ийн Дэд захирал гэсэн хариуцлагатай ажил албанд томилогдож байгаад 2018 оноос ТВ2 телевизийг үүсгэн байгуулсан гэх намтартай. НИТХ-ын төлөөлөгчийн жилийн орлого 27 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 24 сая төгрөг байна. 250 сая төгрөгийн 1 нийтийн орон сууцтай. 40 саяын Lexus, 350 машинтай. Тэрбээр тэрбумын үнэлгээ бүхий эзэмших 10000м/кв газартай. Мөн 295 саяын үнэт эдлэлтэй. Хадгаламждаа 21 сая төгрөгтэй гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. Д.Энхтуяаг АН-ын дарга асан С.Эрдэнийн хүн гэх нь бий.

        Тэрбээр “Эм Ди энтертайнмент” ХХК-ийг Бадамгаравын Цэнд-Аюуш, Нармандахын Нинжбадгар нартай хамтран эзэмшдэг. Нармандахын Нинжбадгар нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр.

АН-ЫН ДЭД ДАРГА П.БАТЧИМЭГ

         Ардчилсан нам 15 дэд дарга томилсны гурав нь эмэгтэй. Түүний нэг нь Ардчилсан намын гишүүн П.Батчимэг юм. Түүнийг олон нийт УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн төрсөн дүү гэдгээр нь олон нийт илүүтэй мэднэ. Цаашлаад “АПУ Трейдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар мөн ажиллаж байсан түүнийг “Апу”-гийн гэх тодотгол дагаж ирсэн. Айлын ганц охин гэгдэх түүний ах, дүү нар нь бизнесийн салбарт хөлөө олсон томчуудын нэг. Угтаа бол хамгийн том ах нь болох  Г.Батхүү агсан “Шунхлай” группыг үүсгэн байгуулсан. Улмаар төрсөн дүү нар нь ахынхаа бизнесийг өргөжүүлж, монголын толгой баячуудын тоонд багтаж байна.

П.Батчимэгийн хувьд Хан-Уул дүүргээс Нийслэлийн ИТХ-д гурван удаа сонгогдсон тэрбээр 2020 оны сонгуулиар Дорнод аймагт нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. УИХ-ын сонгуулийн сурталчилгаандаа нэг ч хандив аваагүй юм. Түүнийг Хан-Уул дүүрэгт горилж байгаа гэх нь бий.

АН-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА

        УИХ-ын V тойрог буюу Сэлэнгэ, Сүхбаатар, Төв аймагт Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа горилж буй. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул. Баянгол дүүргийн АН-ын Хэрэх эрхлэх газрын дарга, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, С.Эрдэнийг ХНХ-ын сайд байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. Улмаар 2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болж, 2020 оны УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймагт “Сэлэнгэ ялна” уриатайгаар С.Баярцогт, Д.Эрдэнэбат хоёртой ханьсаж нэр дэвшээд ялагдсан. Ирэх сонгуулиар дахин даагаа нэхэхээр УИХ-ын гишүүн Ц.Тувааны удирдлага доор бэлтгэл хангаж буй.  

Түүний эгч Д.Оюун нь “Био селпик сервис” ХХК-ийн Ерөнхий захирал, эгч Д.Эрдэнэчимэг нь “Түшигтэйн зэд” ХХК-ийн Ерөнхий захирал, ах Д.Уртнасан нь “Урта камел транс” ХХК-ийн Ерөнхий захирал, дүү Д.Цолмон нь “Дэлхийн найман гүүр олон улсын групп” ХХК, “Алтай эколос” ХХК-ийн Ерөнхий захирал, Д.Үүрийнтуяа өөрөө “Эртний тоонот гэр” ХХК, “Евро бион лос” ХХК-ийн Ерөнхий захирал гэх мэтээр гэр бүл, ах дүүгээрээ бизнес эрхэлдэг.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМАА

      Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт Ардчилсан намын эмэгтэйчүүдээс Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа горилж байгаа сурагтай.

       Түүний хувьд Батлан хамгаалахын их сургуул Дээд инженер, технологич 1993-1994 он "Улаанбаатар" ресторанд зохион байгуулагч, "Гүег" ХХК-д захирал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажилласан гэх намтартай.  2020 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн хурлын сонгуульд нэр дэвшиж, нийслэлийн иргэдийг төлөөлж суугаа. Түүний нийт орлого 48 сая, гэр бүлийн орлого нь 430 сая, 1.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий дөрвөн орон сууцны барилгатай, 414 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашинтай, 582 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 125 сая төгрөгийн үнэлгээ бүхий газрын эзэмшилтэй. Мөн ЭЙ БИ ЖЙ энерго ХХК, БДТТ ХХК, Сити паркин ХХК, Манзишир хид ХХК, Бат сити ХХК, Даш кредит ХХК, Доргот чандмань ХХК, Улаанбаатарын хөлбөмбөгийн холбоонд тус бүр хувьцаа эзэмшдэг хэмээн хөрөнгө оролгын мэдүүлэгтэй мэдүүлжээ.

“М-ОЙЛ” ГРУППЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ПУНСАЛМАА

          2020 оны УИХ-ын ээлжит сонгуульп 85 тэрбум төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж, хөрөнгө орлогоороо хамгийн их дуулианд өртсөн нь Б.Пунсалмаа. Түүний хувьд өнгөрсөн удаагийн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт АН-аас горилсон ч, ялагдал хүлээсэн. Тэгвэл энэ сонгуулиар даагаа нэхэж, дахин дэвшихээр бэлдэж эхэлсэн сурагтай.

          Монголын шатахууны бизнесийн магнатуудын нэг Б.Пунсалмаа “М-ойл” группын гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. Тэрбээр Пунсалмаа сангийн үүсгэн байгуулагч, Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байлаа. Түүний нийт орлого 85 трэрбум, гэр бүлийн орлого нь 83.9 тэрбум хэмээн УИХ-ын сонгуульд өрсөлдөж байхдаа мэдүүлж байв. Улмаар Их Монгол Товер ХХК 50 хувь, Эм Пи ХХК 100 хувь, М Ойл Групп ХХК 50 хувь, Их Монгол Товер ХХК 50 хувь, Инвестос ББСБ ХХК 85 хувь, Монгол Ойл групп ХХК 50 хувь, Рандонехорс ХХК 50 хувь, Сиркл Чейн ХХК 10 хувь, Смарт Ворк ХХК 20 хувь, Монгол Артист Пикчерс ХХК 50 хувь, Нью-Истан ХХК 50 хувь, М Ойл Групп ХХК 50 хувь, Монгол Ойл Групп ХХК 50 хувь, Тайшрийн Хүдэр ХХК 66 хувь эзэмшдэг. Улаанбаатар хотын Төв талбайг хэрсэн тансаг оффисуудын эздийн нэг. Тодруулбал,   “Монгол шуудан” ТӨХК болон Францын элчин сайдын яамны голд байрлалтай 1500400100 нэгж талбарын дугаартай, 3512м2 газрыг 01125-А/612/2017 дугаартай шийдвэрээр, 01125-2017/51613 тоот гэрээгээр “Их Монгол товер” ХХК-ийг тэр эзэмшдэг.

АН-ЫН ДЭД ДАРГА Т.ПҮРЭВХАТАН

      АН-ын дэд дарга Төрмөнхийн Пүрэвхатан нь Хэнтий аймгийн Өндөрхаанд төрж, өссөн. 2002 оноос хойш Баянгол дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, Баянзүрх дүүргийн Газрын албанд мэргэжилтэн, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт мэргэжилтэн, Ашигт малтмалын газарт мэргэжилтэн, Эрчим хүчний зохицуулах хороонд Хуулийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан. 2017 онд төрийн албанаас гарч, Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болсон. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Э.Бат-Үүл, Ш.Батдэлгэр хоёртой ханьсаж нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Өнгөрсөн онд Х.Баттулгын дэмжлэгээр АН-ын дэд даргаар томилогдсон. Улмаар Т.Пүрэвхатан Х.Баттулгатай хамт МоАХ-ын “Хөх туг” аянаар 21 аймгийг тойрсон. Ингэхдээ Х.Баттулга зүүн бүсийн гурван аймгийн сонгогчдод Т.Пүрэвхатанг онцгойлон танилцуулж, түүнийг дэмжихийг аминчлан захиж байв.

АН-ЫН ҮБХ-НЫ ГИШҮҮН Ц.ОЮУНДАРЬ

      Цагааны Оюундарь нь улс төр судлаач, эдийн засагч мэрэгжилтэй. МҮОНРТ-ийн сэтгүүлчээр ажиллаж, "Ийгл" телевизийн дэд захиралаар ажилласан.1990 оны сүүлчээр “Зууны луйвар” цуврал нэвтрүүлэг хийж шуугиан тарьж байв.Улмаар 1998 онд Монгол улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Түүнчлэн 2015 оноос МҮОНРТ-ийн захирлаар томилогдож байлаа. Ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгчөөс намынхаа дэд болтлоо дэвшиж, өдгөө ҮБХ-ны гишүүнээр ажиллаж буй. Түүнийг Багануур дэвшихээр горилж байгаа гэх нь бий. Гэвч одоогоор эцэслэгдээгүй намын жагсаалтад багтаж магадгүй гэх таамгууд ч өрнөөд байгаа юм.

АН-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА

Хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудалд хамгийн их дуугардаг хуульч Р.Булгамаа 2020 оны УИХ-ын сонгуулиар Чингэлтэй дүүрэгт АН-аас горилж байлаа. Гэвч ялагдал хүлээсэн тэрбээр энэ жил дахин нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн байна. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо Зөвлөлдөх зөвлөлийн хурлаа хийж, Тэргүүн дэд Ерөнхийлөгч болон дэд дарга нараа сонгосон байдаг. Улмаар хууль Р.Булгамаа, тэргүүтэй 11 гишүүнийг дэд даргаар томилсон билээ.

АН-ЫН ГИШҮҮН Ц.УЯНГА

“Элийрэгч” нэрээр цахим орчинд эчнээн танил болсон Ц.Уянга 2023 онд Арчилсан намд элсэн орсон. Уlмаар АН-аас нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээд буй. Тэрбээр Улаанбаатар хотод төрж өссөн. Орос гуравдугаар сургуульд суралцаж, хувиараа бизнес эрхэлсэн гэх намтартай. 2008 оны долдугаар сарын 1-нд жагсаалын эхүүлсэн 40-өөд хүний нэг гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэрбээр 2016 онд НИТХ-д Иргэний хөдөлгөөн намаас нэр дэвшиж байлаа. "M.A.D MONGOLIA" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй.

       Ийн сөрөг хүчинд, боловсон хүчин үгүйлэгдэж байна. одоогийн горилогчид чансаа, чанарынхаа хувьд эрх баригч намаасаа ялгарч тодроод байх дэвшигч төдийлөн харагдсангүй. Угтаа бол УИХ-д горилж байгаа АН-ын эмэгтэй гишүүдийг харахад торойх, тодрох эмэгтэй алга.

 


АН-ААС СОНГУУЛЬД ГОРИЛОГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 23:31:35
    Beegii : Narantuya ni l gaigui baij magadgui!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 23:31:34
    Beegii : Narantuya ni l gaigui baij magadgui!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 21:27:49
    Зочин: Ха ха алиа гарууд байна даа. Ганц Одонтуяа нь байж болох юм. Архины үйлдвэрийн эзэн бүдүүн авгай хэрэггүй, Монголыг хорлосон Батбаярын балаг дуусахгүй байхад охин бас юувдээ зайл. Сайн ах Тэмбүүжингийн ну а хүүхэн 2 хүүхдийг нь гаргасан Номингэрэл-өөрөө гэр бүл үймүүлж 3 хүүхдийг нь өнчрүүлсэн байж бас жeндeр ёс зүй ярьж худ дүр эсгэнээ, толгой ч муутай хог. Сэтгэцийн өөрчлөлттэй Уянга явж эмчлүүлсэн нь дээр. Бeнзиний наймаачин Пунсалмаа бас дахиад л ха ха. Энд олигтой юм алга. Нөгөө МАН-н хүүхнүүд нь ч хэцүүхэн хэдэн юм харагдсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 16:01:55
    болио: Н.Одонгоо Лакшми Нарантуяа гурав л байна бусад нь бол нохой урах гээд ухасхийвэл ээлжилж шидээд өгчихмөөр нөхөд байна, Огт гаргаж болохгүй фортунагийн охин апугийн авгай элийрэгч гаж донтон, цагааны шантаажчин, булгамаа гээд блаавгай энэ хэд бол нэмэргүй улс шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 12:36:13
    Ү: МАН-ын хонгио авгануудын хажууд арай л дээр юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 09:25:43
    баатар: Төрд хэрэгтэй ганц хүн нь Булгамаа л юм бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 09:03:32
    зочин : авах хүн цөөхөн юм даа Одонтуяа Нарантуяа Энхтуяа Пунсалмаа Оюундарь Лагшми гээд л . Элийрэгч Уянга гэж хогоор яана, монголчуудыг архинд живүүлсэн худалдаачин бүдүүн авгай зүгээр л нэрээ тат.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 08:50:58
    ккк: 1 ангийнханы монтажны зураг юм болу гэж бодло шд
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188