Коронавирусийн халдварын голомтод ажиллаж байгаа эмч, ажилчид, цагдаа, нийтийн тээвэрт үйлчилж буй жолооч нар коронавирусийн халдвар авч эхэллээ. Тэд Ерөнхий сайдын хэлдгээр “Дайны нөхцөлд арван сар “гардан тулаанд” оролцсон” дайчид. Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчнийг зогсоох нь зөвхөн эрүүл мэнд, онцгой, цагдаа, гэх мэт бэлэн байдалд ажилладаг салбарын хийх ажил биш, ард иргэд, бүх нийтийн хамтын ажиллагаанаас хамаарах зүйл. Гэсэн ч эмч, цагдаа, нийтийн үйлчилгээнийхэн ачааны хүндийг үүрч, өнөөдрийг хүртэл галын шугаманд ажиллаж халдварт өвчинтэй тэмцсээр байна. Тэд өдөр, шөнөгүй хамгаалах хувцас өмсөж, унтаж, амрах ч завгүй ажиллаж байгаа. Бид амны хаалт хэсэгхэн зүүхдээ л “Нүдний шил цантуулж байна, бүгчимдэж байна, хамар ам ирвэгнүүлж байна” хэмээн ялархдаг бол халдварын голомтод ажиллаж байгаа тэд гомдоллох ч эрхгүйгээр 24 цагаар битүү хувцастай, байнгын амны хаалт, бусад хэрэглэлтэй ажиллаж байгаа. Тэр ч бүүхэл эмч, онцгой, цагдаа, нийтийн үйлчилгээнийхнийг живх өмсөж ажиллахыг зөвлөж байгаа гэдэг.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ-д туршлага судлахаар ирсэн гэх сувилагчаас коронавирусийн анхны халдвар илэрсэн. Үүнээс хойш сарын хугацаанд 50 орчим эмч, эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авчихаад байгаа юм. Хэдийгээр эмч, ажилчдыг ээлжээр ажиллуулж, амрааж байгаа гэх боловч эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй байгаа нь үнэн. Иргэдийг “Дархлаагаа дэмж” хэмээн Эрүүл мэндийн яам өдөр бүр сануулдаг. Гэтэл албаныхан “Голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдын дархлаа унаснаас халдвар авч байна” хэмээн хээв нэг хариулаад сууж байна. Өөрөөр хэлбэл, монголчуудыг аврах, эрсдэл, аюулаас хамгаалах хамгийн эхний эгнээний “байлдагч”-д дархлаагүй болж эхэлж байна гэсэн үг. Өнгөрсөн арван сарын хугацаанд манай улс дотооддоо халдвар алдаагүй, харьцангуй тайван үе байсан. Энэ үедээ эмч, цагдаа нарынхаа хамаг тэнхээ, тэвчээрийг нь барчихсан ч байж мэднэ.
Гадаа хасах 40 хэмийн цочир хүйтэрч байгаа энэ үед цагдаа нар хатуу хөл хорионы дэглэмийг иргэдэд мөрдүүлж, ажил үүргээ гүйцэтгэсээр л байна. Хөл хорионд орсон иргэд дулаахан гэртээ дураараа тарвалзаж, төр засгаа шүүмжилж суухад тушаал авсан цэрэг, цагдаагийнхан жавар тачигнасан гудамжинд ажилласаар байна. Ингэж ажилласныхаа төлөө иргэдэд элдвээр хэлүүлж, дээрээс нь “Коронавирусийн халдвар авчихлаа” гэвэл илүү ихээр л бусдад чичлүүлсээр байна.

Саяхан Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтсийн цагдаагаас коронавирусийн халдвар илэрсэн. Түүнчлэн “Тэнүүн-Огоо” компанийн жолоочоос халдвар илэрч, ойрын хавьтлын хоёр ажилтан нь түүнээс халдвар авсан болох нь батлагджээ. Мөн Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн алба хаагч коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Ялангуяа иргэдэд үйлчилдэг нийтийн тээврийнхэн болон олон нийттэй харьцдаг цагдаа, цэргийнхнээс халдвар илэрсэн нь иргэдийг бүр ч их айдаст автуулсан байж болох юм. Тэглээ гээд ажил үүргээ гүйцэтгэж яваад халдвар авсан алба хаагчдыг ад үзэх нь бодит байдал дээр зүйд нийцэхгүй зүйл билээ.
Төдийгөөс өдий хүртэл ард түмнийхээ энхийн манаанд зогсож, төр засгийн тушаал, зааврыг биелүүлж, халдварын голомтод ажиллаж ирсэн тангараг өргөсөн алба хаагчдаа “Коронавирусийн халдварын тээгч боллоо” гэх зэргээр битгий зэмлээрэй.
Харин ч эрсдэлтэй энэ үед бие, биедээ дэм өгч байж аюулт тахлыг хамтдаа даван гарахыг дэлхий нийт уриалж байна. Олон улс оронд эмч, цагдаа нартаа талархаж, “БАЯРЛАЛАА” хөдөлгөөн өрнүүлж байсныг та бүхэн санаж буй биз ээ.
Тэгвэл төр засгаас ч тэднийг мартаагүй гэдгийг өчигдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэр харууллаа. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан эмч, сувилагч ажилтнууд, илүү цагаар үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид, нийтийн хэв журам сахиулах цагдаа, дотоодын цэргүүдийн урамшуулал, дэмжлэгт 1.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “галын шугам”-д ажиллаж байгаад халдвар авчихсан алба хаагч, ажилтнууддаа сэтгэлийн дэм өгөхийг нийт иргэддээ уриалсан. Энэ мэтээр монголчууд эвтэй, хамтдаа байж, эрсдэл, аюул бүхнийг даван туулах билээ.
| КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН ЭМЧ, ЦАГДАА, ЖОЛООЧ НАРАА БИТГИЙ ЗЭМЛЭЭРЭЙ |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |