Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор дансны асуудал аль 2017 оноос яригдаж эхэлсэн билээ. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан оффшортой холбоотой асуудлаар нь тайлбар хүсэж байсан юм. Тухайн үед УИХ-д “Оффшорын эсрэг бүлэг” байгуулагдаж,УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл хийж байсан билээ. Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга нь оффшор дансныхаа талаар СЕХ-нд мэдүүлээгүй байна. Х.Баттулга оффшор бүсэд байгаа 17 тэрбум төгрөгөө улсын төсөвт оруулж ирэхийг шаардаж байна” хэмээж байсан. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга үүнд ямар нэгэн тайлбар хэлэлгүй өнгөрсөн. Тэгээд ч оффшорын асуудал түүний сонгуулийн сурталчилгаанд сөргөөр нөлөөлөөгүй гэж хэлж болно.
Харин ч Ерөнхийлөгч болсныхоо дараа улстөрчид болон төрийн өндөр албан тушаалтнуудад хандан “49 хоногийн дотор оффшор бүс дахь мөнгөө Монголбанканд оруулж ирэхийг уриалж, энэ талаар тууштай тэмцэнэ” гэдгээ мэдэгдсэн. Энэ нь ч иргэдэд таалагдаж, түүний оффшорын асуудлыг мартсан биз. Түүнээс хойш дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга ч таг, оффшор бүсээс хэчнээн төгрөг орж ирсэн нь ч тодорхойгүй байна. Харин энэ талаар иргэд сонирхоход “Оффшор бүсээс чамгүй мөнгө орж ирсэн” хэмээн иргэдийн амыг таглаад авна лээ.
Тэгвэл энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор дахь хөрөнгө Олон Улсад шуугиан тарьж эхэлжээ. Сингапурт бүртгэлтэй "Женко Холдинг" компанийн 50 хувийг түүний охин Б.Намуун, үлдсэн 50 хувийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хөрөнгө оруулалтын менежер Билли Лимийн хүү Деннис эзэмшдэг талаар гаднын хэвлэлүүд бичиж байна. Ерөнхийлөгчийн охин Б.Намуун Сингапурийн “Overseas Family School”-д суралцаж байсан нь ч энд компаниа бүртгүүлж үйл ажиллагаа явуулахад нөлөөлсөн биз.
Мөн “Женко Холдинг” компанийг нэг сая ам.долларын дүрмийн сантай байгуулсан тухай болон Х.Баттулга Монголд “Камекс” компани байгуулж, түүний охин компаниуд нүүрс, алт, зэсийн үнэт 17 лицензийг авсан талаар мөн бичсэн байна. Түүнчлэн 2010 онд Хонконгийн хөрөнгийн биржээс Монгол дахь Төгрөг нуурын нүүрсний ордыг Х.Баттулга 250 сая ам.доллараар Кайманы арлуудад бүртгэлтэй Хятадын эзэмшдэг Ming Shin Waterworks Holdings Limited компанид худалдсан гэх мэдээллийг мөн бичжээ.
Тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. Харин 2012 онд Төгрөг нуурын ордыг Хонконгийн компанид зарсан байж болзошгүй тухай хэсэг шуугиад намжсан билээ.
2017 оноос хойш түүний оффшорын асуудлыг хэн ч сөхөөгүй бөгөөд ойрын өдрүүдэд олон нийтэд дахин ил болж байна. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд нуусан компанийнхаа талаар өнөөдрийг хүртэл ямар нэгэн тайлбар хэлээгүй л байна. Түүний хөрөнгө орлого жилээс жилд өссөн бөгөөд “Женко тур бюро” ХК, Мах импекс ХК зэрэг 20 орчим компанд хувь эзэмшдэг аж.
Хэрвээ Ерөнхийлөгч хэлсэн амандаа хүрч, улстөрчдийн оффшор бүс дэх хөрөнгийг оруулж ирсэн болон өөрийн компанийн талаар тайлбар хэлбэл ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд иргэдээс өндөр оноо авах нь гарцаагүй биз ээ.
| Ерөнхийлөгч Х.Баттулга ОФФШОР компанийнхаа талаар тайлбар хэлэхээс удаа дараа “БУЛТАЖ” байна |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |