• Өнөөдөр 2024-04-29

Шоронд байгаа улстөрчдийн "захиалга"-ын гэх хуулийн талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ

2020-12-28,   4731

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 13 гишүүний санаачилж, өргөн мэдүүлсэн “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд”-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжсэн. Уг хуулийн төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, Ерөнхий шүүгчдийг огцруулах, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалтыг хүчингүй болгохоор тусгасан байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг булааж авч байгаа болон “улс төрийн хоригдол” хэмээн нэрлэгдээд байгаа нэр бүхий хүмүүсийг энэ хуулийн төслөөр суллах гэж байна гэх хардлага гишүүдийн дундаас гарч байв. Мөн “шударга бусын хонгил”-ыг нураах тухай асуудал ч дахин хөндөгдсөн юм. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан ХЭН ЮУ ХЭЛСЭН талаар хүргэе. 

-МАН-ЫНХАН БЯРДАЖ, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС БҮХ ЭРХИЙГ НЬ БУЛААЖ АВЧ БАЙНА-

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР “Эрх баригч МАН-ынхан хонгилын түлхүүрийг булааж байна. МАН-ын 62 гишүүн бярдаж Ерөнхийлөгчөөс бүх эрхийг нь булааж авч байна. Үе үеийн Ерөнхийлөгч нарын шүүхийн эрх мэдэл давуу байдаг нь төсөв баталдаггүй, төсөв хэрэгжүүлдэггүй учраас. Өнгөрсөн хугацаанд цагаан захтан, улс төржсөн бүлэглэлүүдийн хэрэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-д хүрсэн. ҮАБЗ-өөс шийдвэр гарч байж Салхитын мөнгөний ордны 17 шүүгчийн бүлэг хэрэг шийдэгдсэн. Энэ буцна гэсэн үг үү. Оюутолгойтой холбоотой асуудлаар Ардын намын том дарга нар шоронд байгаа.  Тэдний захиалгаар Шүүхийн багц хууль орж ирж байна гэж үзэж байна. Анхан шатандаа ял нь хөнгөрөөд эхэлсэн. Энэ хуулийн буянаар дээрх хүмүүс шоронгоос гарч ирэхгүй гэсэн баталгаа байгаа юу” гэхэд УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР “2019 оны энэ хууль нэг талаараа үүргээ гүйцэтгэсэн. 

Өөрөөр хэлбэл, авлигач, хэнд ч дийлдэхээ больчихсон, эх орныхоо газар шороог харийнхны халаасанд хийж байсан авлигач шүүгч нарыг шударга шүүхийн өмнө аваачиж ял шийтгэх шаардлага байсан. Өнгөрсөн хугацаанд 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгаснаас найман шүүгч нь гэм буруугүй байна гээд хамгийн сүүлийн хоёр шүүгчийн бүрэн эрхийг өнгөрсөн долоо хоногт сэргээсэн. Мэдээж хонгилыг нураахад амаргүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шүүгчийг зөвхөн Сахилгын хороо хэмээх Үндсэн хуулийн байгууллага огцруулах эрхтэй гэж заасан. Энэ заалт 2020 оны тавдугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Тийм учраас бид Үндсэн хуультайгаа зөрчилдсөн хуулийн заалтыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзээд УИХ-ын 13 гишүүн санаачлаад явуулж байсан. Шүүхийн багц хуультай уялдаж шийдэгдэнэ” гэсэн тайлбар өглөө. 

Харин УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР “Шүүгч нарыг буруутгамааргүй байна. Улс төрийн тогтолцоо нь өнөөдөр шүүгч нарыг хараат байдалд байлгадаг, эрх баригч нарын захиалгаар ажилладаг бүлэглэл 30 жил болсон. Шүүгч нарын халдашгүй дархан байдал гэж их ярьдаг болжээ. Шүүгч нар ард иргэдийг ялгаварлаж, цагаан захтнуудад үйлчилдэг энэ байдлыг олон нийтээр хэлэлцүүлэх ёстой” гэлээ. 

-Б.ЭНХБАЯР: ХЯЗГААРГҮЙ ЭРХ МЭДЭЛ, ХЯЗААРГҮЙ ДАРАНГУЙЛЛЫГ БИЙ БОЛГОДОГ-

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН “Шударга бусын хонгил” гээд яриад байна. Шударга ёсны хувьсгал хийгээд бид гурван жил гаруй болчихлоо. Саяхан 12 дугаар сарын эхээр шүүгч нар ямар шийдвэр гаргав. Нөгөө эх орноосоо урвачихсан, улс орныхоо эрх ашгийг хохироочихсон, харийнханд үйлчилсэн хүмүүсийн ялыг хоёр дахин хөнгөлчихсөн байна. Бидэнд нэг л зарчим байх ёстой.  Эх орноо хэзээ ч худалдаж болохгүй. Үүнийг жинхэнэ үзэн яддаг байх ёстой. Тэгж байж улс орон хөгжинө. Тэгэхээр ийм шүүгчид, шүүхийн тогтолцоо байгаа нь илт харагдаж байна. Үүнийг нураах тухай л яриад байгаа юм. Шүүгч нарын хариуцлагагүй байдлыг шударгаар хэрхэн шүүх вэ гэдэг л асуудал. Шүүгч нар дотроосоо бол чадахгүй. Тиймээс энэ хуулийг нилээд судалж байж хэлэлцэх ёстой гэхэд хуулийн төсөл санаачлагч Б.ЭНХБАЯР ГИШҮҮН “Шүүгчийг томилох болон шүүгчдийг сонгон шалгаруулах, хариуцлага тооцох асуудал нэг даргаас хамаардаггүй байх ёстой. Ингээд ирэхээрээ хонгил угсрагдаж байгаа юм. Хязгааргүй эрх мэдэл, хязааргүй дарангуйллыг бий болгодог. Цөөн хүнд төвлөрөх эрх мэдлийг олон түмэнд нээлттэй, хариуцлага тооцдог байх хувилбарт оруулна” гэсэн тайлбар өгсөн юм. 

-Ш.АДЬШАА ГИШҮҮНЭЭ ТА ШУДАРГА БУСЫН ХОНГИЛООР ИХ ОРЖ ГАРСАН ХҮН БАЙНА ЛЭЭ-

Харин УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА “Энэ хуулийг дэмжихгүй байгаа. Энэ хуулийг хүчингүй болгоод тухайн үед Дээд шүүхийг ахалж байсан н.Зориг нарыг буцааж тавих уу, Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэгт эрүүдэн шүүсэн хэргийг хаах юм уу. Ямар улс төрийн зорилготой энэ хуулийг оруулж ирж байгаа юм бэ. Та нар олонхиороо шийдээд энэ хуулийг хүчингүй болгох юм байна гэхэд УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР “Энэ хуулийн төсөл тодорхой хэрэг, тодорхой хүний тухай ярьж байгаа асуудал биш. 

Энэ хуулийн төслийг өнгөрсөн жил хэлэлцэж байхад би албан тушаал хашиж байгаагүй. Тухайн үед би буруутгаж байсан. Үндсэн хууль түүний үзэл санаа УИХ, хууль тогтоогч нарын дээр байдаг. Бид тэр үзэл санаанд үнэнч байх аа тангарагладаг. Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдэл улс төрийн буюу Гүйцэтгэх засаглалын тэргүүн ҮАБЗ, Парламентын спикер гэсэн гурван хүний хүрээнд үндэслэл тодорхой бусаар хариуцлага тооцогддог байж болохгүй. Энэ нь шүүгч, шүүх эрх мэдлийг айдас, нөлөөнд оруулах аюултай гэж үзэж байсан. Түүндээ үнэнч байгаа. 

Гагцхүү хуульд заасан үндэслэлээр хариуцлага тооцогддог байх ёстой. Хэрвээ энэ хуулийг дэмжихгүй байвал та хонгилыг хэвээр байлгах сонирхолтой байна гэсэн үг. Та хонгилоор их л орж гарсан хүн юм байна лээ. Өөрөөсөө болдог юм уу, өрөөлөөс болдог юм уу их л орж гарсан хүн байна. Хонгилыг хамтраад нураалцъя, Ш.Адьшаа гишүүн ээ. 

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР  ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ ДАХИАД ХОНГИЛООР ОРМООРГҮЙ БАЙНА-

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД “Гаднын хөрөнгө оруулалт Монголд орж ирэхгүй байна. Шүүхийн хараат бус байдлаараа 140 улсаас манай улс 120-т орж байгаа. Ийм улсад хэн хөрөнгө оруулалт хийх юм бэ. Гадны хөрөнгө оруулагчдаа бүгдийг нь хөөгөөд явуулчихсан. Дотоодын хөрөнгө оруулагчдаа дарамтлаад байдаг. Тэр хонгил чинь одоо ч хэвээрээ байгаа. 2016 оны сонгуульд Хөдөлмөрийн Үндэсний намынхныг энэ хонгилоор оруулсан. Тухайн үед Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, З.Энхболд Их хурлын дарга байсан. Сая орон нутгийн сонгуулиар нэг шүүгчийн үзэгний үзүүрээр манай намыг сонгуульд оруулаагүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар ХҮН  дахиад хонгилоор ормооргүй байна. Энэ хонгилыг нураамаар байна. 

- ТА НАР МАНАЙ Ш.АДЬШАА ГИШҮҮНИЙГ БАЙНГА  Л ШОРОНГООР ОРСНЫГ НЬ ЯРИХ ЮМ. ЯМАР ХЭЦҮҮ ЮМ БЭ-

УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ГАНБАТ “Ийм хуулийг Шинэ жил, Цагаан сарын өмнө эсвэл өвчин зовлонтой үед оруулж ирээд байдаг нь ямар учиртай юм бэ. “Шударга тав” гэж ярьдаг байсан.  Одоо “хулхи тав” гэж ярьдаг болсон байна. Тэдний хэн нь ч албан тушаалд очихгүй гэж яриад байсан. Өнөөдөр бүгд сайд, дарга болчихоод сууж байна. Та нар манай Ш.Адьшаа гишүүнийг байнга  л шоронгоор орсныг нь ярих юм. Ямар хэцүү юм бэ. Б.Энхбаяраа чи ариун цагаан хүн шиг юм яриад байна. Таныг Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байхад чинь хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгосон. Их олон хүн ял завшсан шүү. 

Наад шударга ёс чинь жил жилээр өөрчлөгдөөд байдаг юм уу. Олон хүн Шүүхийн өмнө очих гээд их айдастай байгаа юм байна. Түүнээс биш та нар ард түмнийг бодоод байсан юм байхгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ГАНИБАЛ “ Ардын намынхан хэн дуртай нь шүүх эрх мэдлийг намынхаа даргад авчирч өгөх гэсэн уралдаан хийгээд байна. Социалист нийгэм шиг, даргадаа яаж пялдагадах вэ, яаж сайхан харагдах вэ гэж асуудалд хандмааргүй байна. 

-ЕРӨНХИЙ САЙД БАЙСАН АХ НАР ЧИНЬ ШОРОНГООС ТА НАР РУУ МЕССЭЖ БИЧИЖ ЗОВООЖ БАЙГАА Л ДАА-

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР Эрх баригч нар хачин гоё юм ярьж байна. Та нарыг зовоож байгаа л даа. Ерөнхий сайд байсан ах нар чинь шоронгоос өдөр шөнөгүй мессэж бичиж зовоож байгаа байх. Гэхдээ Монгол оронд шударга ёс хэрэгтэй байна. 

2024 онд энэ олон цагаан захтнуудаа шоронгоос гаргачихаад ямар нүүрээрээ ард иргэддээ очих вэ гэдгээ сайн бодоорой. Дархлагдсан хулгайч нар шүүгчдийн Сахилгын хороог томилох гээд байна. Захиалгын хууль орж ирж байна. Хам хэрэгтнүүтэйгээ хам хэрэгтэн болох хууль ороод ирсэн байна. 

-Б.ЭНХБАЯР МИНЬ, ЧИ ЭЦЭСТЭЭ ТЭР ХҮМҮҮСИЙН ЯЛЫГ ХӨНГӨЛСӨН ХҮН БОЛЖ ХУВИРНА ШҮҮ-

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН “Дээд шүүхээр ороод  наад хүмүүс чинь ялгүй болчихвол УИХ дээрээ гал дуудна гэсэн үг. Б.Энхбаяр гишүүн оруулж ирснээрээ асуудалд орно. Нөгөө нөхдүүдээ суллах гээд байгаа юм байна гэж нийгэм хараад байна. Шинэ жилийн өмнөхөн ярихаар шинэ жилийн бэлэг гэж ойлгоод байна. Цаг хугацааны хувьд болохгүй байна. Шүүхийн багц хуулиа оруулж ирэхээр энэ асуудлыг хэлэлцээд явах ёстой. 

Б.Энхбаяр минь чи эцэстээ тэр хүмүүсийн ялыг хөнгөлсөн хүн болж хувирна шүү. Ах хүний хувьд хэлье. Наадах чинь захиалгатай байна. Нохойд барьдаг мод болж болохгүй. Эцсийн дүндээ чамайг хамгаалдаггүй байхгүй юу. 

 

 

 

 

 

 

 


Шоронд байгаа улстөрчдийн "захиалга"-ын гэх хуулийн талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-30 22:08:12
    Зочин: Энхбаяр гөлөг муу бууны нохой дандаа далдаганасан новш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-30 18:37:37
    Zochin: Энхбаяр гишүүн сүүлийн үед биеэ тоож их мэдэгчийн дүр үзүүлэх болжээ. Хүн бүрийг загнаж зандараад л байж харагдах юм. ӨӨРТӨӨ ДҮГНЭЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-30 16:46:24
    Баагий: Баяр.Баярцогт тэргүүтэн хэлмэгдээгүй шүү. Харин ч урвасан муу хогнууд шүү. Ялын багасгах биш нэмэх хэрэгтэй. Шүүх битгий дүлзэн царайлаад бантан хутгаад бай. Монголын Шүүх бохир хиртсэн хэвээрээ шинэ онтой заваарч орлоо доо. Шинэчлэж цэвэрлэе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-30 16:46:23
    Баагий: Баяр.Баярцогт тэргүүтэн хэлмэгдээгүй шүү. Харин ч урвасан муу хогнууд шүү. Ялын багасгах биш нэмэх хэрэгтэй. Шүүх битгий дүлзэн царайлаад бантан хутгаад бай. Монголын Шүүх бохир хиртсэн хэвээрээ шинэ онтой заваарч орлоо доо. Шинэчлэж цэвэрлэе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-30 15:26:10
    Амжилт : Амжилт хүсэе Энхбаяр гишүүнд ХЗДХ сайд болоорой гэж ерөөе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-30 15:16:50
    зочин: Энхбаяр маш их нотой хун шуу болгоомжлоорой!!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-29 17:31:11
    Suhee: Bi shuuh zasaglal shudarga baigaasai l gej boddiin tegvel shudarga yos tegsh erh aandaa togtoh boluu hezee negen tsagt ene hongliin heden shuugch bolon busdiin ami nas ed hurungu ami amidralaar togloj buruu shiidver gargaj baisan nuhduud uursduu uil laigaa shorond edleh l bh gej itegdeg shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-28 15:36:31
    зочин: энхбаяр сү.батболдыг дагаж гарч ирсэн биш билүү.офшорт яаж мөнгө нуухыг сайн мэдэх байх шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188