Баянзүрх дүүргийн эмнэлэг одоогоор хамгийн ноцтой халдварын голомт болчихоод байна. Энэ эмнэлгээр үйлчлүүлсэн хэдэн зуун хүн халдвар авах эрсдэлд орчихсон, хэвтэн эмчлүүлж байсан хэдэн арван хүн халдвар авчихаад байгаа. Өнөөдрийг хүртэл төр засгаас гаргасан шийдвэр бүхнийг иргэд даган биелүүлсэн. Ингэх ч учиртай. Гэвч гудамжинд яваа иргэдээс халдвар тарсангүй. Үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс халдвар илэрсэнгүй. Харин хамгийн бэлэн байдалд, хамгийн дэг журамтай байж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах ёстой эмнэлгээс халдвар илэрч, хамгийн аюултай нөхцөл байдлыг үүсгээд байна. Төрийн тусгай, онцгой байдал, эмч, цагдаагаар хамгаалуулж байсан “Энхсаран” сувиллаас халдвар тархаснаас хойш өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар мянга давчихаад байгаа. Цаашид энэ тоо хэд хүрэхийг таашгүй.
Гэтэл хэдэн сайд, дарга нар хоорондоо түнжин хагарч, хэдэн тийшээ хараад суучихсан дүр зурагтайбайна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үгээр бол монголчууд бид яг одоо үхэх, сэхэхийн зааг дээр дайны нөхцөлд гардан тулалдаанд оролцож байгаа. Гэвч гардан тулааныг удирдаж байгаа сайд, дарга нарт нэгдсэн нэг “толгой” гэж алга.
Гаргасан шийдвэр бүхэн нь “ганц хоногийн настай”, эргэж буцсан байдгаас болж иргэд л хохирч байна. Сүүлийн үед Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар нар нэгдсэн ойлголцолд хүрч, хамтарч ажиллаж чадахаа больсон гэнэ. Тэдний гаргасан шийдвэр бүхэн хоорондоо зөрчилдөж ирсэн билээ. Тиймдээ ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын дарга Д.Сумъяабазарыг дуудаж,“УОК-той уялдаа холбоотой ажиллахыг хатуу сануулсан гэдэг. Нэг ёсондоо НОК, ЭМЯ, ХӨСҮТ нь Улсын Онцгой комиссынхоо үгийг ч тоохоо больсон гэхэд хилсдэхгүй. Гэвч хотын мээр Ерөнхий сайдын үгэнд орох нь битгий хэл гэдийгээд “хэвтчихсэн” сурагтай.
Түүнчлэн Монгол Улсын иргэдийн амь нас эрүүл мэндийг гартаа атгаж байгаа ЭМЯ, ХӨСҮТ-ийн удирдлагууд бие биедээ нуруугаа харуулаад цөөнгүй хонолоо. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг ажлаа өгөхийг шаардсан гэх мэдээлэл бий. Сайд нь үүрэг даалгавар өгөхөөр Д.Нямхүү нь нас, мэргэжил, олон жилийн туршлага зааж өөрийнхөө арга барилаар ажиллах гээд байдаг бололтой. Гэвч залуу сайд албан тушаалын хүчийг үзүүлж, ХӨСҮТ-д Мэргэжлийн хяналтын шалгалт оруулаад авсан. Шалгалтаар ноцтой зөрчлүүд илэрч, улмаар халдвартын эмнэлгээс иргэдийг Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлэх чиглэл өгсөн ч ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү нь “Үгүй” гээд тас гүрийж үзсэн. Энэ мэтээр тэдний үл ойлголцол зөвхөн албан тушаалын бус ард түмний хэрэг болж улам өргөжиж байна. Гэвч энэ цаг үе бол Т.Мөнхсайхан, Д.Нямхүү гэх хоёр хүний асуудал биш, нийт монголчуудын эрүүл мэнд, амь нас, үндэсний аюулгүй байдал “чичирч” буй хугацаа. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад “дайны бүслэлтэд байсан” арван сарын хугацаанд эрх баригчид яг үнэндээ ямар ч бэлтгэл ажил хангаагүй нь, ядаж л удирдлагын багаа чадавхжуулж, нэгтгээгүй нь харагдаж байгаа юм. Наад зах нь дотоодод халдвар тархвал бид яах вэ гэдгийг тооцож үзээгүй гэхэд хилсдэхгүй. Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн яам, УОК “халдвар нэмэгдвэл” гэх нөхцөл байдлыг хэдэн ор нэмээд болчихно гэж тооцсон бололтой. Түүнчлэн иргэдээ шинжилгээнд хамруулахдаа хариуг нь хэрхэн мэдэгдэх талаар ч тэд тооцоолоогүй байсан.
Ядаж л сайд, дарга нар нь гэнэтийн цочролд орохгүй байх бэлтгэлийг хангах ёстой байсан. Гэтэл дотоодын халдвар нэмэгдэж хүндрэл учраад ирэхээр сайд, дарга нар яах учраа олохоо больж, нэг, нэгэндээ уурлаж, нэгдсэн шийдэлд хүрч, хамтарч ажиллаж чадахгүй, тал талд дөвчигнөөд эхэллээ.
Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад “дайны бүслэлтэд байсан” арван сарын хугацаанд эрх баригчид яг үнэндээ ямар ч бэлтгэл ажил хангаагүй нь, ядаж л удирдлагын багаа чадавхжуулж, нэгтгээгүй нь харагдаж байгаа юм
| Цар тахал голомтолж эхлэнгүүт л сайд, дарга нар ТҮНЖИН ХАГАРЧ, хэдэн тийшээ хараад суучихлаа, ХӨӨРХИЙ |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |