-Ж.БОЛД ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ-
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болдыг Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр яригдаж эхэлсэн байна. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ийн хэлэлцүүлсэн ч шийдвэрлэсэн гэдгийг эх сурвалжууд мэдээллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн тэргүүнээр ажиллаж байх хугацаанд Ж.Болдыг Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилж байлаа. Хэнтий нутгийн угшилтай түүнийг Ерөнхийлөгчийн ойрын хүн гэх нь ч бий. Түүний намтрыг харвал У.Хүрэлсүхийг албан тушаалд томилогдохтой зэрэгцэж, тушаал дэвшсээр ирсэн байдаг. Тухайлбал, 2017 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томлогдож, удалгүй Ж.Болд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга болж, 2019 онд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, 2020 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч болж байжээ. Улмаар У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон даруйдаа 2021 онд Ж.Болдод хошууч генериал цол олгож байсан удаатай. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын суудлаас буусны дараахан түүнийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж байгаа гэх яриа ч олны дунд гарч байсан удаатай. Үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн даруйдаа Элчин сайдаар томилогдно гэсэн таамаг ч олны дунд өрнөж байв. Үүнээс хойш жил орчмын дараа үүрэгт ажлаа хүлээлгэ өглөө.
Цагдаагийн ерөнхий газрын даргын томилгоо үндсэндээ бүрэн Ерөнхий сайдын мэдэлд байдаг гээд хэлчихэд болно. Тодруулбал, Цагдаагийн албаны тухай хуулийн 20.1-т, Цагдаагийн төв байгууллагын даргаар цагдаагийн албанд 20-оос доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэнийг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө гэж заасан байдаг.
ЦЕГ-ЫН ДАРГА Ж.БОЛДЫН ХОМ
ЦЕГ-ын дарга асан Ж.Болд нь 2017 онд Хэнтий аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж, түүнээс хойш 2022 он хүртлэх АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад түүний орлого тогтмол өсөж байжээ.
Тодруулбал, тэрбээр 2017 онд нийт хөрөнгө орлогоо 18.9 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд 73 сая болж нэмэгдсэн байна. Улмаар 2017 онд 230 сая төгрөгийн нийтийн гурван орон сууцтай гэж мэдүүлж байсан бол 2022 онд 835 сая төгрөгийн хоёр орон суутай болсон байна. Мөн 84 сая төгрөгөөр үнэлэгдпэх мал аж ахуй, 15 сая төгрөгийн үнэлгээ бүхий газртай болсон бол 77 сая төгрөгийн хадгаламжтай болжээ. Түүнчлэн Эрдэнэс таван толгой ХК, Женкотур бюро ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон байна.
Цагдаагийн Ерөнхий газрын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагч Ж.Болд нь 1976 онд Хэнтий аймагт төрсөн. Хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер зэрэгтэй. 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч, 2007-2008 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгсөн. Тэрбээр Билиг дээд сургуульд хууль зүйн ухааны магстерийн зэргээ хамгаалж байсан байна.
1996-2001 онд Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагч, 2001-2006 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, 2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2010-2011 онд Мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2011-2013 онд Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, 2013-2014 онд Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст тасгийн дарга, 2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга; 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст тасгийн дарга, 2017-2019 онд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын даргаар ажилласан. Улмаар 2019-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, 2020 оноос ЦЕГ-ын даргаар ажиллаж байгаа юм.
| ЦЕГ-ЫН ДАРААГИЙН ДАРГА ХЭН БЭ |
|
Цогтцэций сумын Эрүүл мэндийн төв тойргийн 4 сумын 30 мянга гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна
2026-03-13 18:35:38
Х.Нямбаатар: Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө
2026-03-13 18:06:54
Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагаатай танилцаж байна
2026-03-13 17:29:19
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцуулав
2026-03-13 16:22:50
Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2026-03-13 16:08:43
Т.Аубакир сайд НҮБ-ын эмэгтэйчүүдийн 70 дугаар чуулганд оролцож байна
2026-03-13 15:13:57
“Бид өвлөн дуулна” ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдаан болно
2026-03-13 13:05:05
Цахилгаан менингит өвчний улмаас нэг хүүхэд нас баржээ
2026-03-13 12:40:57
2026-03-13 12:08:24
2026-03-13 09:56:30
Дэд сайд Г.Амартүвшин, Туркийн Элчин сайд Башак Гэнк Юксэлтэй уулзав
2026-03-13 09:21:09
2026-03-13 08:42:36
Монгол, ОХУ-ын “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөвлөлтийн хурал боллоо
2026-03-13 08:32:14
ЭМЗЭГ НАНДИН, ЭНХРИЙ ЗӨӨЛӨН ОХИДОО БИД ЯАЖ ХҮМҮҮЖҮҮЛЭЭД БАЙНА ВЭ
2026-03-13 07:41:54
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулга өндөрлөлөө
2026-03-13 07:10:00
ХҮССЭН ШИЙДВЭРИЙГ НЬ ГАРГААГҮЙ ШҮҮХИЙГ ХЭЗЭЭ БОЛТОЛ ХОНГИЛ ГЭЖ ЦОЛЛОХ ВЭ, Н.АЛТАНХУЯГ ГИШҮҮН ЭЭ
2026-03-13 07:00:00
ЭМИЙГ ХООЛ ШИГ ИДЭЖ ХОРДОХ ЮМ
2026-03-13 07:00:00
ОРХОН ГОЛД 36 ЦАГ УЙЛЖ, АВРАЛ ЭРСЭН АНГИЙНХАН МААНЬ ЗУРГААН НАЙЗЫГАА ҮҮРД АЛДАЖ, НЭГНИЙХЭЭ ЦОГЦСЫГ ОЛООГҮЙ ДЭЭ
2026-03-13 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-03-13 07:00:00
М.СҮХБАТ: "ААВЫН ОХИН" КИНОГООРОО ҮЗЭГЧДИЙГ БИЕ БИЕЭ ОЙЛГОЖ, НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦАЖ, ДЭМЖДЭГ БАЙХАД АСУУДЛУУД ИЛҮҮ ЭНГИЙН ГЭДГИЙГ ОЙЛГООСОЙ ГЭЖ ХҮССЭН
2026-03-13 07:00:00
Музейн хөтөч тайлбарлагчдад эрх олгох сургалт эхэллээ
2026-03-12 16:43:26
Ерөнхий сайд, “UFC”-ийн тулалдсан Т.Нямжаргалыг хүлээн авч уулзав
2026-03-12 16:09:01
2026-03-12 14:22:45
"Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
2026-03-12 12:46:17
МҮОХ-ны чуулган эхэллээ
2026-03-12 11:53:56
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж, гэмтээжээ
2026-03-12 10:38:54
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
2026-03-12 09:40:26
Марафон гүйлтийн 50 км-ийн ДАШТ-д оролцох тамирчид Энэтхэгийг зорилоо
2026-03-12 09:16:32
О.Есүгэн "The Fight Club-2" эвентэд тулалдахаар гэрээ байгууллаа
2026-03-12 08:55:13
ХҮНД ТУСМАА ГҮН БОДОЛД ХӨТӨЛДӨГ ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-03-12 08:47:29
2026-03-12 08:39:47
Олон улс ,тивийн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарлааа
2026-03-12 07:30:00
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-03-12 07:20:00
Хүндийг өргөлтийн Азийн аварга хойшлогдох бололтой
2026-03-12 07:10:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ГУРВАН УДАА ЦАГААДСАН Н.АЛТАНХУЯГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭН ХАРВАЛ...
2026-03-12 07:00:00
ГОМДОГСДЫН ФРАКЦЫГ УИХ-ЫН ДАРГА НАМДАА АМИЛУУЛАХЫН ЦААД УЧИР
2026-03-12 07:00:00
ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХАДАМ ДҮҮ ХАУС ХОТХОНООР ХАГАРТЛАА ХӨЛЖИЖ БАЙНА
2026-03-12 07:00:00
А.АРИУНБАТ: МИЛАН-КОРТИНА-2026 ӨВЛИЙН ОЛИМПЫН ХААЛГААР ЭХ ОРНЫХОО ТУГИЙГ НАМИРУУЛАН ОРОХДОО МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ ХАМГИЙН ИХ БАХАРХСАН
2026-03-12 07:00:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-03-12 07:00:00
АЗИЙН АВАРГА Г.АНУУЖИН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖИЛД ШИЛЖЖЭЭ
2026-03-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |