МАН-ын хагарал ёроолдоо туллаа. Анх МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн байсан бол сар гаруй хугацаанд шийдэлд хүрэхгүй явсаар төрийн “зовлон” болж, Төрийн ордон хөл толгойгоогүй бужигнах болов. Өдөр болгон шинэ мэдээлэл, шинэ сенсаци гаргаснаас өөрөөр төрийн ажлыг урагшлуулах ганц шийдэл ярьсангүй. Байнгын хороо чуулганы хуралдаан ч хийхээ болиод удаж байна. Сүүлдээ нам дотроо хоёр даргатай, хоёр дарга нь дахиад тус тусдаа даргатай болтлоо хагарч байна.
Өчигдөрхөн гэхэд л МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, хоёр даргатай болж буйгаа зарлав. Өөрөөр хэлбэл, УИХ дахь одоогийн МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томилон ажиллуулж эхэлсэн. Гэвч намынх нь нэр бүхий гишүүд бүлгээ хуралдуулах шаардлага хүргүүлж, хуралдахгүй байна гэх шалтгаанаар “шинэ” бүлэг байгуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг даргаар томилж орхив. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “МАН хоёр хуваагдаагүй ээ. Бид нэг бүлэг. Тийм учраас асуудлаа хооронд ярьж, хууль дүрмийнхээ хүрээнд шийдсэн асуудлаа дээдэлж явах ёстой. 2025 оны аравдугаар сарын 15-ны өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, МАН-ын бүлгийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнхийн саналаар шинэ даргаар намайг сонголоо. Хоёрт, МАН-ын бүлэг дээр ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэж, шийдвэрлэлээ. Учир нь Засгийн газраас УИХ-д 2025 оны есдүгээр сарын 1-нд Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсөв, түүнийг дагасан хууль тогтоомжуудыг өргөн мэдүүлсэн. Өнөөдөр 2025 оны аравдугаар сарын 15-ны өдөр. Хуулиараа бид ирэх оны төсвөө арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталдаг. УИХ-ын үндсэн бүтэц болсон байнгын хороодоор улсын төсвийг хэлэлцэж байгаа ч хууль тогтоомжуудад болон 2026 оны Хөгжлийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаарх санал хураалтыг хийгээгүй байна. Тийм учраас улсын төсвийг хэлэлцүүлэгт бэлтгэх бүлгийн ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй юм байна гэж үзлээ” хэмээн мэдээллээд буй.
Эсрэг талд нь зарим гишүүдэд намын хурлын тов зар ирээгүй хэмээн бухимдаж, уг бүлгийг дүрмийн бус, хууль бус шийдвэр гаргасан гэж тайлбарлаж эхэлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “МАН бүлгийн хурлын зар надад ирээгүй. Албан ёсны зар өчигдөр ирсэн. Зарын дагуу Бүлгийн даргаас тодруулсан. Тодорхой нэр бүхий гишүүд Бүлгийг хуралдуулах шаардлага тавьсныг өнөөдөр 12:00 цагт хуралдана гэж ойлгосон. Би хурал болж байгааг цахим орчноос мэдсэн. Хууль бус хурал шүү дээ. Бүлгийн дарга нь товоо тогтоож, ажлын алба нь хурлын товтой холбоотой бэлтгэл ажлаа хангана. Хурал нь хууль бус юм чинь шийдвэр нь ч хууль бус гэсэн үг. Хэлэлцэх асуудлаарлаар орж ирээд ярьж болно шүү дээ. Гэтэл хүч түрж ингэж болохгүй. Бүлгийн даргыг чөлөөлж байгаа үндэслэл нь зөв буруу юм уу гэдгийг нь ч мэдэхгүй байна” хэмээсэн.
Тэгэхээр МАН-аас гарсан шийдвэр болгон нь хоёр тусдаа болох нөхцөл байдал үүслээ. Эрх баригч намынхны энэ хагарал Монгол Улсыг хоёр хуваахдаа ч тулаад байна. МАН-ын цагаан байрныхан эргэлт буцалтгүй хоёр хуваагдаж, нэг нам нэг үзэл санааны төлөө явж байсан журмын нөхөд хүртэл нэгнээ харлуулах ажлыг хийж эхлээд удаж байна.
Хөл толгойгүй энэ “зодоон”-ы хөлд улсын эдийн засаг уруудаж мэдэхээр байна. МАН-ын даргын өрсөлдөөн эхэлнээс хойш шат шатны төрийн байгууллагын ажлууд нам зогсож, нөгөө таван үе шаттай хэлэлцүүлэхээр тогтсон төсөв нам царцах дээрээ тулаад байна. Тэгвэл өдгөө хоёр дахь МАН төрд чимээгүй бүрэлдэж явсан нь одоо илэрч, түүнийг татан буулгах өрсөлдөөн ч МАН-ынхны даргын зодоон дээр илэрч байгаа гэдгийг улс төрийн хүрээнийхэн жиг жуг гэх болсон.
Эцэст нь дахин сануулахад, Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн Монголыг хоёр хувааж мэдэх нь.
| НАМЫН ДАРГЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ МОНГОЛЫГ ХОЁР ХУВААХ НЬ |
|
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |