Шулуухан хэлэхэд Ардчилсан намынхан Ардын намыг улаан цээжээрээ хамгаалж байна. Чуулганаа хуралдуулахгүй, гишүүд нь Байнгын хорооны хуралдаандаа суухгүй, бойкот хийж, эрх баригчдаас хариуцлага нэхэхээсээ илүү хамгаалж, өмгөөлсөн мэдэгдлийг ар араас нь гаргах болов. Ухаандаа Ардчилсан намынхан Ардын намынханд учраа олох, эвлэрэх боломж олгох цагийг нь сөрөг хүчнийхэн хожиж өгч байгаагаас ялгаагүй харагдаж байна.
Үндэсний хэмжээний улс төрийн хүчин гэхэд арай л унж дорой улбайж сулбайсан шийдрүүд гаргаж байна даа, Ардчилсан намыхан. Зүй нь бол Ардын намын дарга нарын “зодоон”-ыг зөвөөр эргүүлж чадвал Ардчилсан намханд хамгийн ашигтай байх байлаа. Гурван сонгуульд дараалан ялагдал хүлээсэн Ардчилсан намынхан ирэх сонгуулиар эрх мэдэлд хүрэх хамгийн том боломж нь одоо л нээгдчихсэн байлтай.
МАН-ын дарга нарын тэмцэлдээн дундаас гаргаж ирсэн ноцтой баримт болгоныг нь хуулийн байгууллагад барьж очоод, нэг бүрчлэн шалгуулуулж, олон нийтийн өмнө үнэн мөнийг нь улайтал нь дэлгээд ард түмнээс оноо аваад зогсож байх бүрэн боломж байв, тэдэнд.
Цаашлаад улсын төсөв хэлэлцэж байгаа цаг хугацаанд төсвийн алдагдлын ингэж бууруулж, хэрэгцээгүй урсгал зардлаа ингэж танаад, багш, эмч, ажилчдын цалинг ийм хэмжээнд нэмж болохоор байна гээд тоо баримтууд барьчихаад улаан нүүрийг нь улалзуулах ёстой байлаа, сөрөг хүчнийхэн. Цаашлаад нууцын гэрээнд оруулж, нүүрс хулгай хийдэг гэх нийгмийн бухимдлыг төрүүлсэн дуулиант асуудлаар ч улс төр хийх боломж, баримт хангалттай ил болчихлоо, нийгэмд
Харамсалтай нь, тэд тэгсэнгүй. УИХ-д 42 суудалтай сөрөг хүчнээс улс төрийн зангараг, бодлогын шийдвэр огтоос гарсангүй. Адаглаад хамтарсан Засгийн газраас хэлмэгдэж гарсан түүнийхээ хариуг авах хор шар гэж ч алга үнэндээ. МАН-ын дөрвөн жилд амалсан амлалт, мөрийн хөтөлбөрийг нь нэгт нэгэнгүй гаргаж тавиад өнөөгийн нийгмийн бодит байдалтай харицуулан ам асуух бүрэн эрх нь Ардчилсан намынханд бий. Харин ч эсэргээрээ бүлгийн гишүүд нь хоёр хуваагдчихаад чуулганы хуралдаанаа бүлгээрээ орхиж гарч, УИХ-ын даргыг, Ерөнхий сайдтай хамтад нь хэлэлцэх ёстой гэх ядмагхан шийдвэр гаргаснаа танилцууллаа.
Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Нэгдүгээрт, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг огцруулах асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой. Намын амуудал төрийн асуудал болчихлоо. Засаглалын хямралд хүргэж байгаа асуудлыг хамтад нь хэлэлцэх нь зүйтэй. Хоёрдугаарт, Ардчилсан намын бүлэг санал хураалт хүртэл нэгдсэн байр сууриа илэрхийлэхгүй. Санал хураалтын өдөр нэгдсэн байр сууриа илэрхийлнэ. Гуравдугаарт, цөөнхөөс томилогдсон УИХ-ын дэд дарга чуулганыг даргалах ёстой гэсэн байр суурьтай байна” хэмээн мэдэгдлээ.
Уг нь УИХ-ын чуулганаар хэлэлцэх тов дарааллын хувьд Ерөнхий сайдыг огцруулах асуудал эхэнд нь орж, Байнгын хороо хэлэлцээд эхэлсэн. Цаашлаад УИХ-ын даргыг огцруулах саналыг АН-ыг мэдээлэл хийсний дараа буюу өчигдөр үдээс хойш УИХ-ын дэд даргад гишүүд өргөн барьсан байна. Зүй нь Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний дараа УИХ-ын даргад хариуцлага тооцох асуудал орох байлаа.
Гэтэл Ардчилсан намынхан энэ хоёр асуудлыг хамтад нь оруулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж, дахиад л төрийн ажлыг тодорхойгүй хугацаанд хойшлуулах нөхцөл байдалд хүргэж мэдэх нь. Ардчилсан намын ил үйлдэл ард түмнийг төлөөлж байгаа сөрөг хүчний гэхээсээ илүү Ардын намд ашигтай байх шийдвэр байна. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний дээрх байр суурь УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг бүрэн гацаах, эрх баригчид эрх мэдлийн төлөөх “зодоон”-оо улам удаашруулах боломжийг нь нээж өгч байна.
Үнэндээ Ардчилсан намын одоогийн удирдлагууд арай мэдрэмжгүй байгаагийн тод илрэл нь энэ байна. Ард түмэн Ардын намаас уйдаж эхэлсэн гэдэг нийгмийн захиалгаа ч тэд ойлгож чадсангүй. Өнгөрсөн гурван сонгуульд Ардын нам дараалан ялалт байгуулахдаа Ардчилсан намыг амь таслахаас наагуур шороотой нь хутгаж байлаа. Гэтэл арай гэж парламентад 42 суудалтай болсон Ардчилсан намынхан Ардын намынханд “найр тавьсан” шийдвэрүүдийг бүлгээрээ гаргаж байгаагаас ялгаагүй харагдаж байна. Ийн Ардчилсан намын аргаа ядсан улс төр ард түмний хүлээлтэд хүрч чадсангүй дээ.
| АН-ЫН АРГАА ЯДСАН УЛС ТӨР |
|
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |