Улсын төсвөө ч баталж чадахгүй улстөржиж гүйсээр байтал дүн өвөл хаяанд ирчихлээ. МАН-ын даргын өрсөлдөөн төрийн “зовлон” болсноос хойш төрийн ажил тэр чигтээ гацаанд орж, улсын эдийн зааг гартаа гавтай, хөлдөө дөнгөтэй болсноос ялгаагүй байна. Томчууд зодолдож, эхлэхэд төрийн ажил гацаанд орж, сар гаруйн нүүрийг үзлээ. Өдийд утаа, түгжрэлээ ярьж, гарц гаргалааг нь олчихсон сууж байх цаг хугацаа. Гэтэл жилийн өмнө ямар байсан яг бахь байдгаараа утаагаа ярьж ууралсаар, түгжрэлд цагаа барсан хэвээр байх нь ээ, нийслэлчүүд.
Уг нь монголчууд урт өвлийн бэлтгэлээ намар нь базааж, өвлийг өнөтэй угтдаг уламжлалт ёстой ард түмэн. Халуун намраар хоёр хуваагдсан МАН-ынхнаас болж өвлийн бэлтгэлээ базааж чадахгүй хүйтний эрч чангарчихлаа. Идэш муут өвлийн гачлан, эхнэр муут насны гачлан гэгчийн араас л орж байна даа, улсаараа.
Хэн нь хүчтэйгээ үзэх эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнийг эцэслэхийг хүлээсээр төрийн ажил хоолойд тулчихаад, төсөв санхүүгээ хэн нь хаашаа ч хөдөлгөхгүй гацаачихсан бодит үнэнтэй нүүр тулж байна, монголчууд. Цаашлаад эрх мэдэлтнүүд “Төрийн ажил хэвийн явж байгаа” гэх бэлэн үгээр ам хаасан ч начир хатуу өвөл хаяанд ирчихсэн хаалга тогшиж байхад өвөлжилтийн бэлтгэлээ хангаж чадаагүй салан задгай сууж байгааг эрх баригчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Үүний хамгийн тод жишээ шатахууны хомстолд орж, хөдөө орон нутагт сар гаруй шатахуун өгөхгүй байгааг захын иргэн бэлэхнээ нотлоод өгнө. Гэтэл салбар хариуцсан сайд нь хуурамч мэдээлэл гаргасан иргэдийг хуулийн байгууллагаар шалгуулна хэмээн даналзаж, амьдралаас хол тасархай асуудал ярьж байх. Ийм л цаг үед эрх мэдэлтнүүд хэн ашигтай хувилбарыг сонгох гэж төрийн ажлыг хойшуулж, талцаж хуваагдсаар өвөлтэй залгаж байна.

Өнгөрсөн баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байв. Харамсалтай нь, ажлын цаг дууссан шалтгаанаар хурлаа хойшлуулсан нь хоёр өдөр дахиад цахим орчин дахь талцал хуваагдлын хэрүүл болж өнгөрлөө. Улмаар өнөөдөр хуралдуулахаар хойлуулсан Ерөнхий сайдыг огцруулах асуудал Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын товд ороогүй өгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд орох асуудал ч хойшилж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсад төрийн айлчлал хийх болсонтой холбоотой чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хойшлуулах асуудал ч сөхөгдөж эхэллээ. Энэ байдлаар улс төрийн талцал дахиад долоо хоног үргэлжилнэ. Хоног алдах тусам улсын ажил хойшлох нь тодорхой боллоо. Угтаа бол нэг нь нүүрсний хулгайч гэж нотлохын төлөөх улайрал, нөгөө нь нүүрсний хулгайч биш гэдгээ батлахын төлөөх тэмцэл ирэх өвөл монголчуудыг туйлдуулж мэдэх нь, үнэндээ.
Өнгөрсөн зун зуншлага тааруу болж, тэр тусмаа тариалангийн бүс нутгуудад гантай байсан. Тиймээс ургац алдаж, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж чадахааргүй бодит үнэнтэй нүүр тулахаар байна. Өнгөрсөн өвөл нутгийн дийлэнх хэсгээр зудын эрсдэл нүүрлэж, хэчнээн мянган толгой мал хорогдож, малчид хотоо харлуулсан гашуун түүх ч бий. Өвс тэжээлийн нөөцөө бүрэн нөөцлөх цаг хугацаандаа улстөржилтөөс болж, орон нутгийн ажил ч гацаанд орсныг амтай бүхэн халаглаж байна.
Найр наадмын улирал дуусаж, Улаанбаатар хотын утааны зовлон удахгүй эхэлнэ. Үнэндээ намын талцал хуваагдал гэж улс тар нийгэм, олон нийтийг бужигнуулсаар нийслэлчүүд ирэх өвөл хэдий хэмжээний түлшний нөөцтэй, ямар түлш хэрэглээнд нэвтрүүлэх талаарч бүрэн мэдээлэлгүй байгаа нь нууц биш.
Үнэндээ Монгол Улс айлаар бол халамжинд байдаг зүдүүрхэн айлтай энэ дүйхээр хараат улс гэдгийг эрх баригчид юу юунаас илүү мэднэ. Хүнс, шатахуун эрчим хүч, хэрэглээний бараа бүгд хоёр хөршөөсөө бүрэн хараат. Дээр нь экспортын гол бүтээгдэхүүнээ нь ч ганцхан БНХАУ-аас бүрэн хамааралтай. Ийм байтлаа гадна дотнын хөрөнгө оруулагчдаа айлгаж, ичээж, улстөржүүлж, урдаа барьж хэрэлдсээр улсын эдийн засгаа шороотой хутгаж мэдэхээр нөхцөлд байдалд хүргэж эхэлсэн. Улмаар УИХ-аар хэлэлцүүлэн батлах ёстой чухал хуулийн төслүүд хойшилж, цаг алдаж байгаа нь ч бодит үнэн. Адаглаад ирэх оны эдийн засаг ямар байх, ямар хэмжээний орлого олж, олсон орлогоо хэрхэн хуваах вэ гэдэг улсын төсөв ч гацаанд орсон. Уг нь УИХ төсвийн хэлэлцүүлгийг таван үе шаттай болгож, үр ашигтай төсөв батлахад анхаарна хэмээн чуулганы хуралдаанаа эрт эхлүүлсэн. Харамсалтай нь, улстөржилт, хэрээс хэтэрч төсвөө дахиад л яаруу сандруу, но-той булхайтай баталдаг хуучин уламжлалаасаа хазаасангүй.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Улсын онцгой комиссыг хуралдуулж, өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах даалгавар өгсөн талаар мэдээлж буй. Албаныхны өгсөн мэдээллээр “Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 87 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар төвийн бүсийн станцууд 626.9 мянган тонн нүүрс, 2519 тонн мазутын нөөцтэй байна. Нийслэлд борлуулалтын 500 цэгт хагас коксон шахмал түлшийг нийлүүлж эхэлжээ. 25-26 оны халаалтын улиралд нийт 306.000 тонн хагас коксон түлш импортлох юм.
Нийлүүлэлт хэвийн байхад түлш, шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй ААН-үүдийг шалгаж, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах үүрэг өгсөн” хэмээгээд байна. Намрын сар шувтарч, хүйтний эрч чангарч байгаа энэ цаг үед хангалтгүй байна, өвлийн бэлтгэл.
Ингэж явсаар өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн хэрэгжүүлсэн, амалсан бүх төсөл хөтөлбөрүүд дахиад л гацаанд орж, цаасан дээрх тоо болж үлдэхэд ойрхон байна. Цаашлаад өвлийн хүйтэнд улсаараа “өлсөж”, “даарах”-ын цагт амаа барьж, ниргэсэн хойно нь хашгирна гэгч болох вий дээ, эрх баригчдаа.
| УЛСТӨРЖИЖ ГҮЙСЭЭР БАЙТАЛ ӨВӨЛ ХАЯАНД ИРЧИХЛЭЭ, ЭРХ БАРИГЧДАА |
|
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-аас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 17:04:20
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-07 15:26:04
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
Уур амьсгалд тэсвэртэй эрүүл мэндийн салбарын шилжилт хийнэ
2025-12-06 16:51:07
Э.Цэндбаатар дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ
2025-12-06 14:40:11
Б.Энх-Оргил “One Championship” холбооны 66 кг-ын жингийн аварга боллоо
2025-12-06 13:29:04
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-12-06 13:18:45
Ж.Анударь “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-06 13:14:22
Даваа гарагаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
2025-12-06 12:26:21
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-06 11:36:26
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
2025-12-06 11:13:54
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-06 08:00:00
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-06 07:41:38
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2025-12-06 07:10:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян сургалт боллоо
2025-12-06 07:04:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-06 07:00:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-06 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-06 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |