Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрын МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн хэн нь суудалтайгаа үлдэхийн төлөөх тэмцэл болж хувирлаа. Улс төрийн түүхэнд урьд нь огт ийм нөхцөл байдал үүсэж байсангүй.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж, Засгийн газрын гишүүд нь УИХ-ын даргаа эсэргүүцэж акц хийхээс гадна Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох Ерөнхий сайд зарласан ч намын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргаад байна. Улмаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэнтэй холбоотой Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоог хойшлуулсан гэдгээ ч мэдэгдсэн. Ийн нэгэндээ чагтан холбоог тултал тавьж, ууртай мэдэгдлүүдийг ар араас нь хийсэн улс төрийн халуун өдрүүд УИХ-ын гишүүдийн бүлэг фракцыг ус тосоор н ялгаж, хэн нь хэнийн хүн болохыг бүрэн баталж өглөө.
Тэдний кноп хэрхэхээс шалтгаалж, Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэр гарна. Цаашлаад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр Ерөнхий сайдын асуудал орно. Улс төрд өрнөж буй үйл явдлаас харахад УИХ-ын даргын талынхан парламентад жин дарж байгаа учраас Засгийн газар унах магадлал өндөртэй байгаа гэнэ. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар үүнд нь бухимдаж, “Ерөнхий сайдын суудлаас буухдаа тулбал, УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлж, бүрэн эрхээс нь түдгэлзүүлнэ” гэх санааг цухалзуулаад авсан гэх.

Г.Занданшатарын Засгийн газрыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжиж, огцруулбал Ерөнхийлөгч дээр очоод бүдрэх магадлалтай. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч энэ асуудалд оролцохгүй гэж мэдэгдсэн ч намын асуудал нь төрийн “зовлон” болж, цаашлаад шинэ үеийнхэн хүчтэй гарч ирж байгаагийн том сануулга болж байгаа гэсэн үг юм. Тиймээс Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хоориг тавьж, Г.Занданшатарын Засгийн газрыг авч үлдэх магадлал ч өндөр байна. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн хувьд 2028 оны сонгуульд бэлдэж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унасны дараагаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилж, дараачийн сонгуульд бэлдэж эхэлсэн гэдгийг улс төрийн хүрээнийхэн жиг жуг гэлцэх болсон.

Тиймээс Г.Занданшатарын Засгийн газрыг авч үлдэх сонирхол ч бий. Нөгөө талаараа энэ асуудалд оролцохгүй гэснээрээ хуулиййн дагуу хууль тогтоох дээд байгууллага гүйцэтгэх засаглалд хариуцлага тооцож, огцруулах асуудлыг тэр чигээр нь зүтгүүлж ч болох юм.
Хэрэв зээ ийм нөхцөлд хүрвэл УИХ-ын даргыг огцруулах Д.Энхтүвшин тэргүүтэй гишүүдийн гарын үсэг цуглуулж өргөн мэдүүлсэн шаардлагыг хэлэлцэж, дараагийн нүүдлээ хийнэ гэсэн үг. Цаашлаад МАН-ын даргын сунгаанаас өмнө нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хорьсон МАН-ын нэр бүхий гишүүдийн цагдан хорих хугацааг сунгасан гэх мэдээлэл ч байна.
Ингээд харвал Ерөнхий сайд Г.Занданшатар “явж”, дараа нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг “явуулах” улс төрийн зураглал зурагдаж эхэлсэн цуу яриа үнэний ортой бололтой.
| ЭХЛЭЭД Г.ЗАНДАНШАТАР ДАРАА НЬ Д.АМАРБАЯСГАЛАН “ЯВНА” |
|
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |