• Өнөөдөр 2025-10-08

УЛС ТӨРИЙН “ГАЛ”-ЫГ ӨӨРСӨД ДЭЭРЭЭР АВСАН УИХ-ЫН ХОЁР ГИШҮҮНИЙ ХЭН НЬ ХЭН БЭ

2025-10-08,   221

     Монголын улс төр халуурч, бүлээрч, халуун тогоо хагартлаа улайсчихаад хашаа ч хамаагүй задарч мэдэхээр байна. Анх МАН-ын дараачийн дарга хэн байх вэ гэдэг өрсөлдөөнөөс эхэлсэн  улс төрийн өндөрлөгүүдийн толхилцол сүүлдээ МАН доторх бүлэглэлийн “зодоон” болж, хэн нь хэний хүн бэ гэдэг ус тосоороо ялгарч эхэллээ.

        Өөрөөр хэлбэл, УИХ-ын 50 гаруй гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж, УИХ-д уламжилсан бол УИХ-ын даргыг унагаахаар 60 гаруй гишүүний гарын үсэг цугларч, Их хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болсныг Төрийн ордны МАН-ын гишүүнд чуулганы хуралдааны танхимын урд багтахгүй шахуу зогсож байгаад мэдээлэл хийлээ.

       Ийн улс төрийн томчуудыг улаан цээжээрээ хамгаалж, ууртай мэдэгдлүүдийг өмнөөс хийж, гарын үсэг цуглуулж, улс төрийн “гал”-ыг өөрсөд дээрээ авч байгаа УИХ-ын гишүүд байна. Тухайлбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талаас УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ерөнхий сайдын талаас УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нар гарч, гарын үсэг цуглуулахаас эхлээд гол ажлыг нь хийж явна. Тэгвэл улс төрийн “гал”-ыг өөрсөд дээрээ дуудаж буй хоёр гишүүний хэн нь хэн болохыг эргэн сануулъя.

УИХ-ЫН ГИШҮҮН П.САЙНЗОРИГ

       Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулах ажлыг гардаж хийсэн нь УИХ-ын гишүүн П.Сайнзориг. УИХ-ын гишүүн П.Сайнзориг индэрийн өмнө ууртай мэдэгдэл хийхдээ “Би жирийн айлын хүүхэд. Улс төрд мерит зарчимаар өсөж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхад шалгалт өгч, яаманд орж ирсэн” хэмээн мэдэгдсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Тэмжүүжингийн үед улс төрд хөл тавьсан ч УИХ-ын гишүүн болох хүртлэх замнал нь Хотын дарга Х.Нямбаатартай салшгүй холбоотой.

  2020 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар томилогдсон. Х.Нямбаатар П.Сайнзоригийг Хууль зүйн бодлогын газрын даргаар нь ажиллуулж байгаад, 2022 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар дэвшүүлэн томилсон. Улмаар 2023 онд Х.Нямбаатар Хотын дарга болмогцоо П.Сайнзоригоор Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлийг нь өгүүлж, өөрийнхөө Нэгдүгээр орлогчоор “татсан”. Тэгээд зогсохгүй 2024 оны УИХ-ын сонгуулиар Х.Нямбаатар орлогч П.Сайнзоригийгоо өөрийн тойрог болох Сонгинохайрхан дүүрэгтээ нэр дэвшүүлж, УИХ-ын гишүүн болгосон түүхтэй. Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Х.Нямбаатар “Би 2016 онд УИХ-ын гишүүн болчихоод хуулийн төслүүд дээр ажиллаж эхлэх үед шинэхэн гишүүн надад хамгийн их түшиг болж байсан хүн бол П.Сайнзориг. Тиймдээ ч Хууль зүй, дотоод хэргийн сайд болсныхоо дараа нэг баг болж, дараа нь хотод хамтарсан” гэж ярьсан нь бий. Өөрөөр бол, 2016 оноос хойш Х.Нямбаатарын хуулийн төслүүдийг нь бичилцдэг гол хамтрагч нь П.Сайнзориг байсан, тиймдээ ч ачийг нь хариулж Төрийн нарийн бичгийн дарга, дараа нь Хотын нэгдүгээр орлогч, эцэст нь УИХ-ын гишүүн болтол нь “татсан” гэсэн үг.

     Анх сургуульд ороход захирал нь өвөө нь байлаа. Их сургуульд ороход захирал нь өвөөгийнх нь шавь байлаа. Ажилд нь ороход сайд нь аав, ээжийнх нь найз байлаа. Анх тушаал дэвшихэд сайд нь ээжийнх нь нутгийн дүү байлаа. Дэвшсэн албан тушаалдаа дөрвөн жил тухлахад сайд нь өвөөгийнх нь найз байлаа. Хожим, УИХ-д нэр дэвшихэд нь өөрийн тойргоо сонгогчидтойгоо “бэлэглэсэн” хүн нь хуулийн төслийн хамтрагч нь байлаа. Төрийн түүхэнд түүн шиг ийм ховорхон хувь тохиолтой хүн одоогоор алга байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭНХТҮВШИН

           УИХ-ын даргыг огцруулах бичгийг санаачилж, гарын үсэг цуглуулж яваа гишүүн нь Ерөнхий сайдын талаас УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин. Шарк нэрээрээ олонд танигдсан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Их хуралд орсноосоо хойш  сав л хийвэл “намаасаа гарна” гэж намынхныгаа “айлгадаг” түүний хувьд ашиг сонирхлын асуудал нь хөндөгдөхөөр хамгийн их дуугардаг гарч ирдэг гэж болно. Өөрөөр хэлбэл, 2025 оны төсвийн хэлэлцүүлэг дээр хамгийн их оролцоотой, эсэргүүцэж байсан бол Хил холболтын төмөр зам дээр мөн л хамгийн гол эсэргүүцэгч байлаа. Тэгвэл өдгөө УИХ-ын даргыг унагаах ажлыг гардаж хийхээс эхлээд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөсөн асуудал дээр мөн хамгийн түрүүнд гарч ирээд “Шийдвэрээ эргэж харахгүй бол намаас гарна” хэмээн дахиад л сүрдүүлж эхэллээ.

        УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн ажил, амьдралын 28 жилийн түүх нь MCS  групптэй салшгүй холбоотой явж ирсэн. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн менежментийн ангийг төгссөн. Тэр жил менежментийн ангийг 19 хүүхэд төгссөн байдаг. Тэгвэл дээр дурдсанчлан 2018 оны аравдугаар сарын 19-нд Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр “Эрдэнэс тавантолгой” компанид эзэн сууснаа баталгаажуулан, Д.Энхтүвшингийн хадам дүү Ц.Ганболд, Л.Соронзонболдын хадам дүү Х.Болор-Эрдэнэ, нутгийн эгч Р.Бурмаа гурвыг ТУЗ-ийн гишүүн томилогдсоноос сар гаруйхны дараа нэгэн хачирхалтай үйл явдал болжээ.

Тодруулбал, сар гаруйхны дараа буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 26-нд Д.Энхтүвшингийн оюутны ангийн найз, бараг л бизнесийн түүхүй Гэндэнжамцын Хишигдаваа гэгч “Грийтгоби ложистикс” ХХК-ийг эзэмшигч болжээ. Сонирхолтой нь, “Грийтгоби ложистикс” ХХК-ийн өмнөх эзэмшигч нь УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гансүх байсан бөгөөд ийнхүү Г.Хишигдаваад шилжүүлсэн өгсөн байгаа юм. Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг нь УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Г.Хишигдаваа хоёртой нэг төгсөлтийн найз буюу 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Нягтлан бодогчийн ангийг төгссөн. Дээрээс нь, Р.Саранцэцэгийн төрсөн ах Р.Ганболд нь 2011 оноос хойш одоог хүртэл MCS-ийн Мэдээлэл, харилцаа холбоо хариуцсан захирал, MCS-ийн харьяа “Юнител групп” ХХК-ийн Ерөнхий захирал, захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж байгаа. Ингэж харвал, “MCS”-ийн төлөөлөл гэх дототголтой явж ирсэн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гансүхийнх нь компани Д.Энхтүвшингийн оюутны ангийн найз Г.Хишигдаваад шилжиж ирсэн нь санаандгүй гэхэд бас л итгэмээргүй.

 Гол нь, Г.Хишигдаваа “Грийтгоби ложистикс” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг зөөдөг болсон байгаа юм. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн албан ёсны цахим хуудастаа нийтэлсэн “Тээвэрлэлтийн гэрээ байгуулсан компаниуд”-ын жагсаалт дунд “Грийтгоби ложистикс” ХХК-ийн нэр дурайж байгаа нь баталгаа юм.  

     Ингэж явсаар 2022 онд бас нэг сонирхолтой үйл явдал болжээ. Тодруулбал, 2022 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон. Гэтэл тав хоногийн дараа буюу 2022 оны аравдугаар сарын 26-нд Д.Энхтүвшингийн найз Г.Хишигдаваа “Грийтгоби ложистикс” ХХК-аа Машбаатарын Сүхбат гэгчид шилжүүлээд, өөрийнхөө нэрийг хасуулчихсан байгаа юм. Бас л сонин тохиолдол байгаа биз. Өөрөөр хэлбэл, Д.Энхтүвшин оюутан ангийнхаа найз Г.Хишигдаваатай нийлэн нүүрс зөөж байгаад “Эрдэнэс тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бужигнаад эхэлмэгц компаниа бусдад шилжүүлсэн байж болзошгүй гэсэн үг. Энэ мэтчилэн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн ашиг сонирхол хөндөгдсөн MSC-ын талд үйлчлэхээс гадна Эрдэнэс Тавантолгой ХК-д ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй хэд хэдэн сэжүүр байдаг.

Эцэст, “Ноён”-ныхоо өмнөөс “нохой”-той ч дэрсэлдэхэд бэлэн хөлийнхөө улыг эргэтэл Төрийн ордноор гүйж, гарын үсэг цуглуулж яваа гишүүдийг эрх мэдлийн бялуу хуваалтаас хэрхэн хүртэх вэ гэдгийг ард түмэн анхааралтай ажиглах л үлдлээ.

 


УЛС ТӨРИЙН “ГАЛ”-ЫГ ӨӨРСӨД ДЭЭРЭЭР АВСАН УИХ-ЫН ХОЁР ГИШҮҮНИЙ ХЭН НЬ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 15
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-08 10:03:33
    хүүхэн: Эздийнхээ бөгсийг долоож өмхий баасаар нь хангалттай хооллож байгаа бууны нохдууд байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-08 10:03:32
    хүүхэн: Эздийнхээ бөгсийг долоож өмхий баасаар нь хангалттай хооллож байгаа бууны нохдууд байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-08 10:03:31
    хүүхэн: Эздийнхээ бөгсийг долоож өмхий баасаар нь хангалттай хооллож байгаа бууны нохдууд байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-08 10:03:28
    хүүхэн: Эздийнхээ бөгсийг долоож өмхий баасаар нь хангалттай хооллож байгаа бууны нохдууд байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-08 10:03:27
    хүүхэн: Эздийнхээ бөгсийг долоож өмхий баасаар нь хангалттай хооллож байгаа бууны нохдууд байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-08 10:03:26
    хүүхэн: Эздийнхээ бөгсийг долоож өмхий баасаар нь хангалттай хооллож байгаа бууны нохдууд байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-08 10:03:26
    хүүхэн: Эздийнхээ бөгсийг долоож өмхий баасаар нь хангалттай хооллож байгаа бууны нохдууд байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-08 10:03:25
    хүүхэн: Эздийнхээ бөгсийг долоож өмхий баасаар нь хангалттай хооллож байгаа бууны нохдууд байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-08 10:03:24
    хүүхэн: Эздийнхээ бөгсийг долоож өмхий баасаар нь хангалттай хооллож байгаа бууны нохдууд байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-08 10:03:23
    хүүхэн: Эздийнхээ бөгсийг долоож өмхий баасаар нь хангалттай хооллож байгаа бууны нохдууд байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-08 10:03:22
    хүүхэн: Эздийнхээ бөгсийг долоож өмхий баасаар нь хангалттай хооллож байгаа бууны нохдууд байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-08 10:03:21
    хүүхэн: Эздийнхээ бөгсийг долоож өмхий баасаар нь хангалттай хооллож байгаа бууны нохдууд байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-08 10:03:20
    хүүхэн: Эздийнхээ бөгсийг долоож өмхий баасаар нь хангалттай хооллож байгаа бууны нохдууд байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-08 10:03:17
    хүүхэн: Эздийнхээ бөгсийг долоож өмхий баасаар нь хангалттай хооллож байгаа бууны нохдууд байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-08 09:27:09
    Зочин : Энэ хоёр хоёулаа л хөгийн утсан хүүхэлдэй, алиалагч, долоогч нар л юм байна ш дээ! Угаасаа УИХ-д ийм шатрын хүүнүүд олон байгаа л даа!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188