МАН-ынхан жоомоо алах гэж байгаад гэрээ шатаав гэгч болж байна. Эрх мэдлийн төлөө эх адаггүй улайрахдаа УИХ-ын гишүүд нь улсынхаа эдийн засгийг барьцаалж хэрэлдэх хүртлээ улаан цагаандаа гарлаа. Төрийн ордонд МАН-ын гишүүдийн зарим нь Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах гэж улайрч яваа бол нөгөө хэсэг нь УИХ-ыг тараахаар хоёр талд гарын үсэг цуглуулж явна.
Эрх мэдлийн төлөө эх адаггүй зодолдохдоо тэд улсын эдийн засаг, Үндэсний аюулгүй байдал руугаа ухаан сөхөөгүй халдахдаа ч эмзэглэсэнгүй. Төрийн ордны танхим, хэвлэлийн мэдээллийн хэрэгслийг улстөрчид уураа гаргадаг индэр болгохдоо хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэг улс төрийн соёлоо умартсан гэдэг нь илт байна.
Хулгайч худалчаараа нэгнээ цоллож эхэлсэн МАН-ын улс төрийн зодоон Монгол Улсын төрийн зовлон болтлоо хүндэрчихсэн нь илт байна.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 55 дугаар тогтоолыг үндэслэж, огцруулах бичиг өргөн барих гэж байгааг дуулсан Г.Занданшатарын танхимынхан Аж үйлдвэр, Эрдэс баялагийн сайд Г.Дамдиннямыг индэрийн өмнө гаргахад ууртай сайд “Улсын эдийн засаг уналтад орсон байсныг бид босгож ирсэн гэх мэдээлэл хийснээр Монгол Улс дампуурлын эрмэгт тулсныг санууллаа.
Удалгүй УИХ-ын гишүүн П.Сайнзориг Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж, Г.Занданшатарын Засгийн газар огцрох болзлоо хангасан хэмээн мэдэгдэхдээ Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн гэдгийг дахин баталж орхив. Ингэхдээ тэрбээр “Монгол Улс валютын нөөцгүй болсныг Монголбанк “нууж” байна. Удахгүй Олон улсын валютын сангаас Монгол Улсыг дефолт болохыг зарлана. Ерөнхий сайд зургаадугаар сарын 16-нд томилогдсон. Гэтэл зургаадугаар сарын буюу өмнөх Засгийн газрын тайланг өөртөө наагаад байна. УИХ-д ч, олон нийтэд ч худал ярина. Төсвийн хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт, санхүүжилт бүгд зогссон. Эдийн засаг ямархуу хэмжээнд доройтож элгээрээ хэвтсэнийг эндээс харж болно. Төрийн сангийн данс улайчихсан. Цалин, тэтгэврээ тавьж чадахгүй хэмжээнд хүрчихсэн” хэмээн мэдэгдсэн.
Хэдийгээр Засгийн газраас Сангийн сайд Б.Жавхлан “Монголын төрийн бүх санхүүжилт хэвийн явж байгаа. Энэ жилийн хувьд төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна. Гуравдугаар улирал олон жилийн дунджаар энэ орчимд байдаг. Мөн Монгол банкнаас болон Үндэсний статистикийн газраас сүүлийн үеийн тоог авлаа. Есдүгээр сарын 30-ны байдлаар Монгол Улсын валютын нөөц таван тэрбум 874 сая төгрөг байна. Энэ бол дөрвөөс таван сарын импортын хэрэгцээг хангах үлдэгдэл юм. Олон улсын валютын сангаас жилдээ хоёр удаа улс орнуудад очиж ажилладаг. Энэ ч үүднээс Олон улсын валютын сангийн баг өнгөрсөн долоо хоногт ирээд явлаа. Энэ шалгалтаар ямар нэгэн эрсдэлтэй зүйл гарсан ч юм уу төлбөр тооцоо, өр зээлтэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй гээд явсан” гэх хариу тайлбар хийсэн ч олны итгэл үнэмшилд хүрч чадалгүй эргэлзээтэй асуудлууд асуулт болон үлдэж байна.
Үнэндээ эрх мэдлийн төлөө улайрахдаа улстөрчид тэр дундаа УИХ-ын гишүүд юу дуртайгаа ярьж, хэн дуртайгаа гүтгэдэг баймааргүй юм. Ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн парламентын гишүүд хэлсэн үг бүрийнхээ хариуцлагыг хүлээх улс төрийн соёлыг эрх баригчид өөрсдөө эхлүүлсэн түүхтэй. Гэтэл өнгөрсөн сар орчмын хугацаанд УИХ-ын гишүүд ард түмнийг төөрөгдүүлэх олон ноцтой асуудлыг ярилаа. Үнэхээр тэдний хэлснээр УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, улс төрд нөлөө бүхий хүмүүс эдийн засагт ноцтой хохирол учруулах нууц гэрээ хийж, өөрт давуу байдал олгосон уу, хүн амьтай ноцтой гэмт хэрэгт холбогдсон уу гэдгийг хууль хяналтын байгууллагынхан нэг бүрчлэн тогтоох зайлүгүй шаардлага бий болж байна. Нөгөө талдаа улсы эдийн засгийн дампуурлын хэмжээнд хүрсэн үү гэдгийг үнэн бодитоор нь шийдвэрлэж, ард түмний эргэлзээг тайлах нь юу юунаас илүү чухал байна.
Улмаар Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл яригдах, гадна дотны хөрөнгө оруулалт, зээл санхүүгийн тулалцаагаа бодсон ч улсын эдийн засгаа барьцаанд тавьж хэрэлдэж яваа гишүүдийн үг бүрийг үнэн зөвөөр шүүж, хариуцлага тооцох нь зүйд нийцнэ.
Эцэст нь эрх баригчид эв нэгдэлтэйгээр гар барилцаж, нэг хөнжилд орохын цагт улстөрчдийн уурандаа хэлсэн үгнүүд, улсаа дамдуурлын эрмэгт авч ирж байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ, МАН-ынхан.
| УЛСТӨРЧДИЙН УУРТАЙ МЭДЭГДЛҮҮД УЛСАА ДАМПУУРУУЛАХАД ХҮРГЭХ ВИЙ |
|
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |