Эрх баригч намынхны эрх мэдлийн төлөөх зодоон улам өндрөө авч байна. Намын даргын төлөөх өрсөлдөөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын хооронд өрнөж буй мэт боловч, нам дотроо хоёр хуваагдчихсан идээ бээрээ шахалцаж, эр бяраа үзэцгээж эхэлсэн. Хэний бүлэглэл хүчтэй вэ гэдгээ харуулахын тулд нам дотроо удаан хугацаанд дарж ирсэн хамаг хөзрөө дэлгэлцэж эхэллээ. УИХ-ын даргыг намынх нь гишүүд “Нүүрсчин” хэмээн зарлаж, эсрэг талд нь Засгийн газрыг огцруулах акц өрнөж байна.
УИХ-ын даргын асуудлаар ноцтой баримт ярьсан гэх УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Ерөнхий сайд Засгийн газартаа Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллуулахаа мэдэгдсэн бол хариуд нь МАН-ын Хяналтын хорооныхон үүр шөнөөр хуралдаж, Б.Энхбаярыг намаас нь хөөлөө. Ингээд Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоо Их хурлаар орох болсон ч Их хурал чуулганаа хуралдуулахгүй бойкот хийж байх. Энэ мэтээр МАН-ынхны нэг нэгэндээ тавьсан тээг, акц төрийн зовлон болтлоо хямарч байна. Цаашлаад УИХ-ын гишүүн П.Сайнзориг тэргүүтэй гишүүд Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлснийг энэ долоо хоногт эрчимжүүлж, Их хурлаар хэлэлцүүлэх асуудал ч яригдаж эхэлсэн байна.
Ингэж Ардын намынхан хөнжил дотроо хөлөө жийлцэж байгаа нь АН-д хамгийн ашигтай. Өнгөрсөн хугацаанд гурван удаагийн сонгуульд МАН ялалт байгуулахдаа АН-ыг мөн ч их хагаралдуулсандаа. Цагтаа парламентын хүчтэй сөрөг хүчин байсан Ардчилсан намынхныг тамга тэмдэгээ хоёр болгож, тайзан дээрээ лидерүүд нь хоорондоо зодолдох хэмжээнд хүртэл нь хагаралдуулж байлаа. Төв талбайд намынхаа үүсгэн байгуулагчдыг үсдэж тайзнаас чирэх хүртэл нь дотоод хагарлыг нь тэд өрдөж өгсөн.
Хэдийгээр Ардчилсан намынхан хоорондоо үзэж тарсан мэт харагддаг ч начир дээрээ МАН-ынхны явуулга мэр сэр байсныг ч улс төрийн хүрээнийхэн жиг жуг гэлцэж байсныг санаж буй биз ээ. Одоо Ардчилсан намынхан Ардын намынхнаас хариугаа авах хамгийн боломжит цаг хугацаанд ирчихсэн байна. МАН-ынхан хэдий чинээ хоорондоо толхилцоно төдий чинээгээрээ АН-ынхан хүчээ зузаатгах боломжтой харагдаж байна.
Тиймдээ ч МАН-ынхны энэ зодоон дундаас Ардчилсан намынхан хуучин лидерүүдээ гаргаж ирэхээр бэлдэж эхэлсэн сурагтай. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэл сонгогдсноосоо хойш намдаа нэг ч томилгоо хийж амжилгүй МАН-ын зодоон эхэлсэн. Тиймээс улс төрийн галыг намжихыг харзнаж байгаа тэд нам шат шатны удирдлагуудаа солихоор бэлтгэл ажил нь хангагдсан гэх яриа байна.
Тухайлбал, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгээр Сангийн сайд асан С.Баярцогтыг томилж, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоор бэлдэж эхэлсэн гэх мэдээлэл бий. Тиймээс Ардын намын энэ “зодоон”-ныг улстөржүүлж, чуулганы хуралдааныг орхиж гарах хүртлээ МАН-ынхныг туйлдуулж эхэлсэн.
МАН-ын “зодоон”-ыг Ардчилсан намынхан өөрсддөө ашигтайгаар эргүүлэх хамгийн боломжит цаг үе дээрээ ирчихсэн байна. Хамтарсан Засгийн газраас хорсолтойгоор хөөгдсөн тэд МАН-ын их хагарлыг дөрөөлөх тохиромжтой цаг хугацаандаа ирээд буй. Тэр тусмаа Ардчилсан намын одоогийн дарга О.Цогтгэрэл хар пи-араар өрсөлдөгчдөө намнахдаа гаршсан нэгэн гэхэд хэлдсэхээргүй.
Ерөөс эндээ ажиглахад АН-ын шинэ дарга О.Цогтгэрэл хэзээнээс өрсөлдөгчдөө харлуулахдаа гарамгай гэдэг нь нотлогдож байна. Тиймдээ ч одоогийн МАН-ын “зодоон”-ыг намдаа хамгийн ашигтайгаар эргүүлж, хүчээ зузаатгах ажилдаа орсон сурагтай.
МАН-ынхан нэгнээ нүүрсчин нөгөөгөө хулгайч гэж цоллох тусам түүнийг нь өрдөж өгөөд өөрсдийгөө хамгаалан зогсох боломж Ардчилсан намынханд бүрэн гарчихсан байна.
Тоглоомын дүрмийг Ардчилсан намынхан анхааралтай ажиглаж, ашиглаж чадвал Ардын намынхнаас хариугаа авах цаг одоо л ирчихсэн байна даа. Гэвч улс төрийн хүрээллийнхний дунд яригддагаар МАН АН аль аль нь нэг нам мэтээр бүлэглэл үүсчихсэн гэх яриа олон жил явж ирсэн. Одоо л тэднийг ус тосоор нь ялгах цаг хаяанд ирчихсэн байна даа.
| МАН-ЫНХАН ДОТООДДОО ЗОДОЛДОХ ТУСАМ АН-Д АШИГТАЙ |
|
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |