Барсаа ч ёстой бар шиг дүүлж байна даа, сүүлийн жилүүдэд. Хамгийн сүүлд гэхэд тэрбээр Монголд зураг авалтаа хийж, монгол жүжигчидтэй хамтран тоглосон Японы “Vivant” цувралд туслах дүр бүтээсэн билээ. Түүгээрээ Японы “Токио драма” кино наадмаас шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн баяр мэдээ ч дуулгалаа.
Түүнээс өмнө харин Монголдоо "Буруу өрөг" киноны Олдохоос эхлээд, “37-р Точка” киноны Лутаа, “Зүрхний хилэн”-гийн Манж амбан, “Миний ах атаман” киноны Цэгц... гээд зэвүүн жихүүцэм, зальтай, ухаалаг, дүрсгүй дүрүүдийг үзэгчдэд хүргэсэн. Тэгвэл түүний эсрэг дүрүүдийн ертөнцөөр хамтдаа аялья. 

Магад О.Бат-Өлзий найруулагч Цэгцийн дүрээс “Буруу өрөг” киноны Олдохын дүрийг олж харсан байх. Үнэхээр ч нүдээ олсон сонголт болж, Барсаагаас зэрлэг зэвүүн дүр гарч чадсан. Тэр зүгээр ч нэг урсаж явдаг уран бүтээлч биш, сөрөгч, сэрэгч гэдгийг Олдохын дүр тод хэлж, даруухан уран бүтээлчийн дүрийг ханз татаж, даацтай, чанга, амттай мөртлөө аюултай эсрэг дүрийн эгнээний суудалд суулгасан.
-МАНЖ АМБАН-
Мөн түүний нэг зэвүүн дүр бол “Зүрхний хилэн” киноны Манж амбан. Хилэнтэй Манж амбаны дүрийг мадаггүй сайн гаргаж, хятад хүний дотуур тамиртай, өнгөн дээрээ эелдэг зөөлөн хандавч угтаа хорон санааг нарийн сайн боловсруулдаг занг чадварлагаар бүтээсэн. Манж хэлээр тун сайн ярьж байсны тухайд өөрөө “Сарын хугацаанд сургалтад суусан. Манж хэл сурах хамгийн хүнд байсан” гэсэн. Найруулагчаас оноосон дүрээ сайн гаргахын тулд тэр өөрийгөө бүрэн дайчилж, юу шинээр сурч мэдэж, эзэмшинэ тэр бүгдийг сурч байж өв тэгшээр бүтээдэг болохоор үзэгчдийн сэтгэлд үлддэг болов уу.
Ийн бид өөрийгөө эвдэж, эсрэг дүрийн тавцан дээр өнөөдөр ч дээгүүр өрсөлдсөөр буй гурван дүрийг нь онцоллоо. Мэдээж “37-р Точка” киноны Лутаа, “Параллель ертөнц”-ийн тогооч, “Код” киноны залуу гээд олон дүрийг нь мэдэх билээ.
Одоо харин дараагийн дүр юу байх бол... Тэрбээр Монголын хүүхдийн ордны дугуйланд тавдугаар ангиасаа явж эхэлснээс хойш урлагийн хүн болох далай шиг хүсэлд давалгаалж, өнөөдөр ч долгисолж яваа. Жүжигчнээр суралцаж байх хугацаандаа өөрийгөө илүү нээж, задлах талбараа C1 телевизээс эхэлж, хөтлөгчөөр ажилласан байдаг. Өөртөө байгаа цучил мэт хүсэл мөрөөдөл, авьяас, мэдрэмжээ өрдөж, улам дүрэлзүүлж, эзэмшсэн мэргэжил, дуртай зүйлдээ сэтгэл зүрхээ зориулан яваа түүнээс илүү зэвүүн, бүр мундаг дүр гарна гэдэгт итгэлтэй байна.
Хүссэн хүсээгүй тэр үлдэнэ гэдэг шиг “Фантастик” гэх шижигнэсэн нэгэн үеийн уран бүтээлчид урлаг гэх он цагийн хэлхээст бичигдэн үлдэнэ. Юутай ч “Нүүгээд л бай, нүү, бүр хол нис” гэдэг шиг бүтээлээс бүтээлийн хооронд байнгын нүүдэлтэй, нисэлттэй байг ээ, Барсаа. Дүрээрээ том босгыг үзэгчдэд тавьж чадаж байгаа шүү . Одоо бүр өндөр босго даван уулзья.
| БАРСАА ДАХИАД Ч ЗЭВҮҮН ДҮР БҮТЭЭНЭ, ТҮР ХҮЛЭЭ... |
|
2026-09-15 16:58:01
НАМРЫН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ 15 ШҮЛЭГ
2026-09-15 15:18:12
“Явуулын оффис” Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна
2026-09-15 13:32:57
ДЭЛХИЙГ ШУУГИУЛЖ БУЙ САГСЧИН КЭЙТЛИН КЛАРК ГЭЖ ХЭН БЭ
2026-09-15 10:57:01
Боксын үндэсний шигшээ баг Хятадад бэлтгэл хийж эхэллээ
2026-09-15 07:24:32
Монголын баг, тамирчид Нагояа хотод очлоо
2026-09-15 07:15:38
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-09-15 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-15 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл бие эрхтний хүч сайжирна
2026-09-15 06:00:00
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
2026-09-14 18:25:42
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |