-“Хадам ээж” киноны эмээ асарч, халамжилдаг сайн охин Номинтой уулзаж байгаадаа баяртай байна. Үзэгчид кинонд нь ам сайтай, эергээр хүлээн авч байна шүү дээ. Чиний хувьд киногоо хэр догдлон хүлээв?
-Киноны маань постер, трейлер цацагдаж эхлэх үеэс догдолж, гэр бүл, найзууддаа “Миний тоглосон киног үзээрэй” гэж хэлсэн. Кино гарсан даруй гэр бүлээрээ суугаад үзсэн. Тэр үед “Ямар гоё юм бэ, ингэж их хичээсний эцэст дэлгэцээр өөрийгөө үзээд сууж байна” гэж бодогдоод сайхан санагдсан. Киноны маань талаар эеэг сэтгэгдэл хэлж байгаа хүмүүстээ үнэхээр их баярлаж байгаа. Найзууд, гэр бүл, найруулагч маань намайг магтаж, урамшуулж байгаа учраас яг хүнд тэврүүлж байгаа юм шиг сэтгэл дүүрэн мэдрэмж авч байна. Миний хувьд хамгийн сайхан өдрүүд өнгөрч байгаа.

-Охиныхоо тоглосон киног үзэж суусан аав, ээж хоёр нь их бахархсан байх даа?
-Үнэхээр сэтгэл хөдлөл өндөртэй үзсэн. Уйлж, инээгээд дүрийг маань талаар ярьсан. Киноны дараа сэтгэгдлээ хэлэх үед нь “Ээж, аав минь надаар бахархаж байна. Би сайн хичээжээ” гэж бодогдсон. Харин өөрийгөө хараад “Хэдийгээр хичээсэн ч 100 хувь сайн тоглоогүй юм байна” гэж өөрийгөө чамлаж байлаа.
-Найруулагч Л.Таванбаяр киног тодотгож өгөх чухал дүрд драмын дугуйлангийнхаа охиныг бодож, зорьсондоо хүрч тоглуулсан гэсэн. Найруулагч нь анх Номингийн дүрд тоглох санал тавихад юу бодогдсон бэ?
-Найруулагчаас дүрийн санал ирж, зохиолоо уншихдаа үнэхээр их баярлаж, догдолсон. Номингийн дүр миний төсөөлөлд бууж, хурдхан л кинондоо тоглохыг хүссэн. Хөдөө гэрээсээ хол зураг авалтад явах болохоор гэрийнхэн маань явуулах болов уу л гэж бодсон. Гэхдээ аав, ээж маань намайг дэмжиж, бүгдийг нь бэлдээд, урамшуулаад явуулсан.

-Төсөөлсөн гэлээ шүү дээ. Тэгвэл төсөөлөлд байгаа Номингийн дүрийг гаргах ямар байсан бэ?
-Номингийн дүр уг нь надтай нэлээн төстэй. Дүрээ төсөөлснөөсөө жаахан муу гаргасан байх. Киногоо үзэж байхад “Илүү сайн байж чадах байсан даа” гэж бодогдоод байсан. Би нэг эрэгтэй дүүтэй. Номин шиг л дүүгийнхээ бурууг шууд хэлчихдэг юм.
-"Жаалхүү" драмын дугуйланд анх яагаад явж эхэлсэн юм бэ?
- Би "Жаалхүү" драмын дугуйланд гурван сар суралцсан. Энэ хугацаанд олон зүйл сурч, олон найзтай болж, өөрийгөө сайнаар нээж хөгжүүлсэн. Кинонд тоглож, од болно гэсэн зорилгоор эхлээгүй ээ, өөрийгөө л нээж, бусад шиг олон найзтай болохыг хүссэн юм. Би өмнө нь дуу муутай, тун бүрэг хүүхэд байлаа. Дотнын хүмүүстэйгээ сайн ярилцаж, харилцдаг ч танихгүй хүнтэй үг дуугардаггүй. Тэр бүү хэл кофешопт ороод кофе ч захиалж чаддаггүй, ичимхий охин байсан. Өөрийгөө нээж чадсан учраас драмынхаа дугуйланд явж эхэлсэндээ үнэхээр их баярладаг. Суралцах хугацаанд жүжигчний мэргэжил сонирхолтой, гоё санагдаж эхэлсэн. Одоо бол сайн жүжигчин болохыг хүсэж, хичээж байгаа.

-НОМИНГИЙН ЭМЭЭГИЙНХЭЭ АМЬСГАЛЫГ ҮСНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР ШАЛГАДАГ ХЭСЭГ СЭТГЭЛД ХАМГИЙН ТОД ҮЛДСЭН-
-Ааваасаа гадна эмээтэйгээ хамгийн дотно хүн нь Номин шүү дээ. Эмээтэй хэсгийн зураг авалтыг хийх үедээ өөрийнхөө эмээг хэр их санасан бэ?
-Эмээтэй дотно байгаа үеийн зураг авалт олон шүү дээ. Тэр үе бүрд өөрийнхөө эмээг төсөөлж, бодож зураг авалтаа хийлгэсэн. “Өмнө нь эмээдээ ингэж өгч байгаагүй юм байна, би ингэж хайрласан болов уу” гэж бодож, эмээгээ зөндөө их санасан, олон зүйл хийж өгөхийг хүссэн.
-Хөдөөний аж амьдралаас хол, хотод өссөн юм билээ. Малчин охины дүрд тоглож байгаа учраас малтай харьцаж байхдаа эв хавгүй байж болохгүй шүү дээ. Тухайн хэсгийн зураг авалтуудыг хийхэд хэцүү зүйл байсан уу?
-Мал маллаж, морь унаж үзээгүй байсан ч зураг авалтын үеэр “Одоо би Номин шүү, бүгдийг нь чаддаг байх ёстой” гэж бодож, өөрийгөө зоригжуулсан. Өмнө нь огт хийж үзээгүй зүйлийг шууд “Ингээд хийгээрэй” гээд хэлчихсэн учраас надад чадахаас өөр арга байхгүй, би хийх ёстой. Өөрийгөө хөдөө амьдардаг охин гэж төсөөлөөд бүгдийг нь хийсэн дээ. Морь унадаг зураг авалтын үеэр намайг хэн ч сонсохгүй гэж бодоод “Морь минь одоо зогсоорой, одоо тийшээ яваарай” гээд өөрийгөө айлгахгүйн тулд морьтойгоо яриад байсан юм. Гэтэл манай кино багийнхан бүгд сонсож байсан юм билээ. “Амирлан, одоо битгий морьтойгоо яриарай, дахиад зураг авъя” гээд бөөндөө инээлдсэн.

-Чамд хамгийн хэцүү санагдсан зураг авалт аль хэсгийнх байсан бэ?
-Надад хоёр хэсгийн зураг авалт хүнд санагдсан. Эхнийх нь уурлаад дүүгээ алгаддаг хэсэг, манай дүү тэгж жинхэнээсээ алгадуулна гэдгээ мэдээгүй. Алгадчихаад дараа нь өр эмтрээд, би өөрөө уйлчих гээд байсан. Амьдралдаа анх удаа тэгж чанга хүн алгадаж үзсэн. Дараагийнх нь эмээгийн нас бардаг хэсгийн зураг авалт. Тэр хэсгийн зургийг бүтэн өдөр авсан юм. Жинхэнээсээ миний дотнын хүн нас барчихлаа, би дахиж энэ хүнтэй ярихгүй, харахгүй уулзахгүй гэж бодож, өөрийгөө бэлдсэн учраас зогсолтгүй л уйлсан даа.
-“Хадам ээж” киноны үзэгч бүр тус уран бүтээлээс өөрсдийн харах өнцгөөрөө нэгийг ойлгож, ухаарч байгаа байх. Тэгвэл уран бүтээлч, үзэгчдийн хувьд Э.Амирлан киноноосоо юуг ойлгож, мэдэрсэн бэ?
-Хүн бүрийн амьдрал өөр, бүгд л дотроо өөр төрлийн зовлон шаналал, аз жаргалтай байгаа. Хүн бүр тусдаа үзэл бодолтой, хувь хүн учраас өөрийгөө бодож, зөрчилдөх үе байдгийг ойлгосон. Эмэгтэй хүнд олон бэрхшээл саад тулгардаг гэдгийг ч мэдэрсэн.
-Чиний бодлоор “Хадам ээж” кинонд муу талын, сөрөг дүр байсан уу?
-Байгаагүй ээ, муу талын гэж бодсон дүрд ч түүнийг өмөөрөх өмөөрөл, сайн чанар байгаа. Бүгд тусдаа амьдралтай, дотроо бодож явдаг зүйлтэй учраас буруутгах зүйл байхгүй юм шиг санагдсан.
-Номингийн дүрээс хамгийн их сэтгэл хөдлөгдсөн, сэтгэлд үлдсэн үе байгаа юу?
-Үснийхээ үзүүрээ эмээгийнхээ амьсгалж байгаа эсэхийг шалгадаг хэсэг хамгийн их сэтгэлд үлдсэн. Номин эмээгээ алдах вий гэсэн асар их айдастай охин, тиймээс өдөр бүр эмээгээ тэгж шалгадаг. Тэр хэсэг л миний сэтгэлд хамгийн тод үлдсэн дээ.
| Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН |
|
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН УУЛЗВАРЫН ХӨШӨӨНИЙ ЗУРАГ ТӨСЛИЙГ 318 САЯ ТӨГРӨГӨӨР ХИЙЛГЭХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |