• Өнөөдөр 2026-09-15

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАН: Улс төр, бизнесийнхний өнгөрсөн хугацаанд угсарсан мафын сүлжээ ажиллаж байна. Энэ мафын сүлжээ хууль төрийн байгууллагыг татан оролцуулж байна

Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
 
Тэрбээр "Сүүлийн үед нийгмийн сүлжээ хэвлэл мэдээллээр явж байгаа мэдээлэлтэй холбоотой баримттай мэдээлэл хийж байна. Тангараг өргөсөн төрийн сайдын хувьд сэтгэлийн шаналал, тархины цочролгүй хүлээж аьвах ёстой гэж үзэж ирсэн. Гэтэл намайг эзгүй хойгуур гэр бүл, удам судар, охинд минь халдаж байна. Өнгөрсөн долоо хоногт хойд хил дээр явж байхад миний гэх бүлийг байж боломгүй гүтгэсэн. Үүнийг би хуулийн дагуу шалгуулахаар өгсөн. Гүтгэлэг даамжирч, хил хязгаар давж байгаа учраас тайлбар өгч байна. Өмнө нь ийм асуудал байсан. Гэхдээ хүний гэр бүлийг улс төрийн тачаал болгож байгаагүй. Энэ асуудал юунаас болж байгааг тайлбарлая. 
 
Улс төр, бизнесийнхний өнгөрсөн хугацаанд угсарсан мафын сүлжээ ажиллаж байна. Энэ мафын сүлжээ хууль төрийн байгууллагыг татан оролцуулж байна. Энэ бол эртнээс төлөвлөсөн нарийн үе шаттай өрнүүлж байна. Өчигдөр ШШГЕГ-ын бүх цэргийн байгууллагын алба хаагчид хууль зөрчиж мэдээлэл хийлээ. Төрийн мөрдэстэй алба хаагчийг татан оролцуулж, амь тавьж мэдээлэл хийлээ. Хуулийн байгууллагын дотоод асуудалд би тодорхой шаардлага тавьсан. Монгол Улсын хар хайрцагны бодлогыг гадаад, дотоод хүчин зүйл тогшиж байна. Тиймээс хууль бус үйл ажиллагааг тэвчихгүй. Хар тамхи, цахим залиланг тэвчихгүй байх даалгавар өгсөн. Энэ хугацаатай өгсөн даалгаврын баримтууд надад байна.
 
 Гэтэл төрийн цэргийн мөрдэстнүүд төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархаж байна. Гадаадын иргэнийг албан тушаалаа ашиглаж, залилсан албан тушаалын хэргээ урвуулан ашиглаж АТГ-т шалгуулж, Алтан, Батхүү нарын алтны тусгай зөвшөөрлийг лецинзийг шилжүүлсэн хүмүүс мэдээлэл хийлээ. ШШГЕГ-ын дарга А.Намсамандад би итгэл хүлээлгэж цол олгосон. Гэтэл хоригдлуудыг аваачиж, хууль бус газарт, өөрийнхөө зуслангийн газарт байшин бариулсан. Нийт 408 сая төгрөгийг завшсан асуудал гарсан. Гэтэл алба хаагчдынхаа нэр дээр хууль бус цохолт хийж, орон сууц авсан баримтууд байна. Эклогийн цагдаагийн газрын дарга Оюутболд хууль бус алт олборлолттой холбоотой. Намайг хүртэл хэдэн хүмүүсээр дамжуулж, худалдаж авахыг оролдсон" гэлээ.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАН: Улс төр, бизнесийнхний өнгөрсөн хугацаанд угсарсан мафын сүлжээ ажиллаж байна. Энэ мафын сүлжээ хууль төрийн байгууллагыг татан оролцуулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188