“Хаврын урин орохлоор
Хаяа тэлсэн хангай минь
Намрын сэрүүн унахлаар
Нойроо хулжаасан хайрхан минь
Бодлын минь тэнгэр минь
Хүслийн минь үзүүр минь
Наяа аяа хангай минь
Шина еэ хайрхан минь” хэмээх дууг монголчууд сонсоод зүгээр өнгөрдөггүй. Бидний монгол хүн болж, Монголдоо төрснөөрөө бахархдаг, омогшдог сэтгэлийг сэдрээж, ихэвчлэн уйлуулж ганихрааж чаддаг шидтэй дуунуудын нэг болоод удаж байна. Тэгвэл энэ дуу хэрхэн бүтсэн бэ гэдгийн араас бид нэхэн сурвалжиллаа.
БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орны Их Хянганы нурууг дархан цаазтай газар болгож, тэнд амьдарч байсан орчоон үндэстэн буюу гөрөөчилж амьдардаг 3000 хүнийг албадан нүүлгэсэн гашуун түүх бий. Тодруулбал, Их Хянганы нурууны ой, шугуй, амьтдыг нь хамгаалахын тулд орчоон үндэстнүүдийг албаар нүүлгэж, тэднийг өөр аж ахуйтай болгож, гөрөөчний амьдралаас нь салгасан түүхтэй. Тухайлбал, тэдэнд шинэ гэр, байшин барьж өгч, хүүхдүүдийг нь сургуульд хамруулахаас эхлээд боловсрол, эрүүл мэндэд нь илүүтэй анхаарч, халамжлах ажлыг БНХАУ-ын Засгийн газраас онцгой анхаарч, зориуд зохион байгуулсан гэдэг. Мэдээж, Их Хянганы нуруунд үеийн үед амьдарч байсан тэднийг унаган нутгаас нь хүчээр нүүлгэхэд нутагтаа яаж хоргодож, уйлж байсныг нь үгээр илэрхийлж бичих аргагүй юм.
Бид “Дуу төрсөн түүх” булангийнхаа энэ удаагийн дугаарт “Нэр үгүй салхи” дууны аялгууг бичсэн Дундад Улсын нэгдүгээр зэрэглэлийн хөгжмийн зохиолч С.Энхбаярыг онцолж, энэ дуу хэрхэн бүтсэн, тус дуунд монголчууд яагаад дуртай байдаг тухай ярилцсан юм. Тэрбээр “2007 онд Их Хянганы урд Чилийн мужийн кино үйлдвэрийн газраас намайг дуудсан. Ингэхдээ дээрх түүхийг буюу орчоон үндэстнүүдийн амьдрал, тэдний нутгаасаа салсан хагацлын түүхээр “Сүүлчийн гөрөөчин” гэх кино хийхээр төлөвлөж байгаагаа хэлээд, тус кинонд зориулсан дууны ая бичүүлэх санал тавьсан. Ингээд 1997 оны өвөл киноны зураг авалт дуусаж, хавар нь тэд дахин намайг Бээжин хотод дуудсан. Тухайн үед кино багийнхан надад “Бид ийм зураг авсан” хэмээн киноны бэлтгэл ажлаас үзүүлж, “Ямар хөгжим, хөгжмийн найруулга байвал зүгээр вэ. Та аялгууг нь бичээд өг. Шүлэг нь бэлэн болчихсон” хэмээн киноны найруулагч Ши Шүэ Хай “Орчоон минь” хэмээх шүлгийг надад өгсөн” гэв.
Ингээд С.Энхбаяр гуай тэдний хийсэн кино, кинонд зориулж бичсэн “Орчоон минь” хэмээх дууны шүлгийг Хөх хот руу авч явж, орчоон үндэстний уламжлалт ардын дуу, ном, сэтгүүлээс уншиж, судалгааны ажилдаа орсон гэдэг. Энэ нь түүний киноны дуунд аялгуу хийх анхны ажил нь байсан аж. Ингээд С.Энхбаяр гуай орчоон үндэстний хоёр дууг сонсож байгаад “Орчоон минь” хэмээх дууны шүлгийн эхний хоёр бадагт ардын дууны аятай төстэй аялгуу бичиж, дахилтыг нь өөрийнхөөрөө дэлгэрүүлж, баяжуулсан гэнэ. Мөн тэрбээр орчоон үндэстнүүдийн түүхээр кино хийсэн найруулагч, зохиолчид юу бодож, зорьж байгааг, гөрөөчид хэрхэн амьдардаг байсан болоод нутгаасаа хөөгдөж, хагацаж байсныг мэдрэхийн тулд Их Хянганы нурууг зорьсон байна. Тэрбээр энэ тухайгаа “Орчоон үндэстнүүд ямар газар, хэрхэн амьдардаг байсан тухай ойлголтгүй бол ая бичих боломжгүй, чадахгүй шүү дээ” гэсэн юм. Ингээд С.Энхбаяр гуай судалгааны ажлаа дуусгачихаад Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров багшаасаа зөвлөгөө авахаар Монголд ирсэн аж. Тэрбээр “Би анх удаа киноны хөгжим бичиж байгаа юм. Та надад туслаач” гээд дууныхаа шүлгийг монгол хэлээр орчуулж, багшаараа зарим хэсгийг нь засуулсан гэдэг. Ингээд багшийнхаа зөвлөгөөгөөр хөгжмийн найруулгаа шинэчилж, 10 гаруй хоног “Орчоон минь” дууны аяыг бичсэн байна.
Тэрбээр удалгүй Бээжинд очиж хийсэн бүтээлээ кино багийнханд үзүүлж, батлуулаад тус дууны үгийг мөн эх хэлээр нь мэргэжлийн орчуулагчаар орчуулуулж, “Орчоон минь” хэмээх дууг гурван хэлээр дуулуулсан түүхтэй аж. Хамгийн анх МУГЖ Б.Сарантуяа дуулах хувь тохиож байсан учир тэрбээр Германаас тусгай онгоцоор Бээжинд очиж, гурван хэлээр дуулсан нь сонирхолтой. Харин орчоон үндэстнүүдийн түүхээр хийсэн дээрх киноны хөгжмөөр орчоон хэл дээрх хувилбарыг нь сонгож, киноны дуу болгосон байна. Ингээд бидний нэрлэж сурснаар “Нэр үгүй салхи” хэмээх дуу орчоон үндэстний ахуй, амьдрал, нутгаасаа өнчирсөн тэдний хагацлын түүхээс бүтсэн гэдэг.
Тус киног орчоон үндэстний амьдралаар хийсэн учир цөөн хүнд хүрч, төдийлөн олны хүртээл болж чадалгүй намжсан гэдэг. Харин хожуу Өвөрмонголын Өөртөө засах орны дуучин Б.Цэцэгмаа баримтат киног үзээд “Ямар сайхан аялгуу вэ. Энэ дууг дуулах юм сан” хэмээн дурлаж, Бээжин хотод амьдардаг С.Энхбаяр гуайг 2002 онд зорьж очсон гэнэ. Ингээд тэрбээр “Орчоон минь” дууг монгол хувилбараар дуулах зөвшөөрөл авч, Өмнөд Солонгост болсон тоглолтынхоо үеэр монголоор дуулсан байна. Ийнхүү Өвөрмонголын Өөртөө засах орны дуучин Б.Цэцэгмаа монгол хэлээр дуулснаар “Орчоон минь” хэмээх дуу монголчуудын сонсох дуртай, сонсоод уярдаг хамгийн сайхан дуунуудын нэг болж,олонд туссан нь энэ.
“Орчоон минь” дуу монголчуудын дунд ид дэлгэрч, хүмүүс шүүрс алдан сонсож байх үед тус дууны үг, аяыг хэн бичсэн нь тодорхойгүй байж. Тиймээс тус дуунд эзэн суухыг санаархсан олон хүн гарч ирж, дууг “Нэр үгүй салхи” хэмээн нэрлэснээр өнөөдрийг хүртэл монголчуудын дунд энэ нэрээрээ хит болсон байна.
Бид С.Энхбаяр гуайгаас “Орчоон минь” дуу монголчуудын дунд “Нэр үгүй салхи” нэрээр алдаршсан нь танд ямар санагддаг вэ” гэхэд “Салхи гэх үг орсон нь сайхан санагдсан. Гэхдээ бусдын бүтээлд эзэн сууж, дураараа нэр өгнө гэдэг байж болохгүй зүйл. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг тус дууны аяыг намайг бичсэн гэдгийг мэдсэн даруйдаа надтай холбогдож, “Энэ таны дуу байсан юм уу. Монголд өөр Энхбаяр гэх хүн “Миний дуу” гэж яриад, эзэн суугаад байсан” гэж ярьсан. Тэгж л би энэ дуугаа Монголд түгж байгааг мэдсэн. Үүний дараахан Хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Орчоон минь” дууны талаарх дээрх түүхийг ярьж өгсөн нь хүмүүст хүргэсэн бодит мэдээлэл болсон доо” хэмээсэн юм.
| “НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |