• Өнөөдөр 2026-09-16

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

2026-09-15,   466

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй.

 

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

 

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 хэм хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгааар +1...+6 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11...+16 хэм, бусад нутгаар +5...+10 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +17…+22 хэм, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +26…+31 хэм, бусад нутгаар +22…+27 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Туул голын хөндийгөөр 0 градус орчим, бусад хэсгээр +6...+8 хэм, өдөртөө +23...+25 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 0...-2 хэм хүйтэн, өдөртөө +22...+24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө -1...-3 хэм хүйтэн, өдөртөө +20...+22 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188