• Өнөөдөр 2026-09-14

А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсаманд мэдээлэл хийхдээ тус байгууллагын үйл ажиллагаа гаднаа хэвийн мэт боловч дотооддоо эрсдэлтэй нөхцөл байдал үүссэнийг мэдэгдлээ.

     Тэрбээр “ХЗДХ-ийн сайдын томилсон ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга төрийн болон албаны нууц зөрчсөн нь байгууллагын үйл ажиллагаа төдийгүй улс орны аюулгүй байдалд хохирол учруулах эрсдэл бий болголоо.

     Мөн дарга нарын зүгээс шахалт үзүүлж, албан тушаалд нийцэхгүй хүмүүсийг томилуулахаар дарамталж байна. Тухайлбал, Хууль зүйн сайд өөрийнхөө жолоочийн эхнэрийг дарга болго гэсэн. “Төр хурах” амралтын газрын дарга болгосон. Мөн тэр жолоочийнхоо төрсөн дүүг дарга болго гэсэн. Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх газрын дарга болгосон. Гэтэл дахиад л шахсаар байгаа. Зарим нэг томилгоог хийхгүй болохоор хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг, сүрдүүлдэг.

    Түүнчлэн С.Амарсайхан сайдын хамаарал бүхий компани ШШГЕГ-т дөрвөн сая ам.долларын төлбөртэй. Засгийн газрын өөр нэгэн сайд 53 тэрбумын төлбөртэй байгаа. Дээрх материалуудын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуул гэдэг үүрэг, чиглэл өгсөн. Тэгсэн манай сайд дахиад л хэлэх хэлэхгүй үгээр хэлж байгаа.

      Бид хэн нэгэн сайдын тушаалыг дагах гэж биш, эх орныхоо өмнө өргөсөн тангарагаа биелүүлэхийн тулд ажиллаж байна” гэв.


А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188