Өнгөрсөн хавраас улайстлаа халсан улс төр Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам улам бүр дүрэлзэж буй. Энэ намрын улс төр тэр чигтээ ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө, бэлтгэл байх нь дамжиггүй. УИХ-д суудалтай намуудын дунд өдийд Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг сойж, хэнийг дэвшүүлэх вэ гэдэг дотоод өрсөлдөөн жинхэнэ утгаараа өрнөөд удаж буй. Таван намын төлөөлөл Их хуралд суусан ч гол өрсөлдөөн МАН, АН гэх хоёр хүчний дунд өрнөх хүлээлттэй байна.
Тэр тусмаа эрх баригч МАН-ынхан дотроо хоёр том бүлэглэлд хуваагдаж, сөрөг хүчнийхнээсээ ч илүү өрсөлдөөнтэй нэр дэвшигчээ тодруулах нь. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээнээр өнгөрсөн намар хоёр хуваагдаж, Засгийн газраа огцруулах хүртлээ улс төр, дотоод тэмцэл нь хурцадсан. Цаашлаад 30, 38-ын бүлэглэл болтлоо гишүүд нь дотроо талцаж, түүнийгээ ил цагаан зарлаад байгаа. Хэдийгээр Ерөнхийлөгчийн багийнхнаар хүрээлүүлсэн 38 бүлэглэлийнхэн одоогийн улс төрийн тоглолтод хүчтэй, олонхийн саналтай байгаа ч энэ бүлэглэл ялна гэж таамаг дэвшүүлэхэд тун хэцүү нөхцөл үүсээд байна. Учир нь, тэд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг нэр дэвшүүлнэ хэмээн төлөвлөж, Засгийн газрыг нь огцруулж, сонгуулийнх нь пиарыг эхлүүлсэн. Гэвч дээрх яриа яриа төдий үлдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэхээр бүх албан тушаалаа үг дуугүй өгсөн Г.Занданшатарыг тоглоомын гадна гаргаж, дараагийн хүмүүсийг сойж эхэлсэн гэх яриа Төрийн ордныг доргиогоод байна.
МАН түүнээс ажлыг нь авч байхдаа “Ерөнхийлөгчийн сонгуульд Г.Занданшатараас өөр дэвших нэр төр, нас, туршлагатай улстөрч МАН-д байхгүй” хэмээн өрсөлдөгчгүйг нь зарлаж байв. Гэвч сонгууль ойртох тусам МАН-ынхны бодол санаа эргэж, “Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхгүй болсон. Өөр хүн байсан нь зөв” гэх болсон байна. Нэмээд өнгөрсөн сонгуулиар тойрогтоо ялагдал хүлээсэн гэх том шалтгаанаар түүнийг улс төрийн тойргоос гарах шахалт үзүүлж, 38-ын бүлэглэлээс хэд хэдэн нэр гаргаж, 30-ийн бүлэглэл ч нэр дэвшүүлэх улстөрчөө сонгохоор ээлжит бус чуулганы өмнө орон нутгийн амралтын газарт хуралдсан нь байдлыг бүр ч тодорхой болгов бололтой.
Тиймдээ ч нам дотроо улс төрийн хүсэмжит дүрийг гаргаж ирэхээр чамгүй ажил өрнүүлж байгаа гэх. Нэг ёсондоо тэд намын нэр хүндээс илүү олны дунд хүсэмжит улстөрчийг тодруулж, түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх компанит ажил өрнүүлж байгаа аж. Лидер улстөрчийн дутагдалд орсон МАН-ынхан дараах хүмүүсийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр ярьж буй аж.
(20).jpg)
МАН доторх 38 бүлэглэлээс чамгүй олон нэр яригдаж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг улс төрд бойжуулсан хоёр хуурай дүүтэй нь муудалцуулах хүртлээ хайрцагласан гэх 38 бүлэглэлийн томчууд хоорондоо өрсөлдөх нь ээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Г.Занданшатарын нэр хасагдаж, Шадар сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд асан Б.Жавхлан, УИХ-ын дарга С.Бямбацогт нарын нэрс тодроод байна.
Шадар сайд Ж.Энхбаярын хувьд Ерөнхийлөгчийн найз, Зүүний хүчний холбооноосоо Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай. Нам дотроо ч чамгүй дэмжлэгтэй, харин ЖДҮ-гийн хэрэг нь өнөөдрийг хүртэл сонгогчдын дунд, улс төрийн нэр хүндэд нь хар тамга болж буй.
УИХ-ын дарга С.Бямбацогтын хувьд намын гишүүнчлэлээсээ татгалзахаас ч буцахгүй 126 гишүүнтэй парламентыг даргалах гэж улайрсан. Хэрвээ намын гишүүнчлэлээс УИХ-ын даргыг түдгэлзүүлэх АН-ын акц өндрийг авсан бол УИХ-ын дарга С.Баямбацогтын улс төрийн замнал дуусах хэмжээнд хүрч мэдэхээр байлаа. Улмаар УИХ дахь МАН-ын бүлэг дотроо 38, 30 болж хуваагдсан намын бүлгээ эвлэрүүлэх үүрэг хүлээсэн ч галаа намжааж амжилгүй 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нэрсийн тэргүүн эгнээнд түүний нэр яригдаж байна.
Сангийн сайд асан Б.Жавхлангийн хувьд хоёр Засгийн газрын эдийн засгийн бодлогыг базаж, МАН-ын сонгуулийн санхүүжилтийг “зохицуулсан” гэдгээрээ Ерөнхийлөгчийн сонгууьд нэр дэвшигчдийн тоонд багтсан. Гэвч өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлтийг өрх, гэрийн хэмжээнд харьцуулахад тун тааруу үнэлгээтэй байна. Тиймээс иргэдийн дунд дэмжлэг муутай ч Ерөнхийлөгчид нэр дэвшиж болох улстөрчийн нэг болоод байна.
Түүнчлэн МАН-ынхны өөр нэгэн хөзөр нь эмэгтэй улстөрчийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хувилбар. Тодруулбал, МАН-ын эмэгтэйчүүдээс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх яриа эртнээс гарсан. Түүнийг “Нам нь лидергүй байгаа энэ цаг үед байж болох хамгийн хүчтэй хувилбар мөн” гэх хэсэг ч бий аж.
Харин 30-ын бүлэглэл буюу Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар Ерөнхийлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг зүтгүүлэхээр тохирсон байна.
(4).jpg)
Ардчилсан намын бүлэглэлүүд дунд ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн ширүүн байна. Жил гаруйн өмнө бол Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэр дэвшүүлнэ гэх яриа олон нийтийн дунд хүчтэй тархаж байлаа. Гэвч үүнтэй нь зэрэгцээд нам дотроо ч чамгүй дэмжлэгтэй байсан түүнийг Хөгжлийн банкны тэргүүтэй хэргүүдээр нь “барьцаалж”, хөдлөх аргагүй болгосон. Нэмээд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойр гэдгээр намынх нь бүлэглэлүүд түүнээс зайгаа авах болсон. Тиймдээ ч Ардчилсан намыхан дунд Ерөнхийлөгчийн сонгуульд горилогсдын өрсөлдөөн МАН-ынхнаас дутахааргүй ширүүсч байна.
Цаашлаад УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөнө гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар хоёр хуваагдсан намаа нэгтгэж, УИХ-д чамгүй олон суудлтай, сөрөг хүчин болсон гэдгээрээ нам дотроо дэмжлэгтэй болсон. Гэвч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газартай хамтарсан нь намынхандаа ч, сонгогчдын дунд ч рейтингийг нь унагасан билээ.
Түүнчлэн Ардчилсан намын генсек С.Баярцогт Ардчилсан намын ээлжит горилчоор нэрлэгдээд байна. Түүний хувьд МАН-аас, тэр тусмаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй Ардчилсан нам дотор хүчтэй өрсөлдөгч болоод байгаа гэх.
Нэмээд Ардчилсан намд тэр тусмаа УИХ-ын бүлэг дотроо олон суудалтай Ерөнхийлөгч асан Х.Баттулгын МоАХ фракцынхан УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн оронд УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр зэхэж байгаа аж.
Ийн хэдхэн сарын дараа болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн талбараас МАН Г.Занданшатарыгаа, АН Н.Алтанхуягийгаа гаргаж, бүлэглэлүүд дараагийн горилогсдынхоо захыг мушгиж эхэлжээ.
| ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨНӨӨС Г.ЗАНДАНШАТАР, Н.АЛТАНХУЯГ НАР ХАСАГДЖЭЭ |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |