Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, Оросын Холбооны Улс нь мөнхийн найрамдалт хөршүүд бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцааг бүс нутгийн хамтын ажиллагаатай уялдуулан шинэ шатанд гаргах боломж байгааг онцоллоо. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч байгааг тэмдэглээд, өмнө нь хэрэгжиж эхэлсэн болон яригдсан төсөл, хөтөлбөрүүдийг бодит үр дүнд хүргэх шаардлагатай" гэв.

Уулзалтаар Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов. Шадар сайд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогыг хөрш орнуудтай хэрэгжүүлэх хамтын ажиллагаатай уялдуулж, Буриад Улстай хамтын ажиллагааг бодит төсөл, үр дүнд чиглүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Түүнчлэн Монгол, Орос, Хятадын газар зүйн байршлын давуу талыг ашиглан Евразийн бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх боломжийн талаар ярилцав.

Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич Алтанбулагийн чөлөөт бүсэд аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, холбогдох дэмжлэг, хөнгөлөлтийн нөхцөлийг судлахаа илэрхийллээ. Мөн хил орчмын ой, хээрийн түймэр болон бусад гамшгийн үед шуурхай мэдээлэл солилцох, харилцан дэмжлэг үзүүлэх, техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээ онцлов.



| Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа |
|
2026-10-29 18:15:43
Х.Болортуяа Энэтхэгийн Манишад 6:0-ээр ялагдлаа
2026-10-29 17:03:13
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 16:49:47
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |