• Өнөөдөр 2026-09-15

ДЭЛХИЙГ ШУУГИУЛЖ БУЙ САГСЧИН КЭЙТЛИН КЛАРК ГЭЖ ХЭН БЭ

         Дэлхийн аваргын цомыг өчигдөр хүртээд буй АНУ-ын шигшээ багийн холбон тоглогч, WNBA-ын Indiana Fever багийн 22 дугаартай тоглогч Кэйтлин Кларкийн талаарх найман баримтыг хүргэж байна.


       Дэлхийг шуугиулж буй сагсчин Кэйтлин Кларк гэж хэн бэ

-Бүх цагийн үеийн онооны дээд рекорд. АНУ-ын Коллежийн Спортын холбооны (NCAA) 86 жилийн түүхэн дэх хамгийн өндөр оноо (3951 оноо) цуглуулсан тамирчин.

 

-Эмэгтэй Стефен Кари. Оновчтой шидэлтийн зай хол. Төв шугамын захаас гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэдгээрээ алдартай тул Стефен Каритай харьцуулагддаг. https://www.facebook.com/share/r/1JYPYSaV6Z/?mibextid=wwXIfr

-“The Caitlin Clark Effect”. Кларкийн тоглосон тоглолт бүрийн тасалбар хэдхэн минутын дотор дуусдаг. Түүний нөлөөгөөр сүүлийн хэдэн жилд WNBA-ын телевизийн үзэлт, тоглолтын ирц болон сувенирын борлуулалт түүхэнд байгаагүйгээр огцом өссөн гэж үздэг. https://www.youtube.com/watch?v=Qt-BGmi9CPg

-“Nike”-тай хийсэн түүхэн гэрээ. Коллежоо төгсмөгцөө Кларк WNBA-д орохдоо “Nike” брэндтэй найман жилийн 28 сая ам.долларын гэрээ байгуулсан. Энэ нь эмэгтэй сагсан бөмбөгчдийн түүхэнд байгаагүй хамгийн өндөр дүнтэй спонсорын гэрээ юм.

-Нэг тоглолтын үеэрх 19 оновчтой дамжуулалт. WNBA-ын шинэ тоглогч байхдаа тэр бээр угсраа 19 удаа оновчтой дамжуулж, лигийн бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон. https://www.youtube.com/watch?v=HePpQ1pgQWw

-Бөмбөгтэй бараг бүх спортоор хичээллэдэг. Зөвхөн сагсан бөмбөг биш софтбол, хөлбөмбөг, теннис болон гольфоор хичээллэдэг. Чөлөөт цагаараа гольфоор хичээллэдэг тэрбээр мэргэжлийн PGA турнирын шоу тоглолтуудад оролцдог.

-WNBA-ын түүхэн “triple-double”. Тэрбээр WNBA-ын шинэ тоглогч (Rookie) байхдаа “triple-double” буюу 19 оноо, 13 самбараас авалт, 12 оновчтой дамжуулалт хийсэн анхны тамирчин болсон. https://www.youtube.com/watch?v=aml_IfjuXO4

-Дэлхийн аварга: Тэр бээр өчигдөрхөн 2026 оны FIBA Эмэгтэйчүүдийн ДАШТ-д АНУ-ын шигшээ багт тоглож, дэлхийн аваргын алтан медалийг хүртээд байна.


ДЭЛХИЙГ ШУУГИУЛЖ БУЙ САГСЧИН КЭЙТЛИН КЛАРК ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188