Мөн АТГ-т мэдүүлсэн ХОМ-ээрээ УИХ-ын гишүүн О.Саранчулуун бусдаасаа хамгийн “ядуу” нь. Тухайлбал, О.Саранчулуун өөрөө жилд 44 сая, нөхөр нь 158 сая төгрөгийн орлоготой, 250 сая төгрөгийн нэг орон сууцтай, таван сая төгрөгийн Nissan March автомашинтай, хоёр сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлдэг.
Сонирхуулахад, О.Саранчулуун УИХ-ын гишүүн болсноосоо хагас сарын дараа албан ёсны сошиал хуудастаа ХОМ-тээ дурдсан таван сая төгрөгийн үнэтэй ногоон өнгийн Nissan March автомашины зургийг “Гонгиномоор санагдаад болдоггүй. “Ногоонсүрэн”-тэйгээ ордон руу орох бүрд “Яах гэж байгаа юм” гэж асуух юм. Дуугүй л үнэмлэхээ үзүүлдэг. “Бандгартай” жолооч нар бас л дээрэлхүү, сагсуу юм аа, араас сигналдаад” гэх тайлбартайгаар нийтэлж байв. Агуулга нь, “Эгэл, энгийн түшээ” гэсэн имиж бүрдүүлэхийг, харагдахыг хүсэж байна гэсэн үг шүү дээ.
Тэгвэл МАН-ын жагсаалтын дөрөвт бичигдэж, ногоон гэрлээр УИХ-ын гишүүн болсон О.Саранчулуун үнэндээ хэн бэ гэдгийг одоо танилцуулъя.
УИХ-ын гишүүн О.Саранчулууны нөхрийг Жамсрангийн Мөнх-Очир гэдэг. Ж.Мөнх-Очирын аав нь Жасрайн Жамсран гэж хүн бий. Харин Ж.Жамсрангийн аав нь 17 дахь Ерөнхий сайд асан Пунцагийн Жасрай юм. Ерөнхий сайд асан П.Жасрай агсан гурван хүүхэдтэй. Том охин Ж.Дэлгэрмаагийнх нь охин УИХ-ын гишүүн А.Ариунзаяа. Дунд хүү нь УИХ-ын гишүүн О.Саранчулууны хадам аав П.Жамсран. Харин бага хүү нь Ж.Жанцан гэж хүн байсан, хүү Ж.Хичээнгүй нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, өдгөө Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж буй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хоёр МАН-ын “гал тогоо”-ноос нөхөрлөсөн, нас чацуу найзууд. Хожим нь, 2020 онд У.Хүрэлсүхийн Засгийн газарт Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар, А.Ариунзаяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар тохой нийлүүлэн сууж байлаа. Сүүлд, 2022 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ А.Ариунзаяаг өөрийнхөө Ахлах зөвлөх, Ажлын албаны даргаар томилон ажиллуулж байгаад жагсаалтаар УИХ-ын гишүүн болгосон. Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ А.Ариунзаяагийн үеэл Ж.Мөнх-Очирын эхнэр О.Саранчулууныг мөн жагсаалтаар УИХ-ын гишүүн болгосон гэсэн үг.
УИХ-ын гишүүн О.Саранчулууны хадам аав Ж.Жамсран нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн хадам аав Т.Ганхуягт, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ц.Нанзаддорж нартай “Гурвангол холдинг” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Тэд “Гурвангол холдинг” ХХК-аараа “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийг эзэмшдэг. Тэдний “Баян-Айраг эксплорэйшн” ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин суманд асар том алтны уурхай ажиллуулдаг. Зургаан удаа цианид алдаж, үүнээс нь болж үй олон шувуу үхсэн дуулиант хэргээр нь энэ компанийг олон нийт сайн мэднэ.
Сонирхуулахад, 2021 онд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болмогцоо УИХ-ын гишүүн О.Саранчулууны хадам аав Ж.Жамсрангийн “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн Төсөл хариуцсан захирал О.Хуланг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирлаар томилж байв. Тухайн үед хувийн компанийн захирлаас яаж шууд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-д тэргүүн дэд захирал болсныг нь сонирхсон сэтгүүлчийн асуултад О.Хулан “Ерөнхий сайд намайг өөрийн биеэр урьсан” гэж хариулж байв. Улмаар Л.Оюун-Эрдэнэ 2021 оны аравдугаар сард О.Хуланг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр дэвшүүлэн ажиллуулж байгаад, 2023 оны дөрөвдүгээр сард Хонконгод суух Ерөнхий консулаар томилон дэвшүүлсэн байдаг. Магад УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нагац ахынхаа компанийн захирал О.Хуланг ийнхүү гэрлийн хурдаар төр төлөөлөх албан тушаалуудад томилуулж чадаж байж ч болох.

Цаашилбал, УИХ-ын гишүүн О.Саранчулууны хадам аав Ж.Жамсран, хадам ээж Д.Намхай нар нь дээр дурдсан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн хадам аав Т.Ганхуягт, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ц.Нанзаддорж нартай “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийг эзэмшдэг. Харин “Сарны титэм үзэсгэлэн” ХХК нь Хүүхдийн ордны хойно байрлах “Сарны титэм үзэсгэлэн” их дэлгүүрийг эзэмшдэг.

Нэгтгэж харвал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ О.Саранчулууныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болох хүн” гэж сурталчлан жагсаалтаар УИХ-ын гишүүн болгосон. Гэтэл О.Саранчулуун нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн найз МАН-ын А.Ариунзаяагийн бэр болж таарч байна. Нөгөө талаас, О.Саранчулуун Саарал ордны түшээдээс хамгийн “ядуу” ХОМ-тэй, сошиалд ч эгэл, энгийний туйл мэт имиж бүрдүүлдэг ч хадам аав нь асар том алтны уурхайтай, хувьдаа их дэлгүүртэй гээд Монголын толгой баячуудын нэг, УИХ-д төлөөллөө заавал байлгах сонирхолтой улс төрд далдуур орооцолдогчдын түүчээлэгч байгаа нь сонирхол татахгүй баримт биш юм.

| УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН |
|
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
2026-10-14 16:48:49
НАРУТО ЭРГЭН ИРНЭ
2026-10-14 16:48:27
Макао нээлттэй тэмцээнээс Б.Солонго алт, Ц.Мөнххэрлэн мөнгөн медаль хүртжээ
2026-10-14 16:43:44
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
2026-10-14 15:52:21
Пап лам уушгины хорт хавдартай гэж оношлогджээ
2026-10-14 15:44:00
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ БОЛОВСРУУЛЖ, ХҮРГҮҮЛЛЭЭ
2026-10-14 15:26:01
Берлин хотод Чингис хаан судлалын олон улсын хурал зохион байгуулна
2026-10-14 15:23:33
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
2026-10-14 15:21:08
5.5 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
2026-10-14 14:23:54
Хил хамгаалах ерөнхий газар Нөмрөгийн түймэртэй холбоотой цахим мэдээллийг үгүйсгэв
2026-10-14 14:00:23
Харбины цас, мөсний ертөнц энэ өвөл талбайгаа тэлж, шинэ дээд амжилт тогтооно
2026-10-14 12:48:55
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
2026-10-14 12:44:21
АҮЭБЯ-НД “ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14 12:36:33
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР БНСУ-ЫН “KOICA” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ
2026-10-14 12:30:11
МУБИС-ийн БТС-ийн оюутнууд МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцлаа
2026-10-14 12:26:34
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-10-14 11:34:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-10-14 11:18:15
ОХУ-д суралцагч оюутны хөнгөн атлетикийн тэмцээн болжээ
2026-10-14 11:13:44
Монгол, Хятадын хамтарсан зөвлөлдөх уулзалт болов
2026-10-14 10:46:05
“Мөрөөдлийн гоол” хөл бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-14 10:22:55
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Б.ГҮНЗАЯА: Гоо сайхны стандартад нийцэхийн тулд амьдарна гэдэг утгагүй
2026-10-14 07:59:38
Л.ГАВААСҮРЭН ХУРАНДААГИЙН ГЭРГИЙ Д.ЦЭЦЭРЛЭГ: ХАНЬ МИНЬ БИЧСЭН ШҮЛГЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ҮЛДЭЭГЭЭД, НАМАЙГ АЯ БИЧИХИЙГ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА
2026-10-14 07:52:28
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-10-14 07:00:00
Э.ЗОЛБОО БУЮУ O.Z: ДУУ БИЧМЭЭР САНАГДСАН ӨДӨР ОГТ ӨӨР ЭХЭЛДЭГ
2026-10-14 06:55:46
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-10-14 06:50:08
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-10-14 06:49:41
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |