• Өнөөдөр 2026-09-14

НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо

     ОХУ-ын судалгааны болон иргэний ачааны хөлөг онгоц, усан доорх тусгай дронууд НАТО-ын орнуудын усан доорх кабель байрладаг бүсүүдэд сэжигтэй хөдөлгөөн хийж, байршлуудыг нь зураглаж байсан нь ил болсон байна. НАТО-ын тагнуулын алба ОХУ-ын дээрх сэжигтэй үйлдлүүдэд удаа дараа анхааруулга өгч байсан. Гэвч тодорхой байршил болон зэвсгийн талаар мэдээлээгүй байсан юм.
 
   Свалбард олтригийн ойролцоох Арктикийн гүн усан доорх кабелиудыг устгах зорилгоор тусгай аппарат ашиглан нууц зэвсгийн сургуулилалт хийсэн байж болзошгүй ОХУ-ын шумбагч онгоцуудыг өнгөрсөн долоо хоногт илрүүлэн саатуулжээ. Их Британи, Норвеги болон АНУ-ын хамтарсан тусгай ажиллагааны хүрээнд ОХУ-ын хөлөг онгоцуудыг далайд мөрдөн тагнаж, сургуулилалтыг таслан зогсоосон. Тусгай ажиллагаанд АНУ оролцсон нь онцлог байна.
 
        Энэхүү усан доорх сөргөлдөөн нь Барууны тагнуулын алба Кремлийг Европт хорлон сүйтгэх ажиллагаагаа эрчимжүүлж, НАТО-той хийх мөргөлдөөнд бэлдэж байж болзошгүй хэмээн таамаглаж буй энэ үед цаг болж байна. ОХУ  НАТО-ын Хамтын хамгаалалтын тавдугаар заалтыг шалгаж магадгүй гэж АНУ-ын зарим тагнуулын шинжээчид байр сууриа илэрхийлээд буй. Хэрэв тийм зүйл болбол усан доорх шилэн кабелийг сүйтгэх нь уг ажиллагааны гол хэсэг байж болзошгүй юм.
 
Далайн ёроолд байрлах эдгээр кабелиуд нь дэлхийн интернет холбоо болон санхүүгийн гүйлгээнд амин чухал үүрэгтэй. Тэдгээрийн эдийн засаг болон стратегийн ач холбогдол дэлхийн улс орнуудын бараг 99%-д хамаарах асуудал юм.Свалбардыг Норвегийн эх газартай холбодог 1400 км урттай хоёр ширхэг усан доорх шилэн кабель нь далайн гадаргуугаас 2700 метр хүртэл гүнд байрладаг. Эдгээр нь NASA-ын сүлжээний нэг хэсэг болох дэлхийн хамгийн том "SvalSat" хиймэл дагуулын газрын станцын датаг дамжуулдаг.
 
ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ талаар тайлбар өгөөгүй байна. Кремль НАТО-ын орнуудад хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, сөргөлдөөнд бэлдэж байгаа талаар таамаглалыг үгүйсгэсээр иржээ. 
 
Эх сурвалж: https://www.reuters.com/
 
С.ЭНХЦЭЦЭГ

НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188