• Өнөөдөр 2026-09-14

Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна

   Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн мэдээллээр есдүгээр сарын 10-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна.

   Ургамлын ургалт Сүхбаатар, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай болон Хэнтий аймгийн зарим сумын нутгаар муу байгаа аж. Харин Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнод аймгийн нийт нутгаар, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Төв аймгийн ихэнх нутгаар ургамлын ургалт сайн байна.

   Мөн Увс, Завхан, Баянхонгор, Хэнтий аймгийн зарим, Баян-Өлгий, Ховд, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумын нутгаар ургамлын ургалт сайн байгаа бол бусад нутгаар дунд зэрэг байна.


Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188