• Өнөөдөр 2026-11-01

Боксын үндэсний шигшээ баг Хятадад бэлтгэл хийж эхэллээ

2026-09-15,   251

    Боксын үндэсний шигшээ багийн нэгдүгээр бүрэлдэхүүн 20 дахь удаагийн Айчи-Нагояагийн Азийн наадмын бэлтгэл, тэмцээнд оролцохоор Япон Улсыг зорьсон билээ. Харин шигшээ багийн үлдсэн бүрэлдэхүүний тамирчид БНХАУ-ын Шинжаан мужийн Корло хотод зохион байгуулагдах олон улсын хамтарсан бэлтгэл, тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордсон.

   Тамирчид есдүгээр сарын 14–23-ны өдрүүдэд хамтарсан бэлтгэлд хамрагдаж, 24–30-ны өдрүүдэд тэмцээндээ оролцоно. Боксын багийг Узбекистан Улсын зөвлөх багш Аброр Турсунпулатов, дасгалжуулагч А.Бат-Очир, Б.Есүхэй, багийн эмч Ч.Насанбат нар ахлан ажиллана.

 


Боксын үндэсний шигшээ баг Хятадад бэлтгэл хийж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188