Хүмүүний амьдрал өөр өөрийн өнгөтэй. Харин тэр амьдралынхаа өнгийг өөдрөг үзэл, сэтгэлийн хүч тэнхээгээрээ гэрэлтүүлж яваа цоглог эмээ нарын төлөөлөл. Аливаа сайхан бүхнийг цэцэглүүлж, өөд нь татаж хүүхдүүддээ үлгэр жишээ болж өөрийнхөөрөө амьдрах нь түүний туйлын хүсэл гэлтэй. Тэр “Ахмад настай, суга таягтай” гээд шалтгаан тоочиж, хүүхдүүдийнхээ гарыг хараад сууж болох л байсан. Гэвч тэр хүссэнгүй. Харин ч эсрэгээрээ “Хүн хөгширч биш хөшиж үхдэг юм” хэмээгээд өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж суугаа түүнийг Ж.Цэрэнбямба гэдэг. Дархан-Уул аймагт зун, намартаа сүү, цагаан идээ боловсруулж, өвөл, хаврын улиралд хоол хийж зардаг 74 настай буурай бий. Тэрбээр Өвөрхангай аймгийн Уянга сумаас 15 настайдаа Дархан-Уул аймагт сурахаар ирсэн гэдэг. Харин сургуулиа төгсчихөөд гутлын үйлдвэрт 11 жил гуталчнаар ажиллаж ажил, амьдралынхаа гарааг эхлүүлж байсан түүхтэй. Гэвч насаараа гуталчнаар ажиллах боломж түүнд байсангүй. Учир нь, багадаа моринд өшиглүүлснээс болж ид ажил хөдөлмөр хийж, бусдыгаа манлайлж явах үед нь хөл нь өвдөж, эрүүл мэндийн шалтгааны улмаас групптэй болсон юм. Тэрбээр хөлөө эмчлүүлж байхдаа буюу 1980 авто осолд орж, суга таягтай болж үйлдвэрт хүмүүстэй ажиллахад хүндрэлтэй болжээ. Тиймээс 1990 оноос хувиараа ажил хийж эхэлсэн гэнэ. Тэр цагаас хойш хүнсний дэлгүүрт зургаан жил худалдагчаар ажиллаж, тэндээ амьдардаг байжээ. Шөнийн цагаар бууз, баншаа бэлдэж, түүнийгээ борлуулж амьжиргаагаа залгуулдаг байжээ. Тэрбээр зургаан хүүхэдтэй. Хүүхдүүд нь Улаанбаатар хотод амьдардаг. Тэд ээжийгээ хотод амьдруулах гэж их хичээдэг ч бардаггүй гэнэ. Тэгээд өөрийн дассан газар нь хүссэнээр нь амьдруулахаар шийдэж, өнгөрсөн намар хашаа, байшин авч өгчээ. Өөрийн гэсэн гэртэй болсон Ж.Цэрэнбямбаа гуайн сэтгэл тэнэгэр санасан бүхнээ хэнд ч, юунд ч захирагдахгүй дураараа хийж байна. Бүр цаашид хэрхэн яаж, амьдрах арга ухаанаа олчихсон төлөвлөгөөтэй амьдарч байна лээ.

Тэрбээр дулааны улиралд сүү худалдан авч, бүх төрлийн цагаан идээ боловсруулдаг байна. Тэрбээр энэ тухай ярихдаа “Энэ жилээс гэрээрээ цагаан идээ боловсруулж, бууз, банш хийж байна.Намар болохоор сүү ховордож, үнэ нь нэмэгддэг. Харин зундаа 80-90 литр сүү худалдан авч, бүх төрлийн цагаан идээ хийж борлуулдаг. Түүнийг Дархан-Уул аймагт ирэхэд сүү, такси 100 төгрөгийн үнэтэй байжээ. 2001 оноос хойш цагаан идээ хийж, боловсруулж байна. Хөдөөгийн хүүхэд болохоороо цагаан идээ хийх дуртай, идэх дуртай шүү дээ” хэмээн ээзгийтэй тосоо хагалах нь тэр ээ. Мөн цагаан идээнээс гадна өвөл цайны газарт байдаг бүх төрлийн нэг, хоёрдугаар хоол хийж, зах дээр очиж зардаг байна. Тэрбээр 2011 оноос хойш Дархан-Уул аймгийн таксины жолооч нарт халуун хоолоор үйлчилж, гарын хоол, цагаан идээгээрээ алдаршсан нэгэн билээ. Тэрбээр багаасаа цагаан идээ боловсруулж сурсан хөдөөний хүүхэд. Ээж нь түүний “Арвин гартай, сайхан идээтэй” хэмээн магтаж, урамшуулж байсан гэдэг. Ээжийгээ эзгүй хойгуур төсөөлснөөс нь их цагаан идээ хураачихсан байдаг гэнэ лээ.
-“Малчин” гэх нэрийн бууз, банштай болно-
Тэр айлд орох ч замгүй хөдөлмөрлөдөг. Өглөөнөөс орой хүртэл цагаан идээгээ боловсруулж, халуун сэтгэлээр амттай хоол хүргэж өгөхийн тулд өдөр, шөнөгүй бэлддэг ажилсаг нэгэн. Яг л хөдөөний айл шиг шимийн архи нэрж, цагаан идээгээр тавгаа дүүргэж, зоогийн ширээгээ засаад аяганд нь ааруул хийж цай аягалж, хэдэн үг сольж уйдаагааг гаргадаг гэнэ. Тэрбээр удахгүй “Малчин” нэрийн бууз, баншаа савлахаар тэсэн ядан хүлээж суугаа биз ээ. Улаанбаатар хот руу “Малчин” гэх шошго захиалчихсан, махаа хэрчихэд бэлдээд сууж байгаа аж. Түүний шошго ирчихвэл бүх зүйл бэлэн. Тэр бууз, баншныхаа махыг гараар татаж, сонгино, саримс, давсаар амталдаг гэнэ. Гэвч түүний гарын цай хоол үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцдэг гэнэ. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл тасралтгүй бусдад халуун хоол, цайгаа хүргэсээр байгаа биз ээ. Харин тэр цагаан идээгээ нэрийн бүтээгдэхүүн болгох арай болоогүй байгаа гэнэ. Тэрбээр дараа жилээс сүүгээ арвин авч, хоёр хүн ажиллуулж байгаад нэрийн бүтээгдэхүүн гаргах бодолтой байгаа гэнэ. Тэр заримдаа сүүгээ зээлээр авдаг авдаг болохоор тооцоогоо нарийн гаргаж, орлого, зарлага бүрээ дэвтэр дээр тэмдэглэж хэчнээн төгрөгийн орлоготой ажилласнаа нэгтгэдэг байна.
-Улаан загалмайн нийгэмлэгт харьяалагдаж, улирал бүр хүнсний бүтээгдэхүүн авдаг-

Тэрбээр 2009 оноос Улаан загалмай нийгэмлэгт харьяалагдаж эхэлжээ. Тэр цагаас хойш хамт олонтой болж, олон арга хэмжээнд уригдаж очдог болжээ. Анх Улаан загалмай нийгэмлэгийн зүгээс сар бүр гурил, будаа, сахар, давс, цай зэргийг авчирч өгдөг байжээ. Харин сүүлчийн хоёр жил улиралд нэг удаа тусламжийн бараа өгдөг болсон гэнэ. Тэрбээр Улаан загалмайгаас зохион байгуулсан “Ардын дууг хэн сайн дуулах вэ” уралдаанд оролцож тэргүүн байр хүртэж, цом авч байжээ.
-ХАШААНДАА ХҮНСНИЙ НОГОО ТАРИНА-
Өөрийн гэсэн хашаа, байшинтай болсон тэрбээр дараа жилээс ногоо тарихаар төлөвлөж байгаа гэнэ. Хоёр хайрцаг огурцы, нэг хайрцаг лууван, помидор, нэг хайрцаг амтат чинжүү тарьж хувьдаа хэрэглэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Мөн хөрс хагалахгүйгээр төмс тарьж үзэхээр гэж бодож байгаа тухайгаа ярьсан юм. Мөн хашаагаа тохижуулж, нэг буланд нь хүнсний мухлаг нээж, боловсруулсан цагаан идээ, нэрийн бүтээгдэхүүн болох бууз, баншаа зарах нууц төлөвлөгөөтэй гэнэ. Нутгаасаа гараад 27 жил болсон тэрбээр сүүлийн үед нутгаа, ээж, ааваа их санаж байгаа гэнэ. Хүүхэд насных нь дурсамж нь сэтгэлд нь тодорч, нутгийнхаа тухай сонсох, харах бүрд нь дотно дулаахан санагддаг болсон гэнэ. Гэвч тэр нутгаасаа гараад олон жил болсон учир таних байхгүй, зориуд явах хүнгүй болохоор дэмий л санаж, санааширч суудаг гэнэ. Тэрбээр хамгийн сүүлд 1992 онд нутагтаа очиж, хамаатнуудтайгаа уулзсан байна.
| Ж.Цэрэнбямба: Нэрийн хоолтой болж, мухлаг ажиллуулах зорилготой |
|
Б.Ганбаяр Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч сорино
2026-09-30 13:34:35
Томуугийн эсрэг вакцинд 1-2 насны хүүхдийн 36 хувь хамрагджээ
2026-09-30 13:32:54
Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлнэ
2026-09-30 13:24:29
Э.Дэлгэрмаа Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 12:47:39
К.Ёолк, Б. Уранзаяа, Г.Наранццэцэг нар ялж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-09-30 12:25:40
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-30 12:00:08
Э.Ариунболд, олимп, дэлхийн аварга Yeldos SMETOV-той барилдана
2026-09-30 11:27:04
Шүлхийн улмаас Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
2026-09-30 10:35:21
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулжээ
2026-09-30 10:17:19
Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцжээ
2026-09-30 10:10:18
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 66 хэрэг бүртгэгджээ
2026-09-30 09:47:28
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцжээ
2026-09-30 09:37:33
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-09-30 09:30:24
Морин загийн “Мобайл” эмнэлэг шинэ түргэний машинтай болжээ
2026-09-30 08:12:49
Иргэдийн эсэргүүцлийг үл тоож шөнөөр нүүрс тээвэрлэжээ
2026-09-30 08:02:37
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2026-09-30 08:00:00
Ерөнхий сайд Н.Учрал, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв
2026-09-30 07:51:30
Таеквондо-гийн дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-09-30 07:35:48
Азийн наадамд барилдах жүдочид тэмцээнээ өнөөдөр эхлүүлнэ
2026-09-30 07:10:00
Чөлөөт бөхийн “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-09-30 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-09-30 07:00:00
УЛСЫН НАЧИН Д.ТАВИНТАЙН ХҮҮ СҮХЭЭ: Аав, ах хоёрыг уран мэхээр аархаж барилддаг болохоор нь “Аат ах, дүү бөх” гэдэг болсон юм гэнэ лээ
2026-09-30 07:00:00
ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН АНХНЫ 35 СУРАГЧИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-09-30 07:00:00
ХИЛИЙН ЦЭРГИЙН ДОМОГ САРАА
2026-09-30 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-09-30 06:00:00
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ ТАВАН НАС ХҮРЛЭЭ
2026-09-29 19:57:36
З.Мөнххүслэн дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
2026-09-29 16:52:36
Даланзадгад-Гурвантэсийн авто замын 10 км-ийг нээнэ
2026-09-29 16:41:09
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
2026-09-29 16:15:31
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.22 хувьд хүрлээ
2026-09-29 15:24:00
“Belt and Road” олон улсын тэмцээнээс 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ
2026-09-29 14:39:36
Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизүтэй уулзав
2026-09-29 14:11:34
Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль баригдаж байна
2026-09-29 13:52:49
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ
2026-09-29 13:45:24
Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн 52 дахь чуулга барилдаан болов
2026-09-29 13:16:25
Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийллээ
2026-09-29 13:13:13
АНУ-ын Колорадо мужийн Монгол сургуулийн 20 жилийн ой болов
2026-09-29 12:49:03
УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН БҮХ АНГИ САЛБАРТ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ХИЙЖЭЭ
2026-09-29 12:17:24
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа
2026-09-29 11:41:41
“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилж байсан этгүүдийг баривчилжээ
2026-09-29 11:34:33
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 хэрэг бүртгэгджээ
2026-09-29 11:28:38
“ЧИНГИС ХААН” ОУ-ЫН НИСЭХ БУУДАЛД ТЕРМИНАЛ-2 БАРИХААР 150 ТЭРБУМ ИЕНИЙН ЗЭЭЛ АВНА
2026-09-29 11:15:00
ОБЕГ-ЫН ДАРГА Г.АРИУНБУЯН АЛБА, АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАТАЙ ТАНИЛЦЖЭЭ
2026-09-29 11:08:51
"Үр дүнд суурилсан удирдлага" төвийн бүсийн чиглэсэн сургалт болов
2026-09-29 09:55:05
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, “ОСА”-гийн төлөөлөлтэй уулзав
2026-09-29 08:18:36
Х.Билгүүнсайхан “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын хагас шигшээд шалгарлаа
2026-09-29 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд малын гарлагатай
2026-09-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |