• Өнөөдөр 2026-06-18

Герман Улсад “BONN CLIMATE CAMP 64” хуралдаан болжээ

      Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл /NEYC/ нь “Bonn Climate Camp”-ийн “Bridge Programme”-ийн дэмжлэгтэйгээр Герман Улсын Бонн хотноо уур амьсгалын өөрчлөлтийн 64 дүгээр хуралдаан боллоо. Тус хуралдааанд  “Bonn Climate Camp” нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн уур амьсгалын шударга ёсны төлөө үйл ажиллагаа явуулдаг залуус оролцжээ.  Тэд иргэний нийгмийн төлөөллүүдтэй туршлага солилцох, тэднээс суралцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал орон зайг бий болгосон байна.

    Харин “SB64 хуралдаан” нь “COP”-ийн өмнөх уур амьсгалын хэлэлцээний гол асуудлууд, улс орнуудын байр суурь, иргэний нийгмийн оролцоог ажиглах, ойлгох чухал боломж боллоо. Уур амьсгалын шударга ёс, дасан зохицол, шударга шилжилт, санхүүжилт болон залуучуудын утга учиртай оролцооны асуудлаар суралцаж, санал солилцож, Монголын нөхцөл байдлыг хуваалцсан байна.

 


Герман Улсад “BONN CLIMATE CAMP 64” хуралдаан болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188