Валютын ханшийн нөхцөл байдлын талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай цөөн хором ярилцлаа.
-Валютын ханшийн нөхцөл байдал хэр байна вэ?
-Валютын зах зээлд ойрын хугацаанд сөрөг зүйл ажиглагдахгүй болов уу. Цар тахал дуусаж, түүний нөлөөнөөс гартал валютын ханшид том цохилт үзэгдэх магадлал бага. Одоогоор ханштай холбоотой бүх үзүүлэлтүүд өнгөц харахад нааштай байна. Гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, валютын нөөц, гадаад зах зээл дэх эрдэсийн бүтээгдэхүүний үнэ гээд орох гарах бүх сувгууд дээр нааштай тоон үзүүлэлтүүд байгаа. Үүний гол шалтгаан бол цар тахлын улмаас манай улсын эдийн засаг нэлээд хүчтэй уналтад орсонтой холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч валютын эрэлт буурсан. Тийм учраас миний таамаглаж байгаагаар цар тахлын сөрөг нөлөөллөөс хэрхэн гарах вэ гэдэг шийдвэрт хүртэл валютын ханш огцом өсөх хандлага байхгүй. Харин бага зэрэг буурах үзэгдэл ажиглагдаж магадгүй.
-Цагаан сарын үеэр иргэд урд хөршөөс бараа, таваар ихээр татдаг учир валютын ханшид үзүүлэх сөрөг нөлөө нэмэгддэг. Харин сүүлийн хоёр жилд уг баярыг тэмдэглэсэнгүй. Энэ нь валютын ханшид хэрхэн нөлөөлж байна вэ?
-Шинэ жил, Цагаан сар гэх мэт эрэлтийг дэмждэг баяруудыг хөдөлгөөн багатайгаар өнгөрүүлнэ. Өөрөөр хэлбэл, томоохон баяруудыг зарцуулалт багатай өнгөрөөж байгаа учир валютын ханшид үзүүлэх сөрөг нөлөөллийг улам багасгаж байна гэсэн үг. Дээрээс нь эдийн засаг суларсан байгаа нь валютын эрэлтийг дэмжих шалтгааныг ойрын үед бий болгохгүй.
“БНХАУ-аас орж ирж байгаа зарим бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт үзэгдэх нь тодорхой”
-Юанийн ханш өссөөр байна. Өчигдөр л гэхэд 441 төгрөгтэй тэнцэж байсан. Ер нь юанийн ханшийн энэ өсөлтийн шалтгаан юу вэ?
-Цар тахалтай холбоотойгоор өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдал тогтоож, бизнесүүд хорионд орохоос өмнө юанийн ханш өсөлт, тэлэлттэй байсан. Харин Цагаан сарын өмнө, нэгдүгээр сарын эхээр хөл хориог цуцалж, цаашдаа яах нь тодорхойгүй байдалтай байсан үед иргэд сар шинийн баярт бэлдэж, удаан хугацаанд үйл ажиллагаагаа явуулаагүй жижиг дунд үйлдвэрлэлүүд нээгдсэн. Мөн нийгмийн хүлээлтийн хувьд хөл хорио харьцангуй гайгүй болж, эдийн засаг хөдөлж эхлэх юм байна гэсэн байр сууринд байсан. Үүний улмаас юанийн ханшид бага зэрэг дарамт үзүүлж байгаа тал бий. Мөн сүүлийн үед манай улстай гол харилцагч нь урд хөрш болчихоод байгаа учраас цаашид юанийн ханшид илүү дарамт ирэх магадлалтай байна. Өөрөөр хэлбэл, манай улсын гадаад худалдааны гол түнш маань БНХАУ учир юанийн ханшид илүү дарамт үзэгдэх магадлалтай. Дээрээс нь сүүлийн үед хойд хил дээр хязгаарлалт үүсгэснээс болж урд хилтэй харилцах импортын харилцаа илүү түлхүү болж эхэлсэн. Үүнээс мөн хамаарч ханшийн дарамт үзэгдэнэ.
-Юанийн ханшийн энэ өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон иргэдийн худалдан авалтад хэрхэн нөлөөлөх бол?
-Өргөн хэрэглээний бараа таваарт хүчтэй нөлөөлөх нь гайгүй. Ерөнхийдөө хүнсний бус таваарууд дээр бага зэрэг нөлөө үзүүлэх байх. Сүүлийн үеийн үнийн мэдээллийг ажиглавал тодорхой нэг таваар, хэрэглээн дээр үнийн өсөлт анзааргдана. Харин ерөнхий үнийн түвшинд дарамт үзүүлэхүйц эдийн засгийн хүчтэй идэвхжил гайгүй байна. Ямартай ч БНХАУ-аас орж ирж байгаа зарим бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт үзэгдэх нь тодорхой.
| Ж.ДЭЛГЭРСАЙХАН: Юанийн ханшид дарамт учрах магадлалтай |
|
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |