-2024 оны улсын төсвийг удахгүй хэлэлцэж эхлэх гэж байна. Сонгууль угтсан жил төсөв тэлж батлагдах хандлагатай байдаг. Ирэх жилийн төсвийн төслөлийг та хэрхэн харж байна вэ?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд Сангийн яамнаас төсвийн бодлогыг сайжруулах гэж оролдож байгаа. Учир нь 2022, 2023 оны улсын төсвийг оруулж ирэхдээ төсвийн шинэчлэл, орлого, зардлын тал дээр дэвшил гаргахыг хичээсэн харагдаж байсан. Тэр агуулгаар нь харвал Сангийн яамны зүгээс төсвийн бодлогыг сайжруулах төсөв оруулж ирэх байх гэсэн найдлага байна. Гэхдээ ирэх оны төсвийг Сангийн яамны бодлого гэхээсээ илүү өнөөдрийн эрх барьж буй намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, улс төрийн нөхцөл байдал болон сонгуулийн жил дөхөж байгаа нөхцөл байдалтай илүү холбож харах нь зөв байх. Үүнтэй холбогдуулан нэлээд тэлсэн төсөв орж ирэх магадлалтай.
-Манай улсын эдийн цар тахлаас хойш сэргэж эхэлж байна. Энэ үед төсвөө тэлж,, хэт өөдрөг төсөв батлавал эдийн засагт ямар өөрчлөлт гарах вэ?
-2023 оны улсын төсөв тэлэлтэй батлагдсан. Мөн зургадугаар сард бид улсын төсөвт тодотгол хийж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн. Ерөнхийдөө төсвийн зардлын тэлэлтийг багасгах, зарлагын чанарыг сайжруулахад томоохон өөрчлөлт хийх нь зүйтэй. Төсвийн зарлагын тэлэлт болон алдагдал тэлэлттэй байхаас хамаараад дараа жилийн мөнгөний бодлого, эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл нь ихсэж болзошгүй.
Монгол Улсын эдийн засаг бүрэн тогтворжиж чадаагүй байна. Бид дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр эдийн засгийн өсөлтийг тодорхойлох хандлага байдаг. Хэдий энэ үзүүлэлт нэмэгдсэн боловч “Эдийн засаг сэргэсэн” гэж үзэх иргэдийн амьдралын чанар сайжирсан гэх агуулгыг хараад үзэх хэрэгтэй. Үүнээс харахад эдийн засаг сэргэсэн гэж хэлэх хараахан болоогүй байна.
-Төсөвт тодотгол хийж цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн нь хэр өгөөжтэй шийдвэр байв?
-Өнгөрсөн арав гаруй жилийн турш Монгол Улсын төсвийн тэлэлт бидний хийж бүтээж буй хэмжээ, эдийн засгийн өсөлтөөс давсан өндөр тэлэлттэй байгаа. Эдийн засгийн гүйцэтгэлээсээ хэтэрсэн өндөр тэлэлт гэдэг бол их хэмжээний зарлага гаргаж байна гэсэн үг. Бид эдийн засгийн гүйцэтгэлтэйгээ уялдсан, доогуур зарлага гаргаж чадвал эдийн засагт ирэх урт хугацааны дарамт багасна.
Мөн төсөв тэлнэ гэхээр иргэд төрийн зарлага нэмэгдэнэ гэж ойлгоод байдаг. Гэвч татвар төлөгчид, аж ахуй нэгжүүдээс ирэх татварын хэмжээ нэмэгдэнэ. Эсвэл Монгол Улсын гадаад өр нэмэгдэнэ гэсэн үг. Бас бид оновчтой, нийгэм, эдийн засагт үр өгөөжтэй төсвийн зарлага гаргаж чадаж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Тэгвэл оновчтой зарлага юу байх вэ?
-Улсын төсөв яригдаж эхлэхэд л байшин барилга, халамжийн тухай л ярих юм. Энэ эдийн засаг нь хараахан сайжирч чадаагүй байгаа манай улсын хувьд төсвийн зөв чиглэл эсэх нь эргэлзээтэй. Төсвөөс зарцуулж буй мөнгө үр ашигтай байхаас гадна хамгийн зөв зүйлд зарцуулагдах ёстой. Гэтэл энэ зарчим хэрэгжихгүй төсөвт тэлэлт үүсэж, хувийн хэвшилд хүндрэл үүсээд байгаа юм.
-Тэгвэл одоо байгаа эдийн засгийн өсөлтөө хэрхэн хэвээр авч үлдэх вэ?
-Монгол Улсын эдийн засаг өсөх, буурах эсэхийг сүүлийн арав гаруй жил уул, уурхайн салбар тодорхойлж байгаа. Энэ оны эхний хоёр улирлын эдийн засгийн өсөлт уул, уурхайн салбартай ихээхэн холбоотой. “Уул, уурхайн салбараас ашиг олж, өсөлтөө хэвээр авч үлдье” гэвэл боомтын асуудал, томоохон хөрөнгө оруулалтуудаа шийдэх, тогтвортой нүүрсээ экспортлох хэрэгтэй.
Гэхдээ бид уул, уурхай салбараар л Монгол Улсын эдийн засгийг төсөөлөхөө больж, бусад салбараа ч гэсэн хөгжүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн өсөлт гэдэг нийт иргэд болон салбарын өсөлт байх ёстой. Мөн Монгол Улс иргэдийнхээ хэдэн хувийг ядуурлаас гаргаж, амьжиргааны түвшнийг дээшлүүлсэн гэдэг талаараа ярьдаг болоосой гэж хүсэж байна.
| Ж.ДЭЛГЭРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БҮРЭН ТОГТВОРЖИЖ ЧАДААГҮЙ БАЙНА |
|
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |