Монгол Улс байгалийн баялаг, газрын ховор элементийн нөөцөөрөө гаднынхны анхаарлыг татаж буй энэ үед Саудын Арабын ханхүү, Засгийн газрын гишүүн айлчилж байгаа нь завшаантай зүйл боллоо. Саудын Арабын ханхүүгийн айлчлал батлагдсан газрын тосны нөөцөөрөө дэлхийн зарим нийлүүлэгч оронтой дөхдөг манай орны дотооддоо шатахуун үйлдвэрлэх “мөрөөдөл”-ийн эхлэл ч болох болохоор байна. Хэрэв Монгол Улс гадаад харилцааны бодлогынхоо хүрээнд Саудын Арабтай илүү ойртож хамтарч ажиллаж, суралцаж чадвал дотооддоо шатахуун үйлдвэрлэх мөрөөдөл энүүхэнд боллоо доо.
Монгол Улс Саудын Арабын Хаант Улстай 2007 онд дипломат харилцаа тогтоосон. Тэгвэл хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа Саудын Арабын хааны гэр бүлийн ханхүү бөгөөд Засгийн газрын гишүүн, төрийн сайд айлчлал хийж байгаа нь ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Саудын айлчлал болно. Уг айлчлал хоёр орны харилцаанд тохиож буй онцлог үйл явдал болоод зогсохгүй манай оронд чухал ач холбогдолтой талаар судлаачид хэлж байна.
.jpg)
Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Саудын албан ёсны айлчлал өчигдрөөс эхэлсэн бөгөөд дөрөв хоногийн хугацаатай үргэлжилнэ. Айлчлалын хүрээнд Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, төрийн сайд, ханхүү Турки Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар зэрэг албаны хүнтэй уулзаж, хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэг, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар хэлэлцэх юм. Хэрэв Саудын Арабын ханхүү Туркигийн албан ёсны айлчлал амжилттай болж, үр дүнгээ өгвөл хоёр орон ирээдүйд газрын тосны салбарт ч хамтран ажиллах боломж бүрдэнэ.
Саудын Арабын Хаант Улс дэлхийд “газрын тосны хаан” гэж танигдсан. Газрын тосны нөөцөөрөө ч дэлхийд гуравт ордог хамгийн том үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн нэг. Тэгвэл Монгол Улс Саудын Арабтай хамтран ажиллаж, газрын тосны салбараас нь суралцаж, сурч чадвал дотооддоо шатахуун үйлдвэрлэх бүрэн боломжтой болох юм.

70 гаруй жилийн өмнөх түүхийг сөхвөл Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, бүр ажиллуулж ч байсан туршлагатай. Гэсэн ч өнөө “туршлага” маань 20 жил бололгүй дэлбэрчихсэн. Эргэн сануулбал, Монголын хамгийн анхны газрын тос боловсруулах Зүүнбаянгийн үйлдвэр 1949 онд суурь нь тавигдаж, жилийн дотор бүтээн байгуулснаар 1950 онд ашиглалтад орж байлаа. Ашиглалтад орсноосоо хойш 19 жилийн турш ажиллаж, газрын тосоо боловсруулж байв. Гэсэн ч 1969 онд үйлдвэрт дэлбэрэлт гарч, олон ч хүний амь эрсдэж, үйлдвэрээс үлдэх юмгүй болсон байдаг. Ид ажиллаж байх үедээ “Газрын тосны эх орон” гэгдэж байсан Зүүнбаян газрын тос боловсруулах үйлдвэрийн дэлбэрэлтээс болж хэсэг хугацаанд хүн амьдрах боломжгүй болж хаалттай байсан. Хэдэн жилийн дараа нь тус газарт цэргийн анги байгуулж, эргэн хүн суурьшиж эхэлснээр Зүүнбаянг цэргийн ангид түшиглэсэн Дорноговь аймгийн төвийн нэг баг болгосон юм.
.jpg)
“Газрын тосны эх орон” үгүй болсноос 49 жилийн дараа буюу 2018 онд “Шатахуун түгээн станцууд чанар муутай түлш нийлүүлж байгаагаас шатахуун хур тунадас үүсэж байгаа” гэж дуулиан болов. Иргэд, олон нийтийн шаардлагын дагуу НМХГ-аас шалгалт хийхэд чанаргүй шатахуун бус Монгол Улс дотооддоо тодорхой хэмжээнд шатахуун үйлдвэрлэхийг зорьж хийж, түүндээ чанаржуулагч хийж байсан бөгөөд чанаржуулагч нь хөлдөж, хур тунадас үүсэх шалтгаан болоод өнгөрсөн. Түүнээс хойш чанаржуулагчтай шатахуун ч үгүй, шатахуун үйлдвэрлэл нь үгүй болсон байдаг.
Тэгвэл Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, дотооддоо шатахуун үйлдвэрлэдэг болгох шат шатны ажлууд сүүлийн жилүүдэд идэвхжиж байгааг онцолъё. Монгол Улс 2017 онд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулж, 70 гаруй инженер, техникийн ажилтантай, нийт ажилтны 50 гаруй хувь нь гаднын оронд боловсрол эзэмшсэн мэргэжлийн хүмүүсийг гаргаж ажиллуулж байгаа. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулагдах газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил үндсэн технологийн 12 байгууламж, дагалдах байгууламж, дагалдах байгууламж, дэд бүтэц, үйлдвэрийн хотхон зэрэг төслийн бүтээн байгуулалтаар идэвхтэй үргэлжилж байна. Тус үйлдвэр ашиглалтад орвол Монгол Улс дотооддоо жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах талаар судлаач, шинжээчид ч хэлж байв.
.png)
Нэгэнт “биежиж”, бүтээн байгуулалт нь идэвхтэй яваа газрын тос боловсруулах үйлдвэр удалгүй л “босоод” ирнэ. Тэр үед манай орон “дэлхийн газрын тосны хаан” гэгддэг Саудын Арабын Хаант Улстай хамтарч ажиллаж, туршлага солилцоод суралцаж, сурч чадвал дотооддоо шатахуун үйлдвэрлэх энүүхэнд харагдаж байна даа.
| САУДЫН АРАБТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ, СУРАЛЦАЖ ЧАДВАЛ МОНГОЛ УЛС ДОТООДДОО ШАТАХУУН ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖ БҮРЭН БАЙНА |
|
Т.Түмэнжаргал жүдо бөхийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-04-16 18:46:28
2026-04-16 18:41:24
2026-04-16 18:38:27
М.НАРАНТУЯА-НАРА: УИХ-ын дарга огцрох болзлоо бүрэн хангалаа
2026-04-16 12:16:44
М.ГАНХҮЛЭГ: Парламентынхаа эсрэг даргатай байгаадаа харамсаж байна
2026-04-16 11:52:50
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн түр байгууламж байгуулна
2026-04-16 09:59:21
ЭСРЭГ ДҮР НЬ ИЛҮҮ ЗОХИДОГ Х.ЦАСЧИХЭР
2026-04-16 07:28:02
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-04-16 07:00:45
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БЭТ С.БАЯРЦОГТ АН-ЫГ АВРАХ УУ, ЭСВЭЛ...
2026-04-16 07:00:00
АМЬД БАЙХЫН УТГА УЧИР, АМЬДРАЛЫН ТЭМЦЭЛИЙГ ИЛЭРХИЙЛЭХ Ө.ОДХҮҮГИЙН “АМЬ” ҮЗЭСГЭЛЭНГЭЭС
2026-04-16 07:00:00
ӨВӨР МОНГОЛЫН ОРДОС ХОТОД ЖҮДОГИЙН АЗИЙН АВАРГА ЭХЭЛЛЭЭ
2026-04-16 07:00:00
ХУУЛЬЧИД: ЭМДЕГ-ЫН ДАРГА АСАН Л.БЯМБАСҮРЭНД ХАМГИЙН БАГА ЯЛ ОНООСОН, ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ГЭМ БУРУУТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ ОНООСОН ЯЛЫГ БАГАСГАХ БОЛОМЖГҮЙ
2026-04-16 07:00:00
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас оны эхний улиралд 36 иргэний 343 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ
2026-04-15 20:38:07
ҮСХ-НЫ ДАРГА Б.БАТДАВААГИЙН ЭХНЭР Ц.АМГАЛАН 551, ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ч.ЖАРГАЛСАЙХАН 111 АВТОМАШИНААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ
2026-04-15 18:01:43
Манай хоккейн баг, Люксембургийн баг 7:5-аар хожигдлоо
2026-04-15 15:57:56
"Макбет" дуурийг дахин тайзнаа амилуулна
2026-04-15 15:43:47
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИЛГААНЫ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ “НАРТАЙ СУРГУУЛЬ” ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ
2026-04-15 11:44:55
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноожээ
2026-04-15 10:06:13
Өнгөрсөн долоо хоногт 215.915 зөрчлийг бүртгэжээ
2026-04-15 09:55:21
З.БАУЫРЖАН: ИРГЭНД 15, АХМАДУУДАД 10 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙГАА НЬ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ
2026-04-15 08:09:13
“ШҮРЭН БУГУЙВЧ"-ААС "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮДИЙН ТУХАЙ
2026-04-15 07:29:10
Ази тивийн шинэхэн аварга МЧБХ дээрээ зочлон саатлаа
2026-04-15 07:10:00
Э.БИЛГҮҮН: ДЭЛХИЙН ТЕАТРЫН ХАМГИЙН ТОМ СУРГУУЛЬ БОЛОХ ГИТИС-Д ЮУ СУРСНАА “МАСТЕР, МАРГАРИТА ХОЁР” ЖҮЖГЭЭР ТАЙЛАГНАНА
2026-04-15 07:00:00
ААВ Н.ЭНХБАЯРААСАА 17 КОМПАНИ ӨВӨЛЖ АВСАН ХОВДОД УУРХАЙТАЙ Э.БАТШУГАР
2026-04-15 07:00:00
Г.МӨНХЗУЛ: Оюутны дэлхийн аварга дурсамжтай тэмцээн байсан
2026-04-15 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-04-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |