Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний ууган үйлдвэр үйл ажиллагаагаа өргөжүүлж, дэлхийн жишигт нийцэх шинэ үйлдвэртэй боллоо. Одоогоос 77 жилийн өмнө буюу 1946 онд манай улс мах махан бүтээгдэхүүнээ боловсруулах анхны үйлдвэрээ барьж, “Боловсон Мах Комбинат” хэмээх хоёр давхар урт цагаан байшинд нийслэлчүүд махаа үйлдвэрийн аргаар боловсруулж, зах зээлд нийлүүлж эхэлсэн байдаг.
Тэгвэл 77 жилийн дараа энэ үйлдвэр цар хүрээгээ улам бүр тэлж, Ази тивдээ дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх шинэ үйлдвэрийнхээ үүд хаалгыг нээж байна. Тодруулбал, Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрүүдийн нэг “Мах импэкс” ХХК хоногт 50 тонн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий шинэ үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өчигдөр албан ёсоор эхлүүлэв. Ингэхдээ Австри Улсын 98 жилийн түүхтэй “Bertsch-Laska” групп компанитай хамтран олон улсын стандартад нийцсэн HACCP үйлдвэрийн төслийн монголд нутагшуулахаар 2019 оноос хойш төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Дөрвөн жилийн турш Монголд мах махан бүтээгдэхүүнийг дэлхийн стандартаар боловсруулах шинэ үйлдвэртэй болох төслийг амжилттай хэрэгжүүлж, шинэ үйлдвэрлийнхээ түлхүүрийг гардаж аваад байгаа нь энэ. Ингэснээр Монгол Улсын хүнсний салбар, тэр дундаа мах махан бүтээгдэхүүн боловсруулах салбарт шинэ хувьсгал түүхийг шинээр бичигдэж байна гэж харж болох нь.

Энэ үеэр бид тус үйлдвэрийн үйл ажиллагаатай бүрэн танилцаж, дэлхийн стандартад нийцсэн монгол мах хэрхэн боловсруулан бэлтгэж байгаатай танилцлаа. “Мах Импэкс” гэсэн улаан өнгийн хаяг бүхий дөрвөн давхар байшингийн нэг давхарт хүлээлгийн танхим байх бөгөөд энэ хэсгээс тусгайлан бэлтгэсэн усны гутал, хамгаалалтын хувцас өмсөөд үйлдвэр рүү нэвтэрдэг юм байна. Урт нарийн коридороор дамжин ариутгалын хаалгаар орж, гар, хувцас хэрэглэлээ тусгай шүршигч бодисоор ариутгаад, шатаар дээш өгсөж, гурван давхарт хүрэв.
Энд түүхий эд буюу хөргүүрт хадгалсан махыг төрлөөр нь ангилж, ялгах дөрвөлжин том ган савнуудыг тусгайлан бэлтгэн тавьсан байлаа. Ган саванд үхэр, тахиа, гахай, хонины махыг тус бүрт нь ялган хийсжээ. Мах бэлтгэлийн өрөөний энэ хэсэгт хэд хэдэн тоног төхөөрөмжийг байрлуулсан бөгөөд ангилан ялгаж, махаа эхний шат дамжлага болох жижиглэж, хэрчих тусгай төхөөрөмжид хийдэг байна. Уг төхөөрөмж нь нэг дор 250 килограмм махыг жижиглэх хүчин чадалтай бөгөөд махан татшийг бэлтгэн гаргадаг аж. Улмаар татаж, жижиглэсэн махаа дараагийн төхөөрөмж рүү хийдэг бөгөөд хиам зайдасны орц найрлагыг дэлгэцээр удирддаг бүрэн автомат төхөөрөмжид хольж өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ гаргадаг юм байна. Бүтээгдэхүүн найруулах хоёр том автомат төхөөрөмж энэ хэсэгт байрлах бөгөөд нэг төхөөрөмжид ойролцоогоор 250, нөгөөд нь 150 нийт 400 гаруй клограмм махыг нэг дор хийж, орц найруулгыг тааруулах хүчин чадалтай. Үндсэндээ энэ хэсэг мах махан бүтээгдэхүүн тэр дундаа хиам, зайдсны орц найрлагыг боловсруулдаг тул үйлдвэрийн “зүрх” хэсэг хэмээн үздэг байна.
.jpg)
Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж нь маш өндөр хүчин чадлаар ажилладаг. Ингэснээр бүтээгдэхүүнийг удаан хадгалах чанартай, эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн гэдгийг ч энэ үеэр мэргэжилтнүүд онцолсон.
Бэлтгэлийн өрөөнөөс орц найрлага нь бэлэн болсон махан бүтээгдэхүүнийг дараагийн дамжлага руу шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл, тусгай багажаар хиам зайдсны гадна бүрхүүлийг хийж, хэрэглэхэд тохиромжтой байдлаар савладаг юм байна. Энд үйлдвэрийн ажилчид сурамгай гэгч нь бүрхүүлд ороосон махыг хэсэг хэсгээр нь таслан боож, тусгай дамнуурга дээр төрөл төрлөөр нь ангилан тавьж байв.
Цааш явсаар үйлдвэрийн мах махан бүтээгдэхүүнээ чанаж боловсруулах буюу дулааны аргаар боловсруулах хэсэг рүү нэвтэрлээ. Энд бүтэн утлагат, хагас утлагат, чанамал хиамыг боловсруулж хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болгодог юм байна.
Дулааны аргаар чанаж боловсруулсан махан бүтээгдэхүүнийг вакумдаж, савлаад металь илрүүлэгч төхөөрөмжөөр нэг бүрчлэн шалгаж, хэрэглэгчдэд хүргэх эцсийн бүтээгдэхүүн бэлэн болно. Бүтээгдэхүүнээ зориулалтын сагсанд савлан хүргэлтийн машинд дамнуурга дээр тавин хүргэснээр шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарахад бэлэн болдог юм байна.
.jpg)
Энэ талаар “Хиам консервийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа “Өнөөдөр шинэ үйлдвэр ашиглалтад орсноор өдөрт 41 тонн боловсруулсан бүтээгдэхүүн 10 тонн хагас боловсруулсан нийт 50 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болж байна. Ингэснээр дотоодын зах зээлд өдөр 30 тонн боловсруулсан бүтээгдэхүүн дотооддоо нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Мөн Мах Импэкс ХХК-ийн үндсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхээс гадна шинээр түүхий утлагат хиам, хатаасан үхрийн мах төрөл бүрийн гахайн бүхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдсэн.
Бид маш жижиг савалгаатай буюу 100 грамм жинтэй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргах зорилго тавин ажиллаж байгаа гэдгийг энд дурдах нь зүйтэй. Өнөөдөр бид импортыг орлох бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж, цаашлаад дэлхийн зах зээлд монгол бүтээгдэхүүнээ гаргах зорилт тавьсан байна. Ингэхдээ эхний ээлжинд Ойрхи Дорнодын улсууд болон хөрш зэргэлдээ орнуудад бүтээгдэхүүнээ гарахаар ажиллаж байна. Олон улсын түншүүд маань энэ талаар анхаарал хандуулж, экспортлох талаар ярилцаж байгаа. Бид эхний ээлжид Солонгос, БНХАУ-ын зах зээлд гаргахаар хүсэлтээ явуулчихаад байж байна. Түүнчлэн энэ үйлдвэр шинээр ашиглалтад орсноор ажиллах хүч 35 хувиар нэмэгдэж байгаа юм. Манай үйлдвэр 420 гаруй ажилтантай болсон байна. Түүхээ идээ бид малчдаасаа чанарын баталгаатай, гарал үүслийн бичигтэй мах худалдан авч бэлтгэдэг” хэмээлээ.

Мөн ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг “Өнөөдөр монголын хүнсний ууган үйлдвэрийн нэг “Мах Импэкс” ХХК шинэ үйлдвэрээ нээж албан ёсоор түлхүүрээ гардаж авлаа. Хүнс хөдөө аж ахуйн салбар хүнсний хувьсгалыг энэ жил эхлүүлсэн. Бид салбарынхаа хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татварыг таван жилийн хугацаатай чөлөөлсөн. Мөн арилжааны 10 банктай хамтарч бизнесийн болон эргэлтийн болон зээлийн хөрөнгө оруулалтын зээл олгож байгаа. Одоогоор 350 гаруй компани 277 орчим тэрбум төгрөгийн зээл аваад байна. Жилд 530 орчим тонн мах махан бүтээгдэхүүн бэлтгэн гаргадаг. Үүний 26 гаруй хувийг нь үйлдвэрийн аргаар боловсруулдаг. 2025 оны нэгдүгээр сар гэхэд бид 100 хувь үйлдвэрийн аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн хэрэглэх зорилт тавьсан. Тэгэхээр махны техникийн зохицуулалтаа бүрдүүлээд ажилалхад том үйлдвэрүүд манлайлал үзүүлж байгаа нь сайн жишиг болж байна. Тэгэхээр шат шатандаа олон улсын стандартад нийцсэн үйлдвэрүүд нээгдэх эхлэл гэж өнөөдрийн үйл ажиллагааг харж байгаа юм" гэв.
.jpg)
Австри Улсын “Bertsch-Laska” группийн захирал хюберт Хакл “Бид үйлдвэрийг ариун цэврийн байдал маш сайн хангагдсан байхаар тоноглож, байгуулсан. Ингэснээр хэрэлэгчийн гар дээр чанартай, эрүүл хүнс хүрэх боломж нээгдэж байгаа юм. Тоног төхөөрөмжүүд маш өндөр хүчин чадлаар ажиллаж байгаа. Тэгэхээр маш богино хугацаанд бүтээгдэхүүнээ боловсруулж, хэрэглэгчдэд хүргэнэ гэсэн үг. Богино хугацаанд үйлдвэрлэж байгаа учраас хадгалах хугацаа нэмэгдэж байна гэсэн үг. Дөрвөн жилийн хугацаанд бид энэ үйлдвэрийг байгуулахаар олон улсын туршлага судлаж ажиллаа” хэмээн онцлолоо.
Ийн Монгол Улс дотооддоо чанартай, эрүүл хүнс хэрэглэгчдэд хүргэх, цаашлаад монголын мах махан бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарах бүрэн боломжтой болж байгаа юм.
| СУРВАЛЖИЛГА: ДЭЛХИЙ ЖИШИГТ НИЙЦСЭН ЭРҮҮЛ ХҮНС БУЮУ МОНГОЛ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ШИНЭ ЭРИН ҮЕ |
|
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Batam womens series” тэмцээн болно
2026-07-22 09:05:22
Эрдэмтэд асаагч бүтээгдэхүүний туршилтын үр дүнтэй танилцав
2026-07-22 08:41:19
Д.Булган (UNIDROIT)-ийн профессор Игнацио Тирадотай ууүлзлаа
2026-07-22 08:30:13
Монгол, Тажикистаны харилцаанд шинэ өнгө нэмсэн төрийн айлчлал үргэлжилж байна
2026-07-22 08:21:20
“Аянга” клубийн таеквондочид “KOREA OPEN”-оос 18 медаль хүртлээ
2026-07-22 08:07:36
Элчин сайд Шэнь Миньжюанд “Алтан гэрэгэ"-г гардуулан өглөө
2026-07-22 07:59:37
“IDLO”-гийн Жан Бийглтэй уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов
2026-07-22 07:43:38
Элчин сайд Г.Байгалмаа “Славянский базар” олон улсын урлагийн наадамд зочлов
2026-07-22 07:37:06
2026-07-22 07:27:23
2026-07-22 07:22:39
Олон улсын дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
2026-07-22 07:17:32
НҮБ-ын Матилда Димовскаг "Найрамдал" медалийг гардуулав
2026-07-22 07:03:40
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна
2026-07-22 06:00:00
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оноос 27.5 хувиар өссөн байна
2026-07-21 16:15:53
Энэ оны эхний хагаст 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ
2026-07-21 15:56:23
Монголын баг олон улсын математикийн олимпиадаас хоёр мөнгөн, дөрвөн хүрэл медаль хүртжээ
2026-07-21 15:48:15
ИРГЭДИЙГ ОРОН СУУЦАНД ОРУУЛНА ГЭЖ ЗАЛИЛСАН АСУУДЛЫГ ХЯНАН ШАЛГАЖ, ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-07-21 15:35:55
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
2026-07-21 15:10:30
Өмнөд Солонгосын Чүнчоноос А.Энхжин алт, Б.Солонго хүрэл медаль хүртжээ
2026-07-21 14:00:07
Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно
2026-07-21 13:52:21
Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
2026-07-21 13:37:09
Шаардлага хангаагүй барилгад улсын төсвөөс санхүүжилт олгохгүй
2026-07-21 12:26:12
Усны ослын тохиолдол өнгөрсөн оны үетэй харьцуулахад 12 хувиар өсжээ
2026-07-21 12:02:07
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, 21 АЙМАГТ ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАНА
2026-07-21 11:57:48
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа
2026-07-21 11:35:19
Бэлгийн боловсролын хүртээмж сул байгаа нь өсвөр насны жирэмслэлтийг нэмэгдүүлж байна
2026-07-21 11:12:35
Монгол, Тажикстан Улсын Засгийн газар хоорондын анхдугаар хуралдаан болов
2026-07-21 10:58:24
Гурван удаагийн гал түймрийн дуудлагаар 33 иргэнийг аюулгүй газарт гаргажээ
2026-07-21 10:33:26
Усны ослоор 50 хүн амиа алдсаны 19 нь хүүхэд байна
2026-07-21 10:32:50
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-07-21 09:32:17
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-07-21 09:30:24
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, жилийн дүнгээр 26.6 хувиар өслөө
2026-07-21 09:29:16
САВААГАА ДОХИХ ТЭРХЭН АГШИНД...
2026-07-21 09:26:06
АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ
2026-07-21 09:23:49
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол долдугаар сарын 22-нд болно
2026-07-21 09:22:54
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
2026-07-21 09:22:43
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД АСАН Н.ТАВИНБЭХ, ЗӨВЛӨХ П.ТОВУУДОРЖ ХОЁРЫН 2.6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЭРХЭН ӨРНӨСӨН БЭ
2026-07-21 09:21:12
Чөлөөт бөхчүүдийн 2026 онд олон улсын тэмцээнээс авсан медалиуд
2026-07-21 07:29:26
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Дархан дэлхийн Гран при” тэмцээн болно
2026-07-21 06:56:16
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны айлчлал үргэлжилж байна
2026-07-21 06:49:15
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-07-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |