Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин сүүлийн таван жил төсвийн мөнгөөр дүрэмгүй туйлж байна. Угтаа бол соёлын салбарыг сэргээх нь битгий хэл сэхээнд оруулах хүртлээ туйлдуулж байна. Цаашлаад соёлын салбарт зарцуулах төсвөө өөрийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулан сорчилж байгаа баримтууд ч эхнээсээ ил болж эхэлсэн. Тухайлбал, үүний хамаарал бүхий “Тэрэлж сүйх” зочид буудалд 50 сая төгрөг зарцуулж, УИХ-ын гишүүд төсвийг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулж байсан. Түүгээрч зогсохгүй төсвийн мөнгөөр хамгийн их томилолтоор явсан сайд нарыг тэргүүлж байсан бол өдгөө Ч.Номин сайд “Соёлын бүтээлч сар” аянаараа дамжуулан төсвийн хөрөнгийг “цөлмөж” байна.
Тодруулбал, Соёл, спорт залуучуудын яам арваннэгдүгээр сарыг Соёлын бүтээлч сар болгон зарлаж, 21 аймаг, есөн дүүрэг, 360 гаруй сумдад соёлын аян өрнүүлж байна. Ингэхдээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраар дамжуулан “Соёлын бүтээлч сар аян”-ы үйл ажиллагааны зохион байгуулалтын зардалд гэхэд л 489 сая төгрөг зарцуулсан байна.
Өөрөөр хэлбэл, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч. Номин арваннэгдүгээр сарын 4-нд А/126 дугаартай Зардал баталж, эрх шилжүүлэх тушаал гаргасан байгаа юм. Үүнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын үйлдвэрлэл эрхлэгчдийн олон талт арга хэмжээг зохион байгуулахад 498 сая төгрөг зарцуулахаар батлуулж, төсвийг төлөвлөх, хуваарилах, зарцуулах эрхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхзулд шилжүүлэх тушаал гаргажээ.
.jpg)
Уг үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах зардлыг задалж үзэхдээ Маркетинг, контент сурталчилгааны зардалд 279 сая төгрөг, бүтээлч экспо арга хэмжээнд 137 сая төгрөг, хэлэлцүүлэг зохион байгуулах арга хэмжээнд 74 сая төгрөг заруулахаар хуваарилсан байгаа юм. Угтаа бол Соёл спорт, аялал, жуулчлалын сайд Ч.Номинг зардлын эрх шилжүүлсний дараагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын даргын 2024 оны оны арваннэгдүгээр сарын 5-ны А/79 дугаартай хавсралтаар уг зардлыг баталгаажуулсан байна.
Ноцтой нь, Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд найман удаагийн хэлэлцүүлэг хийхээр бэлдүүлж, Монгол кино нэгтгэлийн байранд хэлэлцүүлгийн зураг авалтаа Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номин өөрийн хамаарал бүхий “Монгол HD” телевизээр хийлгэж, бусад хэвлэл мэдээллийн байгууллагад тараасан байж болзошгүй гэдгийг эх сурвалжууд мэдээллээд байгаа юм.
Соёлын бүтээлч сар аяны үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах 30-60 секундын гурван видео рекламны зардалд 12 сая төгрөг, брэнд бүүк бүтээх зардалд 20 сая төгрөг, лед дэлгэцээр сурталчилгаа түгээх нэг өдрийн зардалд 150-300 мянган төгрөг буюу Нийслэл болон Эко тауэр дэлгэцээр сарын хугацаанд 4.5-9 сая төгрөг зарцуулахаар тусгажээ.
Мөн телевизийн сурталчилгаа хийх, шууд дамжуулалт хийх нэг сарын зардалд 60 сая төгрөг хэвлэл мэдээллийн сайтаар мэдээ түгээхэд 108 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ. Хэлэлцүүлэг зохион байгуулах арга хэмжээнд гэхэд л 74 сая төгрөг төсөвлөсөн байх. Задалж үзвэл, хэлэлцүүлэг зохион байгуулах заалны түрээс тохижилтын зардалд 38.9 сая төгрөг, хэлэлцүүлгийн үндсэн контент буюу 30 минутын зураг авалтг найруулгын бичлэгийн зардалд 26.4 сая төгрөг, лед контентын найман удаагийн үйл ажиллагааны зардалд 2.4 сая төгрөг, хоолны зардалд 4.3 сая төгрөг төсөвлөсөн байна. Энэ мэтчлэн Соёлын бүтээлч сар гэж сурталчилах нэг сарын сурталчилгааны мөнгөнд төсвийн 498 сая төгрөгийг Ч.Номин сайд зарцуулж байна. Ийн Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номин, Соёл урлагийн газрын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхзул нарын төсвийн мөнгөөр тансагладаг ээлжит “бай” нь “Соёлын бүтээлч сар” аян болж таарлаа. Үйл ажиллагааны зардалд дараах ажлыг тусгажээ.

Цар тахлын үеэр “Цахим наадам” нэртэй нэг цагийн тоглолтыг Соёлын сайд Ч.Номин Соёл урлагийн газраар дамжуулан төсвийн хөрөнгөөр цацсан баримтыг хүргэж байсан удаатай. Угтаа бол Соёлын сайдаар Ч.Номин Засгийн газарт сайдаар томилогдоод удаагүй байхдаа Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд хоёр тэрбум төгрөг зарцуулсан. Түүнийг нь Соёл урлагийн газрын дарга Н.Мөнхзулын А/30 тоот тушаалаар гүйлгээг хийсэн гэх баримтыг хүргэж байлаа. Нэг ёсондоо Ч.Номин, Н.Мөнхзул нар төсвийн хөрөнгөөр тансаглаж байсан түүх ганц нэгээр тогтохгүй нь. Уг нь бол соёлын үйл ажиллагааг сурталчилахаас илүү хоолойд тулсан асуудал манайд олон бий. Адаглаад томууны улирал эхэлсэн энэ цаг үед ханиадандаа дарлуулсан хүүхдүүд эмнэлгийн хүйтэн шалан дээр өвчинтэйгөө тэмцэж байгааг анхаардаг баймаар байна. Гэтэл амьдралаас хол тасарсан Ч.Номин сайдын тансаглал хэрээс хэтэрчихсэн байна. Цаашлаад 2025 оны төсөвт суусан Ч.Номин сайдын 18 тэрбум төгрөгөөр хүүхдүүдэд ваучер олгох асуудал дуулиан дагуулж, өнөөдрийг хүртэл намжаагүй байгааг сануулах нь зүйн хэрэг биз ээ.
| Ч.НОМИН, Н.МӨНХЗУЛ НАРЫН ЭЭЛЖИТ ТАНСАГЛАЛ БУЮУ "СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР" АЯНЫГ СУРТАЛЧИЛАХАД 498 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ |
|
Шүлхийн улмаас Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
2026-09-30 10:35:21
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулжээ
2026-09-30 10:17:19
Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцжээ
2026-09-30 10:10:18
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 66 хэрэг бүртгэгджээ
2026-09-30 09:47:28
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцжээ
2026-09-30 09:37:33
Морин загийн “Мобайл” эмнэлэг шинэ түргэний машинтай болжээ
2026-09-30 08:12:49
Иргэдийн эсэргүүцлийг үл тоож шөнөөр нүүрс тээвэрлэжээ
2026-09-30 08:02:37
Ерөнхий сайд Н.Учрал, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв
2026-09-30 07:51:30
Таеквондо-гийн дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-09-30 07:35:48
Азийн наадамд барилдах жүдочид тэмцээнээ өнөөдөр эхлүүлнэ
2026-09-30 07:10:00
Чөлөөт бөхийн “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-09-30 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-09-30 06:00:00
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ ТАВАН НАС ХҮРЛЭЭ
2026-09-29 19:57:36
З.Мөнххүслэн дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
2026-09-29 16:52:36
Даланзадгад-Гурвантэсийн авто замын 10 км-ийг нээнэ
2026-09-29 16:41:09
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
2026-09-29 16:15:31
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.22 хувьд хүрлээ
2026-09-29 15:24:00
“Belt and Road” олон улсын тэмцээнээс 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ
2026-09-29 14:39:36
Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизүтэй уулзав
2026-09-29 14:11:34
Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль баригдаж байна
2026-09-29 13:52:49
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ
2026-09-29 13:45:24
Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн 52 дахь чуулга барилдаан болов
2026-09-29 13:16:25
Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийллээ
2026-09-29 13:13:13
АНУ-ын Колорадо мужийн Монгол сургуулийн 20 жилийн ой болов
2026-09-29 12:49:03
УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН БҮХ АНГИ САЛБАРТ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ХИЙЖЭЭ
2026-09-29 12:17:24
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа
2026-09-29 11:41:41
“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилж байсан этгүүдийг баривчилжээ
2026-09-29 11:34:33
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 хэрэг бүртгэгджээ
2026-09-29 11:28:38
“ЧИНГИС ХААН” ОУ-ЫН НИСЭХ БУУДАЛД ТЕРМИНАЛ-2 БАРИХААР 150 ТЭРБУМ ИЕНИЙН ЗЭЭЛ АВНА
2026-09-29 11:15:00
ОБЕГ-ЫН ДАРГА Г.АРИУНБУЯН АЛБА, АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАТАЙ ТАНИЛЦЖЭЭ
2026-09-29 11:08:51
"Үр дүнд суурилсан удирдлага" төвийн бүсийн чиглэсэн сургалт болов
2026-09-29 09:55:05
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, “ОСА”-гийн төлөөлөлтэй уулзав
2026-09-29 08:18:36
Х.Билгүүнсайхан “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын хагас шигшээд шалгарлаа
2026-09-29 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд малын гарлагатай
2026-09-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |