Эхний хэсгийг дараах линкээр уншаарай. https://ergelt.mn/news/173/single/54524
Хоёр дахь хэсгийг дараах линкээр уншаарай.https://ergelt.mn/news/173/single/54556
Гурав дахь хэсгийг дараах линкээр уншаарай.https://ergelt.mn/news/88/single/54606
Дөрөв дэх хэсгийг дараах линкээр уншаарай. https://ergelt.mn/news/173/single/54711
ТАВ
...Хүү нь ээжийнхээ алтан шарилыг тэвэрч явсаар улсынхаа хилээр оруутаа хэнгэнэтэл уйлсан байна. Тийн уйлахдаа ч удтал зогсож, сэтгэлээ онгойлгож түвдэлгүй Улаанбаатар руу явах машин хөлсөлж, мөн л өвөр дээрээ ээжийгээ ирсний адил хэвтүүлэн тэвэрсээр ирсэн байдаг. Одоогоос дөрвөн сарын өмнө энэ бүхэн болсон юм. Гэхдээ түүнээс дөрвөн жилийн өмнө, түүнийг 17 настай байхад ээж нь хөхний хорт хавдартай гэсэн онош сонсчихоод эмнэлгийн үүдэнд хэн хэндээ ганц ээж, хүү хоёр тэнгэр хол, газар хатуу зогсож байсан гэдэг.
...Одоогоос есөн сарын өмнө бид түүнтэй танилцсан юм. “Хорт хавдрыг хамгийн сайн эмчилдэг хаанахын, ямар эмнэлэг байна вэ” гэж биднийг сандралдаж явахад Жаргал (нэрийг нь өөрчлөв) ийм төрлийн өвчтнүүдийг Хятадын нэгэн эмнэлэгт хэрхэн эмчилдэг, үр дүн нь ямар байдаг тухай тайлбарлаж, зөвлөж, зуучилдаг ажил хийж таарсан юм. Зорьсон, уулзсан бүхнээсээ итгэл, найдвар горьдсон бидэнд Жаргалын “Би ээжийгээ эдгээх гэж энэ эмнэлэгт ажилд орсон юм аа. Ээж минь хөхний хорт хавдартай нь оношлогдоод, бид маш олон газар, эмчилгээг судалж, хайсаар энэ эмнэлгийг олж, эмчлүүлээд үр дүнд хүрч, хөхний хорт хавдар нь эдгэрсэн. Харин саяхан баруун бөөрөнд нь нэг үсэрхийлэл илэрсэн. Удахгүй бид дахин шинжилгээ хийлгэхээр явах гэж байгаа” гэх яриа, түүний нүд, байгаа байдал нь огт худал хэлэхээргүй, чин үнэн байсан билээ. Тиймээс бид ярилцаж байгаад тэр эмнэлгийг сонгож, хэд хоногийн дараа БНХАУ-ыг зорьлоо.
Жаргал бидэнтэй байнга холбоотой байж, аавын биеийг асууж, шинжилгээний бичгүүдийг орчуулж өгч, шаардлагатай эмчтэй холбож өгөх гэх мэтээр ямар ч үнэ хөлс нэхэхгүй тусласаар л байв. Мөн нэг удаа “Бид энд зөвхөн химийн эмчилгээгээ хийлгээд, сэргээн засах бусад эмчилгээгээ Монголдоо очиж хийлгэнэ ээ. Тэр нь арай хямд тусдаг юм. Эндээс шаардлагатай эм, бэлдмэлээ аваад явна” гэж байв. Ийн тал талд эмчлүүлсээр аавыг гурав дахь химийн эмчилгээгээ хийлгээд Монголдоо ирсний дараахан Жаргалаас нэг цахим шуудан ирэв.
Тэнд “Ээжийн маань бие бүр муудаад, дүү нь сандраад явж байна аа. Онгоцны хамгийн арын суудал байдаг юм. Тэрний суудал тусгаарлагчийг нь дээшлүүлчихвэл хүн хэвтэж явах боломжтой, бусдаасаа арай зайтай. Зайтай болохоор агаар гайгүй. Тэнд ээж миний хөлийг дэрлэж хэвтээд явахад болохоор харагдаж байсан юм. Гэтэл бид хоёрын тасалбарын суудал өөр газарт бичигдчихжээ. Тэр суудал руу шилжүүлж туслачихаар таньдаг хүн байхгүй биз. Бид мөнгө олох гэж удсаар суудал захиалга дүүрчихжээ. Бид хоёр өөр газар сууж явах болчихоод байна...” гэсэн байлаа. Онгоцоор явж байхдаа хүртэл ээжийгээ суулгаж биш, хөлөө дэрлүүлээд хэвтүүлж болох тухтай суудал, байрлал хаана байж болохыг хайж, харж явсан түүний энэ гэгээн, чин үнэн сэтгэл, арга мухардал, тэмцэл, хэмжээгүй хайрыг бодож, таньж, мэдэж болох бүх хүн рүүгээ залгаж, “Суудлыг нь өөрчлүүлж өгөөч” гэж гуйсан ч чадаагүй. Тэр үед мөнгөө өгөөд захиалахдаа хэлчихвэл авчихаж чадах л байсан нэг муу суудлыг “Хүний амь дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байна” гээд ч солиулж чадахгүй байгаадаа, тэр хүүгийн ээжийгээ жаахан ч гэсэн өвтгөхгүйн төлөө тэмцэж байгаа тэмцлийг буй бүх юм дэмнээд өгөхгүй, нуруугаа харуулчихаад байгаа мэт санагдан бачимдаж байсан сан. Ингэж холбогдсоноос сар хүрэхгүй хугацааны дараа Жаргалыг ээжийгээ тэврээд тийн ирснийг сонссон билээ.
...Буцах онгоцны зардлын мөнгөгүй болсон хүү ээжийгээ тэврээд, эх орон, гэр рүүгээ дөхөх галт тэрэг, автобус бүхнээр дамжин “Одоохон, одоохон очлоо. Тэсэх юм шүү. Миний ээж тэсээрэй. Хүүгийнх нь гуя хатуудаж байна уу. Ахиад цамц ивэх үү. Жаахан л тэсээрэй, миний ээж” гэж залбиран гуйсаар явсан ч хил хүрэхээс арваадхан километрийн цаана 50 нас ч хүрээгүй хонгор залуухан ээж нь амьсгал татсан байдаг. Бөөрний хорт хавдрын химийн эмчилгээндээ тамирдаж, туйлдсан турьхан бүсгүй ч хүүтэйгээ үлдэхийн төлөө амиа тасартал тэсэж, тэвчсэн нь тэр байлаа...

Төрсөн цагаасаа л ээжээсээ өөр ханьгүй байсан Жаргал дөрвөн жил гаруйн хугацаанд аюулт өвчнөөс ээжийгээ аврах гэж наснаасаа ахадсан ухаан, тэвчээр, зориг гарган байдаг чадал, бүх боломжоороо тэмцэж, эдгэрчихлээ гэж баярлаж, дахин шинжлүүлнэ гэж зориглож явахдаа ийм цаг мөчийг төсөөлөөгүй нь лавтай... Миний бага дүүгээс ч дүү түүнийг улсынхаа хилээр орж иртлээ уйлж чадаагүйг бодох тусам, ойлгох тусам зүрх хөндүүрлэн базалж, нулимс аяндаа асгараад ирдэг юм...
...Хамгийн сүүлд “Буяны мөнгө илгээсэнд баярлалаа. Бүх зүйл сайхан болж өнгөрлөө. Одоо хэдий оройтсон ч гэсэн та нарт тэр эмнэлгийг зааж өгсөн нь миний буруу ч юм шиг санагдан гэмшиж байна аа. Өөр эмнэлэг сонгосон бол аав нь хэдэн сар, жил ч болтугай та нартай хамт байх байсан ч юм бил үү гэж бодогдоод байгаа юм аа. Би ажлаасаа гарсан. Хэсэг байж байгаад өөр ажил олж хийнэ дээ...” гэсэн цахим шуудан илгээсэн байсан.

Үргэлжлэл бий...
| ДЭЭД ӨРӨӨНИЙ ШИРЭЭ-V |
|
АТГ: Эрүүгийн 983 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2026-05-19 17:38:49
2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ
2026-05-19 16:15:41
Кураш бөхийн УАШТ-д “Тэргүүн хүчтэн” дэвжээ тэргүүлэв
2026-05-19 15:55:29
Нийслэлийн боловсролын салбар цахим гэрээний шилжилт хийж хоёр сая хуудас цаас хэмнэжээ
2026-05-19 14:00:25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
2026-05-19 13:30:34
ЦЕГ: Хог ачиж байхдаа гавлын яс олдохоор нь машиныхаа ард зүүсэн гэх байдал тогтоогдсон
2026-05-19 13:24:13
Б.МӨНХБАТ: Туулын хурдны замтай холбоотой асуудалд шийдэл гаргана
2026-05-19 12:50:14
С.Янжиндулам таеквондо-гийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-05-19 12:07:02
ХОТЫН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ Б.ПҮРЭВДАГВА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-19 12:02:40
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-05-19 10:43:04
2026-05-19 09:25:50
2026-05-19 08:53:20
2026-05-19 08:35:19
Чех Улс хүүхдэд олгох эцэг, эхийн тэтгэмжийг нэмэгдүүлэв
2026-05-19 08:23:38
Оттава дахь Монгол хүүхдүүд “ГРУВИ ЮРТС” танилцах аялал хийв
2026-05-19 07:52:24
2026-05-19 07:35:00
2026-05-19 07:30:00
Монгол Улсад Азийн таеквондо-гийн холбооны чуулган боллоо
2026-05-19 07:20:00
МҮОХ-ныхон Япон Улсын Элчин сайдтай уулзалт хийв
2026-05-19 07:10:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
МАН-ЫНХАН ЭРХ МЭДЛИЙН БЯЛУУГАА ХУВААЖ ДУУСААД, БҮХ ХУЛГАЙЧАА "ӨРШӨӨНӨ ДӨӨ"
2026-05-19 07:00:00
2026-05-19 07:00:00
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯРЫН ҮЕЭЛ НИЙСЛЭЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД ТОЛГОЙ ЦОХИЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛДЭГГҮЙ
2026-05-19 07:00:00
ТАЙЗНАА “ХАЙРЫГ ХАЙРЛА”, ДЭЛГЭЦНЭЭ “ГАРЫН ТАВАН ХУРУУ” ТЭРГҮҮТЭЙ ҮЗЭГЧДИЙН СЭТГЭЛД ХОНОГШСОН БҮТЭЭЛИЙН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-19 07:00:00
Х.НЯМБААТАР: Нийслэл Улаанбаатар хотыг 950 хоног удирдсан байна, нийслэлчүүддээ баярлалаа
2026-05-18 19:03:46
Ж.БАТЖАРГАЛ: Санал тоолдог хар машины ашиглалтын хугацаа дууссан, хөрөнгө нь 2026 оны төсөв дээр байгаа
2026-05-18 16:22:02
Б.ЭНХБАЯР: МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨД ЗОРИУДААР НӨЛӨӨЛСӨН ХЭМЭЭН Х.НЯМБААТАР ДАРГЫГ ОГЦРУУЛСАН
2026-05-18 16:00:22
2026-05-18 15:05:34
“GS25” таван нас хүрлээ
2026-05-18 12:06:05
2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад орууллаа
2026-05-18 09:37:06
ЖҮЖИГЧИН Э.БАТХҮҮГИЙН ЭРГЭН ИРЭЛТ
2026-05-18 08:17:31
0132 ДУГААР АНГИЙН ДЭД АХЛАГЧ Б.ТЭМҮЖИНГИЙН ДОЛООН БАЙЛДАГЧИЙГ ХЭРЦГИЙГЭЭР ЗОДОЖ, ЯРГАЛСАН ХЭРГИЙГ ХХЕГ-ЫНХАН НУУЖ БАЙНА
2026-05-18 08:04:07
2026-05-18 07:39:38
Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Ц.Содномдорж арслан түрүүлэв
2026-05-18 07:10:00
ТӨРД “М СИ ЭС” ГРУППИЙГ ТӨЛӨӨЛЖ СУУГАА УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР “ПЕТРОВИС”-ТЭЙ ХАЛААС НЭГТЭЙ
2026-05-18 07:00:17
ХУУЛЬЧ Б.ЦЭНД-АЮУШ: 1072 хувьцааны өвийн хөдөлгөөний бүртгэл хийхийг зөвшөөрч байгаа нь чухал шийдвэр болсон
2026-05-18 07:00:11
ОДООХОНДОО Н.УЧРАЛ ЯЛЛАА
2026-05-18 07:00:00
Ш.ХҮСЛЭН: ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ, “MISS MONGOLIA-2026” ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН МИСС БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-05-18 07:00:00
Ц.ЭНХЛЭН: Дөрвөн настайгаасаа бадминтоноор хичээллэсэн
2026-05-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |