Нэгдүгээр хэсгийг дараах линкээр орж уншаарай.
https://ergelt.mn/news/173/single/54524
Хоёрдугаар хэсгийг дараах линкээр орж уншаарай.
https://ergelt.mn/news/173/single/54556
ГУРАВ
Тухтай танилцаж амжаагүй хэрнээ асар их ач тус болдог хүн гэж байдаг юм байна. Хүүхдийн кинонд гардаг аврагч баатрууд шиг гэх нь илүү онох ч юм уу. Өнгөрсөн зун би гарынхаа шууны савхан ясыг гэмтээчихээд эмнэлэгт нус нулимсандаа хутгалдсан амьтан очлоо л доо. Үзлэгийн эмч “Рентген зураг авахуулаад ир” гээд, авахуулсан зургийг харж байгаад зөрсөн ясыг хоёр талаас нь татаж, эвлүүлж нийлүүлээд, гипсдсэн юм. Тийн гиспдүүлээд өрөөнөөс нь дэнтэй дунтай гарч явтал дунд эргэм насны эмэгтэй хойноос гүйж ирээд, “Гарынхаа хавдрыг буухаар хүрээд ирээрэй. Нэлээн хүнд хугарал байсан шүү. Гипсдүүлээд орхиж болохгүй, энэ хаалган дээр хүрээд ирээрэй” гээд нэг хаалга заав.

...Хэлсэнээс нь хэд хоногийн дараа очиж, мэс засалд орж, эмнэлгээс гарах гэж явахдаа өнөөх өрөөний хаалганд очвол эгч мөн л завгүй сууна. Нэг зураг харангаа “За сайхан болоод авсан уу. Юм хумаа бүрэн бүтэн авсан биз. Эргэж ирэхээргүй л явах хэрэгтэй шүү. Наашаа ер нь зүглэх ч хэрэггүй” гээд нүдээ ирмэв. Баярлаж байгаагаа яаж аятайхан илэрхийлэхээ мэдэхгүй түгдчингээ “Эгч ээ, таны нэрийг хэн гэдэг билээ. Баярлалаа, танд” гэтэл “Миний нэрээр яах нь вэ. Одоо тэгээд фэйсбүүкээр нэг “Тэр эгчдээ баярлалаа” гэж бичээд, намайг шараа болгох нь уу. Тэгж яах вэ. Чи л харин эрүүл саруул байж, хурдан эдгээрэй. Одоо хурдхан яв яв. Гам сайн барьж, эмнүүдээ уугаарай” гэв ээ.
Эргэж ирэхээргүй л явах хэрэгтэй шүү. Наашаа ер нь зүглэх ч хэрэггүй
...Мэдээж би нэрийг нь мэдэж авсан, чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа ч илэрхийлсэн. Хамгийн чухал нь тэр сайхан сэтгэлтэй эгч байгаагүй бол, огт танихгүй ч намайг “Буцаад ирээрэй” гэж чин сэтгэлээсээ хэлээгүй бол би өнөөдөр ингээд юм бичээд сууж байх ч үү, үгүй ч үү. Магад тэр хүн бүхэнд ингэж чин сэтгэлээсээ ханддаг байх л даа. Надаас гадна олон олон хүнд мэддэг, чаддаг зүйлээрээ ийн тус хүргэсэн л байх. Гэсэн ч миний л хувьд зовж, сандарч явахад минь хаанаас ч юм гэнэт гарч ирээд яг л нөгөө хүүхдийн киноны аврагч баатар шиг гарыг минь “аварсан”-ыг бодох бүрдээ баярлан уужирч, яг л тэр эгч шиг бусдад хэрэгтэй цагт нь тус дэм болох юм сан гэж чин сэтгэлээсээ бодож явна даа.
Үргэлжлэл бий...
| ДЭЭД ӨРӨӨНИЙ ШИРЭЭ-III |
|
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |