“Монголын улс төрийг гацаанаас гаргахаар өргөдлөө өглөө” хэмээн Ерөнхий сайд асан Г.Занданшатар яг зургаа хоногийн өмнө өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч, огцорч байлаа.
Үнэндээ өөрийн хүсэлтээр өгсөн юм шиг боловч үнэн хэрэг дээрээ улс төрөө дийлэхгүй, шахаанд орсондоо огцорсон нь тэр. Ийн Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулснаар улс төр гацаанаасаа гарч, түгжээгээ тайлах юм шигээр аашилж байсан МАН-ынхан улам бүр хямралд орууллаа, Монголын төрийг.
Өнөөдөр дэлхийн геополитикийн асуудлаас шалтгаалж, дэлхийн зах зээлд нефтийн үнэ тэнгэрт хадаж, Монгол Улс ч шатахууны хязгаарлалтад орох нөхцөл байдалд тулчихсан. Нэмээд Г.Занданшатарын Засгийн газар огцрохоос өмнө шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдчихээд байгаа. Шатахууны үнийн өсөлттэй холбоотой өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадах нь тодорхой болсон. Цаашлаад хаврын тариалалт эхлэхцаг үед шатахууны хязгаарлалт орох эрсдэлтэй нөхцөл байдалд Монголын төр хөл толгойгүй бужигнаж, Төрийн ордонд заамдалцаж, хэрэлдэж, зодолдож, байгаа бодит үнэнтэй нүүр тулж байна, ард түмэн. Бүүр Засгийн газраа ч бүрдүүлж чадахгүй, ацан шалаанд орчихоод тал талд нэгнээ "боож" унагаад, бойктонд оруулчихсан.
Г.Занданшатарын Засгийн газар огцроод ердөө хоёрхон хоногийн дараа УИХ-ын дарга байсан Н.Учрал ногоон гэрлээр Ерөнхий сайдын суудалд очиж, Төрийн ордны баруун жигүүрээс зүүн жигүүрт хэдийнээ тохижиж амжаад байна. Харамсалтай нь, төр гацаанаасаа гараагүй хэвээр байна. МАН-ын бага хурлаас эхлээд Удирдах зөвлөл, Бүлгийн дэмжлэг, УИХ-ын чуулганы хуралдааныг төвөггүй давсан хэрнээ, Засгийн газрын бүтцээ зурж, томилгоогоо хийгээгүй нь ийн төрийн ажлыг гацааж орхилоо.
Өөрөөр хэлбэл, эрх баригч намынхан эрх мэдлийн бялуу хуваалтаа хийж чадахгүй, Засгийн газар сайдгүй, УИХ даргагүй, Монголын төр хөл толгойгүй бужигнаж байна. Энэ хугацаанд МАН-ын гишүүдээс мөн ч олон хүн сайдын нэрд яригдлаа. Тэр тусмаа МАН-ын хууччуул нь зайгаа тавьж өгөхгүй гээд залуус нь сайдын суудал руу чичирч томчууд нь УИХ-ын даргын суудал руу хошуурцгаагаад учраа олохгүй мөн ч дураараа дургиж байна.
МАН-ынхан аль халуун намраар 38, 30-ын бүлэглэл болж хуваагдсан. Ингээд Н.Учралын Засгийн газарт хэнийх нь бүлэглэл хүчтэй байр суурийг эзлэх вэ гэдэг дээрээ эд үзэлцээд, тохироонд хүрч чадаагүй л таван өдөр болсон нь энэ. Ёстой л сахил хүртээд шал доров гэгч болов.
Өнгөрсөн шөнө МАН-ынхан Тусгаар тогтнолын ордондоо “нойргүй” хоноцгоосон сурагтай. Тэд төрийн ажлыг гацаанаас нь гаргаж, Н.Учралын Засгийн газрын томилгоог хоёр талаасаа хийх гээд барсангүй. Тохиролцоонд хүрч чадахгүй байгаа гэнэ. Хамгийн адармаантай нь Н.Учрал сайд нарын томилгоог эн тэнцүү хийгээд тохирч болох ч, УИХ-ын даргын суудалд барьцаалагдчихаад намын гишүүд нь Засгийн газраа бүрдүүлж өгөхгүй байгаад учир байгаа юм гэх. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талаас УИХ-ын даргад С.Амарсайхан, Ж.Бат-Эрдэнэ нарыг зүтгүүлж байгаа бол эсрэг талаас Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт нарыг зүтгүүлж байгаа. Ийн УИХ-ын дараагийн дарга хэн байх вэ гэдгийг өнөөдөр МАН-ынхан Удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж, шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байна.
Нөгөө талаараа Ерөнхий сайд Н.Учрал хууччуулаасаа салж чадахгүй, Засгийн газрын бүтцээ бүрдүүлнэ. Тэр тусмаа Г.Занданшатарын сайд нараас нэлээд хэд нь улирч байгаа гэх нь бий. Энэ талаар өчигдөр Ерөнхий сайд хэвлэлийнхэнд “Зарим сайд нарыг улируулан ажиллуулна. Тиймээс сайд нарын гүйцэтгэлийг харж байна. Олон улсад гэрээ хэлэлцээрийн шатанд яваа олон сайд бий. Гаднынхан манай улс төрийн нөхцөл байдлыг ойлгохгүй шүү дээ. Бүтэц бүрэлдэхүүний асуудал бол Төсвийн тодотгол дагаж орж ирнэ” хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр Ерөнхий сайд Н.Учрал урт настай Засгийн газар бүрдүүлэхийн тулд өөртөө дайсан бэлдэхгүй гэж хэрэндээ хичээж байгаа нь харагдаж байна. Эцэст нь, Г.Занданшатарыг огцруулаад улс төрийн гацаанаас гарна гэсэн чадсангүй дээ МАН-ынхан.
| Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН |
|
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |