Эхний хэсгийг дараах линкээр уншаарай. https://ergelt.mn/news/173/single/54524
Хоёр дахь хэсгийг дараах линкээр уншаарай.https://ergelt.mn/news/173/single/54556
Гурав дахь хэсгийг дараах линкээр уншаарай.https://ergelt.mn/news/88/single/54606
ДӨРӨВ
...Хүү байсхийгээд л, ер нь намайг харвал л “Ээж хоёулаа нэг шатар тоглочих уу” гэнэ. Нүүдэл сураад сар гаруй болж байгаа юм л даа. Таван наст маань одоохондоо хожих биш, идэх нь л чухал үе дээрээ яваа юм. Унагаж болох ямар ч хувилбараас татгалзан, бодоос эхлээд хүүг минь дуусгаж байж санаа нь амарна. Тэгсэн мөртлөө өөрийнх нь хүүг ч юм уу, аль нэг бодыг нь идчихээр “Өө, миний хөөрхөн хүүг...” гэснээ “Шударга тоглоно, тиймээ ээж ээ” гэнэ. Хоёр сар орчмын хугацаанд орой бүр гурав хожигдонгоо нүүдэл, мад нүдлүүлэх, хоногшуулахыг хичээж байгаа юм. Өдөр өдрөөр сайжирч, нүүдлээ харж, бодоо хамгаалах, мадлах тактик нь чамбайрахыг мэдрэх ямар сайхан байгаа гээч. “Хамгийн жаргалтай, сэтгэл дүүрэн ялагдал гэж үүнийг л хэлэх байх” гэж бодогдоно. Хожигдох тусмаа санаа улам улам ханана. Бүр тив, дэлхийн аваргуудыг хожсон юм шиг сэтгэл гижигдэнэ. Хэчнээн оройтсон ч, хэчнээн ядарсан ч өрөг дуусаад, “Баяр хүргэе” гэж хэлээд хүүтэйгээ гар барих мөч миний шатар тоглож сурсны хамгийн бахархалт хором мэт догдлуулахыг яана.

...Таван настай хүүдээ тавь гаруй хоног өөд уруугүй шаг, дуг, цод хэмээн мадлуулж байгаа би гэдэг хүн 25 жилийн өмнө шатар тоглож сурч байжээ. Тэр өдрүүдэд яг ингээд бүгдийг нь идэхийн их хүсэл, идсээр хожихын баярт автан догдолж суусан байх гэж тэр үеийн өөрийнхөө дүр зургийг хэсэг нэхэн бодлоо.
...Гэрт өвөөгөөс өөр шатар тоглох завтай хүн байхгүй тул би өдөржин өвөөтэй нүүнэ. Одоо бодоход тэр үед би хожоод л байна, хожоод л байна. Тоглох бүрд өвөө хожигдоод л байна, хожигдоод л байна. Өвөөг “Дэндүү муу тоглох юм аа” гэж бодох хүртлээ хожсон санагдана. Тийн өвөөгөө хожсоор сар гаруйхны дараагаас үеийнхнээ гаргаахгүй хожиж, сургуулийн аварга шатарчин болж, “Цодгор хүү” аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, гуравдугаар байр эзлээд ирлээ. Өвөөгийн баярлаж байгаа гэж сүйд. Орсон, гарсан бүхэнд намайг магтаж яриад л, тухласан нэгэнд нь өнөөх “Баярын бичиг”-ийг харуулаад л, өөрөө шагнуулсан мэт хөөр болж байж билээ. Аймгийн аваргын гуравдугаар байрын шагналтай мундаг шатарчин өрөг бүрдээ хожигддог өвөөгөө тоож тоглохгүй хэд хоног дэвлээ. Тэгж явсаар нэг өдөр өвөөг гуйгаад байхаар нь тоглолоо. Зурагт харангаа нүүж суутал юу юугүй хожигдчихлоо. “Юу вэ, өвөө намайг хожчихлоо гэж үү. Би тоглохгүй хэд хоноод муу нүүдэг болчихсон юм болов уу” гэсэн юм бодоод “Өвөө ахиад нүүе” гэлээ. Ахиад хожигдчихлоо. “Ямар сонин юм бэ. Ахиад үзье, өвөө” гэж гуйгаад хэд нүүгээд л мадлуулж орхилоо. Дуу муутайхан “Дахиад нэг өрчих үү” гэхэд өвөө “Одоо болно, миний охин. Олон хожих сайхан юм биш. Маргааш нүүе” гэв ээ. Тэр өдрөөс хойш бараг сарын хугацаанд өмнөх шигээ өдөр бүхэн тоглоход өвөөг би нэг ч хожсонгүй. Үнэхээр муу нүүдэг эсэхээ шалгах гэж ангийнхантайгаа, найзуудтайгаа тоглож, өөрийгөө нууцхан шалгаж үзлээ. Хэнд нь ч хожигдсонгүй. Хичээлээ тараад хурдхан харьж, өвөөтэй шатар тоглохын, хожихын хүсэлтэй хэсэг манаргалаа. Ер хожсонгүй. Яаж ч хичээгээд, хэчнээн удаан бодоод ч, нүүдлийг нь таамаглаж, хамгаалаад ч нэмэргүй, хожигдоод л байв.

...Үд нэлээд хэвийж байтал өвөө жаахан халамцуу хүрч ирлээ. “Тоглох уу” гэтэл “Өвөө нь Дондог гуайтай нь тоглож байгаад ирлээ. Хэд сайхан хожигдож өгөөд, цаадах чинь хөл нь газар хүрэхгүй шахам болтлоо баярлаад үлдлээ. Өвчнөө мартатлаа баярлаж байна шүү, муу бор найз минь. Маргааш ахиад хүрээд ирээрэй, хэд нүүе гээд өндийж суугаад үлдлээ” гээд инээж байна. Сэтгэл нь бүүр нэг амарсан байртай ийн ярихыг нь сонсож суусан би “Та хоёр чинь өрөг бүрдээ бод малаар мөрий тавьж тоглоод, та дандаа авдаг байсан гэж дээр яриад байгаагүй бил үү. Худлаа ярьсан юм уу” гэсэнд “Хүнд хэрэгтэй цагт нь хожигдож өгч сурах хэрэгтэй. Хожих бол яах вэ дээ, байдаг л зүйл. Хожигдож сурна гэж том юм бий дээ, миний хүү. Сэтгэлийнх нь баярыг төртөл, нүдийг нь гэрэлттэл чин үнэнчээр хожигдох чинь хожихоосоо хэд дахин илүү баяр жаргал авчирдаг юм, хүний амьдрал аа гэж...” гээд хүнгэнэтэл санаа алдаж билээ. Тэгснээ “Өвөө нь муу найзыгаа их олон хожсон. Хожигдсон бол тун цөөхөн хожигдсон байх. Гэсэн ч муу найз минь нэг ч удаа гомдлолгүй, энэ олон жил, өвгөн болтол минь намайг баярлуулж ирсэн байна. Хожихын сайхан, баяр хөөрийг өвөөд нь ханатал амсуулсан байна шүү” гэсэн сэн.
Тэр зун өвөө Дондог гуайнх руу байсхийгээд л явна. Тэр бүрдээ инээвхийлсээр ирдэг байсныг нь одоо бодоход, өвөө хархан багаасаа нөхөрлөж, өвгөн болтол нь хожсон найзыгаа баярлуулах гэж, өвчнийг нь хэсэг ч болтугай мартуулах гэж хожигдож өгөөд хожсон дайны баярлаад ирдэг байсан байх...
...Хүү минь шатар тоглож сурах чин хүсэлтэй байгаа нь, надад энэ чин хүслийг нь удаан хадгалахын тулд эхний ээлжинд хожигдож өгсөөр нүүдэл нүдлүүлэх бодол төрсөн минь тэр гэгээн үеийн тухай дахин бодох, бидний талаарх бас нэгэн нандин дурсамжийг нэхэн санах, өвөөгийн шатар заах ухааныг одоо л ойлгон уужрах шалтгаан боллоо гэж бодон баярлаж сууна.
...Дээрх яриа өрнөснөөс хойш би өвөөгөө хожих гэж тэгтэл улайрахгүй, өвөө ч намайг баярлуулах гэж илт худлаа нүүхгүй чин үнэнээрээ, шударга тоглодог болсон. Гэсэн чиг л би өвөөгөө арай олон хожсон юм байна даа...
Үргэлжлэл бий.
| ДЭЭД ӨРӨӨНИЙ ШИРЭЭ-IV |
|
Дуучин Д.Дүйнхэржавын "Mongolian best classic" пянзны нээлт маргааш болно
2026-06-18 15:48:08
Герман Улсад “BONN CLIMATE CAMP 64” хуралдаан болжээ
2026-06-18 13:10:40
Д.Саруултөгс “ТУНИС -2026 Гран при”-гээс мөнгөн медаль хүртжээ
2026-06-18 12:34:20
Э.ЭНХСҮЛД: ЭНЭ ЗУН ХУР ТУНАДАС ИХТЭЙ БАЙХ Ч БАРУУН АЙМГААР ГАНТАЙ БАЙНА
2026-06-18 12:26:58
НҮБ-ын байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр итгэмжлэх захидлаа гаргуулав
2026-06-18 12:12:52
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ
2026-06-18 12:02:21
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2026-06-18 10:58:13
Италийн сурагчид Монголын түүх соёлтой танилцав
2026-06-18 09:50:28
Ц.МОНГОЛ: НЭГ ГЭРЭЭГ ГЭМТ ХЭРЭГ ГЭЭД, НӨГӨӨГ НЬ ОРХИХ НЬ ШУДАРГА ЁС УУ
2026-06-18 09:45:47
Европын монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн өндөрлөв
2026-06-18 08:14:58
Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-06-18 08:00:27
Э.ТӨГСЖАРГАЛ: "ОДДЫН ГЭГЭЭ" КИНОНЫ ГЭГЭЭГИЙН ДҮРДЭЭ ХАЙРТАЙ
2026-06-18 07:00:00
ЗАМЫН-ҮҮДИЙН ГААЛИАР СОГТУУРУУЛАХ УНДАА, АХУЙН ГАЗ, ӨНДӨГ, АМТЛАГЧ ЗЭРГИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ГЭХ ИРГЭН Т.НЭРГҮЙГ ГААЛИЙН БАЙЦААГЧДЫГ ГҮТГЭСЭН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
2026-06-18 07:00:00
МЯНГАН КИЛОМЕТРЫН АЛСАД НУТАГ МИНЬ БИЙ…
2026-06-18 07:00:00
“УЛААНБААТАР-2026”-Д ОЛИМП, ДЭЛХИЙН ШИЛДГҮҮД ЦУГЛАРЧЭЭ
2026-06-18 07:00:00
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-06-18 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-06-18 07:00:00
ЖАГСАГЧДААР “ТОЛГОЙ”-ГОО МЭДҮҮЛСНИЙХЭЭ ГОРЫГ ОЮУТОЛГОЙ ТОЛГОЙ ДЭЭР АМСАЖ ЭХЭЛСЭН ҮҮ, МАН-ЫНХАН
2026-06-18 06:00:00
“АЧИТ-ИХТ” ХХК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 ААН-ИЙН НЭГЭЭР 9 ДЭХ УДААГАА ШАЛГАРЛАА
2026-06-17 17:53:45
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
2026-06-17 12:00:00
П.Энхманлай “Тунис-2026 Гран при”-гээс хүрэл медаль хүртлээ
2026-06-17 07:47:28
“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ”-ЫН ТЕНДЕРТ “CHINA HYWAY GROUP”-ИЙГ ТӨЛӨӨЛСӨН Б.ЗОЛБОО ГЭЖ ХЭН БЭ
2026-06-17 07:00:00
Б.НАРАНБААТАР: ОДОО ЖИНХЭНЭ ҮЙЛ ЯВДАЛ ЭХЭЛНЭ, ТҮР ХҮЛЭЭ
2026-06-17 07:00:00
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРТ “ЭЗЭН” СУУСАН Г.САЙХАНБАЯРТ МОНГОЛЫН ТӨР ЯМАР ӨРТЭЙ ЮМ БЭ
2026-06-17 07:00:00
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-06-17 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-06-17 07:00:00
УЛААН ЭРЭГ"-ИЙН МАНГАС МЯГМАРААС УЛАЙССАН ХАР ТАМХИЧИН ЖОЙНТ ХҮРТЭЛХ ДҮРҮҮД ТҮҮНИЙХ
2026-06-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |