Эхний хэсгийг дараах линкээр орж уншаарай.
https://ergelt.mn/news/173/single/54524
ХОЁР
Миний “найз” Бөхийн Бааст гуай нэг удаа “Энэ өндөр насыг насална гэдэг хүсэх юм биш шүү дээ, Март минь. Энэ бол туулж өнгөрүүлсэн амьдрал, түшиж тулж явсан нөхдийнхөө үнэн түүхийг өнгө будаггүйгээр бичиж үлдээх хүнд даалгавар, өр. Бараг зуун жил амьдарсан надад бичиж, тунхаглаж, түүхэнд биш юмаа гэхэд номондоо үлдээх хэчнээн олон хүн байна гэж санана. Үр хүүхдүүдэд нь, уншигч олонд тэр сайхан хүмүүсийн үүх түүх, сайн сайхан зан чанар, амьдралын төлөөний зүтгэл, үлгэр дуурайлал нь үлдэх ёстой юм. Зохиолч, юм бичдэг хүн бүхний нэг чухал үүрэг, хийхгүй “явж” ер болохгүй ажил нь бусдынхаа түүхийг бичиж үлдээх гэж би санадаг. Тийм ч учраас ах нь найзалж, нөхөрлөж явсан хүмүүсийнхээ тухай цөөнгүй дурсамж бичсэн ч ахиад нэлээд хүн “Намайг бичих нь үү, энэ Бааст” гээд дээрээс хараад байж байна аа” гээд инээвхийлж билээ. Очих бүрд “Сэтгүүлч хүн чанартай, сайн кофе уух ёстой. Чамд би нэг дориун сайхан найруулаад өгье” гээд л сэнжтэй аяганд хийсэн кофегоо тачигнуулан хутгадаг сан.
.jpg)
...Түүний хэлсэн үнэн байх. Багш нарынхаа тухай, цагаасаа эрт, орь залуухнаараа орчлонг орхисон найзуудынхаа тухай, амьдралын энэ олон өдрүүдийн аль нэгэнд учран танилцсан зарим нөхдийнхөө тухай ямар нэгэн сайхан юм бичих хүсэл үе үе хүчтэй төрдөг ч тийн бодож байгаа шигээ сайн бичиж чадахгүйгээсээ болоод хойш тавьдаг билээ. Үнэндээ бүхнээс хэцүү нь хайрлаж, хүндэлж явсан хүмүүсийнхээ тухай нэхэн бодох, хамт байсан цаг мөч, хэлж, ярьж байсан үгс, инээмсэглэл, хамтдаа бүтээсэн дурсамж, эргэж ирэхгүй гэгээн үйл явдлуудаа эргэн бодож, нэг бүрээр нь нэгжих тусам зүрх хөндүүрлэж, юунаас ч юм гэмшин шархирах нь, тэр бодлуудаасаа болоод хэвтээд л баймаар болчихдог маань юм байна...
...Нэг удаа намайг гэртээ дуудаад, “Хоёулаа хамт нэг нэг ном хоёр талд бичье. Их амархаан, чи санаа зоволтгүй. Өдөрт нэг л зүйл бич. Жилийн 365 хоногт 365 хуудас юм гарна. Түүнийгээ ном болгоё. Хэвлүүлэх шаардлага гарвал хэвлүүлье. Өнөөдрөөс эхэлнэ шүү, энийг хэлэх гэж чамайг дуудсан юм. Миний бичих хамгийн эхний зүйл маань найзын тухай” гэж билээ. Энэ санаагаа Лев Толстойгоос олсон гэдгээ хэлэхдээ “Ингээд хорвоод зөвхөн чи бид хоёрын бичих хоёрхон хувь ном өнөөдрөөс эхлэх нь байна шүү” гээд инээсэн. Ийн хайран цагаа үрэн байж, намайг дуудаж авчраад, ийм том үүрэг өгсөн нь тэр хийх ажлаа олж ядсан хэрэг биш л дээ. Надаар юм хийлгэж, намайг сайхан зүйл бичих их хүсэлтэй байлгах гэж, надад урам зориг нэмэх гэж, намайг “юм”-тай болгох гэж л тэр шүү дээ. Найзынхаа ажил болгон захисан, орчлонд хоёрхон хувь байх байсан ч одоогоор аль нь ч “төрөөгүй” байгаа номоо хэзээ нэгтээ дуусгана даа гэж боддог. Түүний хэлснээр “Үлдсэн нь одогсдынхоо хүслийг биелүүлж, сайн сайхныг нь дурсан үлдээх ёстой юм шүү дээ” гэдгээр миний биелүүлэхгүй “очиж” болохгүй даалгавруудын нэг нь энэ юм.


...Бас нэг удаа “Заримдаа их ганцаардах юм аа. Цаг нь ирэхээр би ээжийг загнана гэж бодож байгаа. “Хүүгээ энэ уйтгартай, хатуу орчлонд үлдээчихээд ирж авахгүй ийм удаан мартаад байхдаа яахав дээ” гэж загнана. Би ээжийн тухай нэг тууж бичиж байгаа. Орчлонд ээж байхад бүх юм байдаг юм байна. Хэрэглээний элдэв шалдав зүйлээр дутаагүй ч бүх л юм дутуу оргиод байдаг юм байна. Зуслан дээр хэд хоног ээжийгээ үгүйлж, их бодлоо. Тэгээд бичиж эхэлсэн. Ээждээ зориулсан хамгийн том бүтээл нь тэр болох учраас би маш чамбай, их сайн бичих ёстой гээд хэд дахин ноороглож байгаа юм. Санаагаар бас болохгүй юм аа, ээж эзгүй болоод ч тэр үү нэг л дутуу санагдахыг яана. Тэрийг бичиж дуусгачихаад л ээждээ очно. “Танд зориулж үүнийг бичсэн, уншаад үз дээ” гэж хэлэх гэж байгаа юм. Ижийдээ хоосон очилтой биш. Бэлэг, сэлтийг манай ээж тоох ч үгүй. Ижий минь намайг их багад нас барсан. Сэтгэл хэлтгий үед, жаахан архи уугаад уярчихсан сууж байхад дүр нь их тод харагдана. Бусад үед царай зүс нь санагдахгүй” гэж билээ. Хөдөлмөрийн баатар цол хүртэхийнхээ өмнөхөн нь “Нөгөөхөө дуусгасан шүү. Эргэж харах бүрд л нэг юм нэмчихмээр, нэг үгийг нь сольчихмоор болоод байсан нь саяхнаас гайгүй боллоо. Одоо болсон байх” гээд баяртай ч юм шиг гунигтай ч юм шиг ярьсан. Их хүссэн хүсэл биелэсний дараа учиргүй их хоосорч, биелэсэнд нь итгэхгүй ч байгаа юм шиг, эсвэл “Ийм л зүйл байх байсан гэж үү” гээд нэг их дүнсгэр ч юм шиг болдог доо. Тийм л болсон байсан байх...
...Хүнд заавал хийж дуусгах ёстой даалгавар, тэгж байж үйлийн үр нь дүүрэх учиртай зүйлс гэж байдаг гэдэг. Би юуг дуусгаж, юуг дөхүүлэх учиртай хүн юм бол доо...
Үргэлжлэл бий...
| ДЭЭД ӨРӨӨНИЙ ШИРЭЭ-II |
|
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
2026-07-22 17:39:04
ЖАГСААЛТ: Гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх 367 төрлийн бараа
2026-07-22 17:32:07
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:57:58
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
2026-07-22 15:25:18
Хөвсгөлд архидан согтуурсны улмаас нэгнийхээ аминд хүрсэн хэргийг шуурхай илрүүлжээ
2026-07-22 14:34:42
ХОВД АЙМАГТ ТАРВАГАН ТАХЛЫН ХҮНИЙ ӨВЧЛӨЛИЙН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ
2026-07-22 14:12:00
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцлээ
2026-07-22 11:09:37
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
2026-07-22 10:17:39
Волейболын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сард эхэлнэ
2026-07-22 10:16:13
2026-07-22 10:04:11
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-07-22 10:00:22
Элчин сайд Г.Уянга “Music Singapore 2026”-д оролцсон сурагчидтай уулзав
2026-07-22 09:46:51
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Batam womens series” тэмцээн болно
2026-07-22 09:05:22
Эрдэмтэд асаагч бүтээгдэхүүний туршилтын үр дүнтэй танилцав
2026-07-22 08:41:19
Д.Булган (UNIDROIT)-ийн профессор Игнацио Тирадотай ууүлзлаа
2026-07-22 08:30:13
Монгол, Тажикистаны харилцаанд шинэ өнгө нэмсэн төрийн айлчлал үргэлжилж байна
2026-07-22 08:21:20
“Аянга” клубийн таеквондочид “KOREA OPEN”-оос 18 медаль хүртлээ
2026-07-22 08:07:36
Элчин сайд Шэнь Миньжюанд “Алтан гэрэгэ"-г гардуулан өглөө
2026-07-22 07:59:37
“IDLO”-гийн Жан Бийглтэй уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов
2026-07-22 07:43:38
Элчин сайд Г.Байгалмаа “Славянский базар” олон улсын урлагийн наадамд зочлов
2026-07-22 07:37:06
2026-07-22 07:27:23
2026-07-22 07:22:39
Олон улсын дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
2026-07-22 07:17:32
НҮБ-ын Матилда Димовскаг "Найрамдал" медалийг гардуулав
2026-07-22 07:03:40
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна
2026-07-22 06:00:00
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оноос 27.5 хувиар өссөн байна
2026-07-21 16:15:53
Энэ оны эхний хагаст 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ
2026-07-21 15:56:23
Монголын баг олон улсын математикийн олимпиадаас хоёр мөнгөн, дөрвөн хүрэл медаль хүртжээ
2026-07-21 15:48:15
ИРГЭДИЙГ ОРОН СУУЦАНД ОРУУЛНА ГЭЖ ЗАЛИЛСАН АСУУДЛЫГ ХЯНАН ШАЛГАЖ, ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-07-21 15:35:55
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
2026-07-21 15:10:30
Өмнөд Солонгосын Чүнчоноос А.Энхжин алт, Б.Солонго хүрэл медаль хүртжээ
2026-07-21 14:00:07
Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно
2026-07-21 13:52:21
Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
2026-07-21 13:37:09
Шаардлага хангаагүй барилгад улсын төсвөөс санхүүжилт олгохгүй
2026-07-21 12:26:12
Усны ослын тохиолдол өнгөрсөн оны үетэй харьцуулахад 12 хувиар өсжээ
2026-07-21 12:02:07
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, 21 АЙМАГТ ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАНА
2026-07-21 11:57:48
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа
2026-07-21 11:35:19
Бэлгийн боловсролын хүртээмж сул байгаа нь өсвөр насны жирэмслэлтийг нэмэгдүүлж байна
2026-07-21 11:12:35
Монгол, Тажикстан Улсын Засгийн газар хоорондын анхдугаар хуралдаан болов
2026-07-21 10:58:24
Гурван удаагийн гал түймрийн дуудлагаар 33 иргэнийг аюулгүй газарт гаргажээ
2026-07-21 10:33:26
Усны ослоор 50 хүн амиа алдсаны 19 нь хүүхэд байна
2026-07-21 10:32:50
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-07-21 09:32:17
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-07-21 09:30:24
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, жилийн дүнгээр 26.6 хувиар өслөө
2026-07-21 09:29:16
САВААГАА ДОХИХ ТЭРХЭН АГШИНД...
2026-07-21 09:26:06
АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ
2026-07-21 09:23:49
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол долдугаар сарын 22-нд болно
2026-07-21 09:22:54
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
2026-07-21 09:22:43
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД АСАН Н.ТАВИНБЭХ, ЗӨВЛӨХ П.ТОВУУДОРЖ ХОЁРЫН 2.6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЭРХЭН ӨРНӨСӨН БЭ
2026-07-21 09:21:12
Чөлөөт бөхчүүдийн 2026 онд олон улсын тэмцээнээс авсан медалиуд
2026-07-21 07:29:26
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Дархан дэлхийн Гран при” тэмцээн болно
2026-07-21 06:56:16
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны айлчлал үргэлжилж байна
2026-07-21 06:49:15
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-07-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |