Эр цэргүүд халагдаж, ээж, аав, эх нутагтаа ирж байна. Шувууд буцах хайлган цагийн зэгс үелзэн найгаж, нуур өрөмтөн зайрмагтах намрын хонгор өдрүүдэд цэрэг эрс халагдан ирлээ. Аяга дүүрэн сүү мэлтэлзүүлэн тосох ээждээ, дээлийнхээ нударгаар нулимсаа арчин зогсох аавдаа дэнхийсэн том эр болчихоод ирж байна. Энхрий хайртай бүсгүйгээ санан санасаар эр цэргүүд халагдаж ирлээ.

Өнгөрсөн жилийн өдийд ээж, аав нь баруун хацрыг нь үнсэхдээ “Халагдаад ирэхээр нь нөгөө хацрыг нь үнсье ээ, миний хүү” хэмээн нүдэндээ нулимстай зогсох жаахан хүүгээ цэргийн албанд мордуулсан билээ. Халагдах тушаалаа энгэртээ хийж, хоёр шөнө нойргүй сууж чимсэн дүрэмтээ өмсөж, гялалзтал нь тослосон бакиал, гутлаа дахин нэг арччихаад “Нэг л өдөр ирнэ дээ” хэмээн бүтэн жилийн турш хүлээсэн ногоон бүхээгтэй тэрэгнээсээ тэд бууж ирэв. Дэвхийтэл номхон зогсчихоод эр цэргийн албыг нэр төртэйхөн хаагаад ирснээ цог золбоотой илтгэж зогсоно.

Залуус цэргийн албанд татагдаж очоод ёстой л эр хүний ёсоор хал үзэж хат суусан. Анх жагсаалын талбайд өрөөлдөн алхаж будилж, дүрэмт хувцасныхаа захыг оёж чадахгүй мунгинаж байсан гэгээхэн мөчүүд тэдэнд бий. Турникэн дээр суниах гэж, зургаа дарах гэж дүүжлэгдэн зогсох хэцүү байсан биз ээ. Цагийн хоолондоо цадаж өгөхгүй, амттай зүйлсээ санан санааширч, цэрэг ороо ёотон шиг дөрвөлжин, цэвэрхэн хурааж чадахгүй, хөлөө олигтойхон ороож чадахгүйгээс болж холгочихоод доголж явсан, нойрондоо хайртай бүсгүй, хоол ундыг зүүдэлж, үүр дөнгөж цайхтай зэрэгцэн “Сэрээд сэрээд орноос бос” гэсэн командын дуугаар год үсэрч байсан өдрүүд дурсамж болон үлджээ.

Өвлийн хүйтэнд чих, хацраа хайрч, гүйж чадахгүй бахардаж уначих гээд л хэцүүхэн цаг хугацааг тэд хамтдаа даван туулсан. Хүнд хэцүүг туулсаар нэг л мэдэхэд 45 хоног өнгөрч, тангараг өргөх өдөр болно. 45 хоногийн сургалтад олон аав, ээжийн хүүтэй ижил хувцаслаж, адил хоол идсээр цэргийн жинхэнэ албанд татагдах хүү тангараг өргөх ёслолын өдөр аав, ээжийн бус, эх орны хүү болно.
“Монгол Улсын иргэн би
Монгол Улсын үндсэн хуулиаар хүлээсэн
Иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж
Өвөг дээдсийнхээ ариун голомт болсон
Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг
Амь бие үл хайрлан батлан хамгаалахаа
Эх орон, ард түмэндээ андгайлан тангараглъя
Би ард түмнийхээ эв нэгдэл
Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж
Цэргийн эрдэмд шамдан боловсорч
Улсын нууцыг найдвартай хадгалж
Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглъя
Эх орноо батлан хамгаалагч дайчин би өргөсөн тангарагаасаа няцвал
Төрийн хуулийн цээрлэл хүлээнэ” хэмээн тангараглах нь цэргийн амьдралын хамгийн бахархалт мөчүүдийн нэг. Тэд эх орондоо тангараг өргөн зогсоно. Энэ цаг мөчөөс хойш цэргүүд эр бие чангарч, өдөр ирэх тусам жавхаа хийморьтой болно. Цэргийн бэлтгэлдээ өдөр бүр сайжирч, турникэн дээр сэнс мэт эргэлдэж, зургаа, арав дарж, хөвнө. Оройн зугаалгаа тэсэн ядан хүлээж, жагсаалын талбайд хөл нийлүүлэн алхах нь сүрдмээр. Жагсаалын дууг хоолой нийлүүлэн дуулах нь цэрэгт очсон хүн бүрийн гэгээн дурсамж, сэтгэл зүрхэнд хадагдсан сайхан үе. Цэрэг хувцсаа өдөр бүр арчилж өмсөөд, гутлаа шил толь шиг гялтгануулчихсан байх нь хал цэрэг болох гэж байгаа шинж гэмээр.

“Он оныхондоо хайртай
Ооно шаргачиндаа хайртай
Алаг нүд чинь аяган дотроо
Арван хуруу чинь бакаль дотроо хөдлөхөөс өөр хөдөлгөөн хийж болохгүй. Ноомхон” гээд л шинэ цэргүүдэд тушаал өгнө.

"Одоо ингээд халагдана гэхээр
Оройн тоондоо жагсаад л баймаар аа
Хийморьтой тугандаа адислах өглөө
Хэзээ мөдгүй ойртсоор л байна" гэж дуулахдаа сэтгэл нь хөдөлж, нүдэнд нь нулимс цийлэгнээд ирнэ.
"Сайхан чам руугаа яарах тусам
Сартай дэлхийгээ улам хайрлана" гэж дуулахдаа хайрлаж явдаг бүсгүйгээ бодно. Цэргийн ангиа, жагсаалын дарга, ротын захирагч нарынхаа хэлсэн үгийг улам бүр ойлгоно. Халагдах өдрийн урд орой үдэлтийн цэнгүүн болж, цэргүүд бие биенийгээ тэвэрч аваад л “Хэзээ ч, хаана ч явсан нэгнийгээ мартахгүй найзууд байна шүү” хэмээн андгай тангараг өргөнө.
Хугацаат цэргийн алба хаагчийн өнгөрүүлэх нэг жилийн амьдралыг буулгая гэхэд миний үг дутаж, ур үл хүрэх. Ердөө жилийн хугацаанд Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхисоос цугласан залуус нэгэн бие мэт амьдарч, инээхдээ инээж, уйлахдаа уйлсаар нэгэн оныг өнгөрөөдөг.

Монгол эрчүүд хугацаагүй цэргийн албанд морддог байлаа. Хэзээ эргэж ирэх нь тодорхойгүйгээр эх орноо хамгаалахаар явдаг байлаа. Бас таван жил, гурван жилийн хугацаагаар цэргийн алба хашдаг байсан. Цэрэг халагдах сургаар гол усаар нэг найр наадам болно. Танихын аргагүй өөрчлөгдөн жавхаажиж, сүрлэг том бие хаатай, дэглэсэн цэргийн хувцастай залуус давхилдан ирдэг байв. Нутгийн багачуул цэргийн амьдрал яриулах гэж хоргоож, хөгшчүүл нь нэрмэл архины шим хүртэхдээ “Болж дээ, Сайн яваад иржээ” гээд зогсдог байсан. Одоо ч тийм л дүр зурагтайгаар монголчууд эр, цэрэг, эр хүн болсон хөвгүүдээ хүлээж авч байна. Бас энхрий хайртай эмэгтэй нь салхинд бор болчихсон, хацар, чих нь хуурайшиж цайрчихсан цэрэг хувцастай эгэл жирийн залууд тэврүүлэхээр өмнөөс нь тэмүүлэн гүйж байна. Олон жилийн дараа тэр эмэгтэй хүүхдүүддээ “Аав чинь цэргээс халагдаж ирэхдээ гоё ганган хувцасгүй, үнэртэй усгүй хацар, гар нь сайртчихсан туранхай бор залуу ирж билээ. Тэр л эгэл жирийн төрх ээжийнх нь зүрхэнд хамгийн тод үлдсэн байдаг юм шүү” гээд инээвхийлэн суух биз ээ.



| Эх орны хүүхдүүд ээж, аав, эх нутагтаа халагдаж ирэх намар цагаар |
|
Спортын 11 төрлийн 78 тамирчинд, 2025 онд 2 тэрбум, 130 сая төгрөг олгожээ
2025-12-23 14:12:14
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2025-12-23 12:59:54
Эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2025-12-23 09:49:27
ТАНИЛЦ: ХУДАЛДААНЫ ЗАХЫН БОССООС ХАМГИЙН ТОМ САЛБАРЫН ДЭД САЙД БОЛЖ ДЭВШСЭН Б.ЭНХТҮВШИН
2025-12-23 09:00:00
Ц.Анандбазар, Францын Элчин сайд Коринн Перэратай уулзлаа
2025-12-23 07:15:00
2025-12-23 07:10:00
ХҮН НАМД ХҮН ҮЛДЭХ НЬ ҮҮ Т.ДОРЖХАНД ДАРГА АА
2025-12-23 07:00:01
МОНГОЛЫН САЙД, ДАРГА НАРЫН ХЭН НЬ ОХУ-ААС ШАТАХУУН ЦАРАЙ АЛДАЖ ГУЙХ ВЭ
2025-12-23 07:00:00
"ХҮНИЙ ТӨЛӨӨ" КИНОНООС "ЭЦСИЙН ЗОГСООЛ II" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮД
2025-12-23 07:00:00
2025-12-23 07:00:00
Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 12 хүн авран хамгаалжээ
2025-12-22 13:36:45
Г.ДАМДИННЯМ: МАНАЙ УЛС ШАТАХУУНЫ ХОМСДОЛТОЙ БАЙГААД УУЧЛАЛ ХҮСЬЕ
2025-12-22 13:33:48
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2025-12-22 13:17:48
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ
2025-12-22 13:15:54
БАЯНДУНГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН АВРАГЧ Г.БАГАБИШИЙН ЭХНЭР А.ДАЛАЙСАЙХАН: МОНГОЛЫН ТӨР НӨХРИЙГ МИНЬ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЧИХСЭН БОЛ АМЬД БАЙХ БАЙСАН ДАА
2025-12-22 13:13:21
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-12-22 13:08:56
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-22 13:07:15
2025 он: Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа айлчлав
2025-12-22 11:29:23
“Тамирчдын форум” амжилттай зохион байгуулагдав
2025-12-22 10:45:49
Амьсгалын замын цочмог хүнд халдвартай 51 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна
2025-12-22 10:40:23
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт албан хаагчид 12 иргэний амийг авран хамгааллаа
2025-12-22 10:10:22
К.Ёолк “Алтан Бүргэд” наадмын “Шилдэг тамирчин” шагналыг хүртлээ
2025-12-22 07:05:00
“Ихэр бээлий” клубийн А.Мөнгөнзул “Говийн бүс”-ийн тэмцээнд түрүүллээ
2025-12-22 07:00:00
АЛЬПИЙН УУЛСЫН “ОЧИР АЛМАЗАН ШИГТГЭЭ” ШВЕЙЦАР
2025-12-22 07:00:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-22 07:00:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-22 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-22 07:00:00
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЛЭЭ, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА
2025-12-22 07:00:00
ТҮҮНИЙ ГУРВАН ЦАГ ДӨЧИН ТАВАН МИНУТ
2025-12-22 07:00:00
МОНГОЛЫН ТӨР УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ, УТААНД НЬ 7857 МОНГОЛ ХҮН УГААРТАЖ, 150 НЬ АМИА АЛДСАН ЭМГЭНЭЛ
2025-12-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |