Хөдөө нутгийн дуу
Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.
Д.Нацагдорж
Хургаа дагуулсан хонины ядарсан дуутай. Хуурай саарал хавар болж байгаа хэмээн яруу найрагч Х.Чилаажавын шүлэг бий. Малчдын хувьд хаврын өдөр хоногуудыг цаг наргүй өнгөөрнө. Төл малаа бүрэн бүтэн авахын тулд ургах нарнаас үдшийн бүрий хүртэл хуурай саарал хавсарга нүдүүлж байгаль цаг уурын олон хүндрэлийг даван туулдаг билээ. Тиймээс бид байгалийн цогцолбор газар болох Хустай нурууны залгаа Шувуун давааны энгэр бэлд нутаглах Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багын малчин А.Гэрэлчулууны хотноос дараах сурвалжилгыг бэлтгэсэн юм.
Төлийн дуу, хөгжмийн эгшиг
Үүрийн гэгээнээр эртлэн босох малчин ардын амьдрал харахад энгийн атлаа эгэлгүй том заяаг тээж яваа хүмүүс билээ. Мандах наранд цай сүүнийхээ дээжийг өргөж байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотойгоо батлах мэт есөн цацал нь маанийн шившлэгтэй байдаг. Энэ малчдын нэг А.Гэрэлчулууны хотонд үдийн дунд очлоо. Нялх төлийн дуу цангинаж, хоточ банхар хуцаар биднийг угтсан юм. Гэрийн эзэгтэй нохой хорин дотогш орохыг урилаа. Гэрт орвол нэг ойтой болов уу гэмээр балчирхан хүү орны толгойноос уяатай байх аж. Монгол ёсоор мэнд усаа мэдэж цай уугаад малын хашаа руу орлоо. Үлгэрт гардаг шиг хув бор хониноос хундан цагаан хурга гарчээ. Эхийнхээ хэвлийгээс гараад удаагүй байсан тул дөрвөн хөл дээрээ тэлчиж ядан дэнчигнэнэ. Хэдий хонь ч гэсэн хургаа долоохыг нь эх үрийн агуу их хайрыг мэдрэх шиг боллоо.

Хороо хотондоо тойрон давхилдах хурганууд доороо дэвхцэж, зарим хоорондоо мөргөлдөнө. А.Гэрэлчулууны мал төллөөд удаагүй байгаа ч хэдий ч хурганууд нь том болжээ. Энэ нь хавар өнтэй сайхан, нутаг ус өвстэй байгаагийн шинж биз ээ. Гэрийн эзэгтэй саяхан эхээсээ төрсөн хундан цагаан хургыг эхэд амлуулан суух тэрбээр “Энэ жил мал жилбэтэй байна. Эх нь хургаа сайхан хооллож байгаа болохоор төл хорогдол одоогоор гарсангүй. Ер нь хаа сайгүй сайхан хавар болж байгаа бололтой дуулдана. Цаг хэцүү үед малчдын амьдрал үнэхээр хэцүү байдаг. Нүүдэл суутал хийхээс авахуулаад буух газар олдохгүй. Хөөгдөж туугдана. Хүн малгүй сэнсэрчих үе бий. Ойрын хэдэн жил харин манай нутагт сайхан жил болж байна. Үүнийг дагаад отор нүүдэл их орж ирнэ. Бэлчээрээсээ болоод малчид өөр хоорондоо муудалцах тохиолдол ч гарч байлаа. Уг нь хүн ч тэр, мал ч тэр байгалийн л нэг хэсэг шиг санагддаг. Тиймээс эв зүйтэй хоорондоо ойлголцоод, нэг нэгэндээ дэмтэй тустай байж болно. Даанч отрын малчдаа хөөж, туух тохиолдол элбэг, үүний төр засгаас ч тэр зохицуулалт хийгээгүй. Тиймээс адилхан монгол малчид өөр өөрсдийн хувиа хичээж манай л мал болж байвал бусад хамаагүй гэдэг хандалдагтай болоод байна уу даа гэж хардаг” хэмээх А.Гэрэлчулууны гэргий хургаа амлуулж дуусаад гэрийн зүг явлаа.
Урьхан хаврын хонгор салхинд майлалдах нялх төлийн дуу талыг сэрээх мэт өвс сэрчигнэнэ. Энэ нутаг моддоор эмжээрлэгдсэн сүрлэг өндөр уулстай. Ар, өврөөр нь буга, аргал гэх мэт сүрэг сүргээрээ бэлчин явна. Хустай нурууны байгалийн цогцолбор газарт хамаарах тул ан амьтан ангахыг хориглодог байна. Тиймээс ч ан амьтад элбэгтэй үүнээс гадна адууны нэг төрөл гэгддэг тахь элбэг бий аж. Нялх төлийн дуу хөгжмийн эгшиг мэт уясал төрүүлнэ. Тиймээс энэ л ер бусын хөгжимлөг дуунд уяран ойр орчмын байгалийг ажиглан зогслоо. Сүүлийн үед хотынхон бүү хэл малчид ч өөр хоорондоо нүдний гэм болоод буй хэмээн ярьдаг. Уурга барьсан морьтой урд уулын ар шилээр шогшиж явав. Цаах нь талын модон дундаас адуун сүрэг цувран гарч ирээд, саравчны дээвэр дээрээс шувууд тэрхийн нисэв. Цаанаасаа л нялх төлийн дуунд хөгжмийн дүр дүрслэлүүд бий болоод байх шиг санагдлаа. Бид гэрт эргэн орж цай, хоол идэж, уугаад хонин сүргээ хариулан яваа гэрийн эзэн А.Гэрэлчулууны зүйг хөдлөлөө.
Цэргээс ирээд тэрбээр эхнэртэйгээ танилцаж гэр бүл болсон бөгөөд өдгөө гурван хүүхдийн ээж, аав болжээ
Уулсын энгэр бэл тул замд бартаа саад багагүй. Нэг километр гаруй давхисаар зорьсон газраа ирлээ. Хонин сүрэг налайж, цаах нь үхэр сүрэг идээшнэ. Малчин А.Гэрэлчулуун морио хөтлөн хониныхоо захаар алхаж харагдлаа. Бид тогтуун сайхан байгаа хонин сүргийг үргээхгүйн тулд машинаа орхиод алхаллаа. Гэтэл малчин А.Гэрэлчулуун биднийг тосон ирэв. Нар тэнгэртээ аргамжиж, хонгорхон салхи үлээж, өнжмөл өвс халиурч нялх дуу дахин сонсогдлоо. Хонь хургалжээ. Мал сүргийн эзэн А.Гэрэлчулуун “Нэг хув халтар хонь хургалах гэж байсан юм хургалчих шиг боллоо. Энэ жил сайхан их сайхан хавар болж байна. Мал тарган, дулаан болохоор малчид бидний сэтгэл тэнэгэр байна. Алив явцгаая, манайд очье” гэхэд нь гэрээсээ нь ирснээ учирлалаа. Тэрбээр “Энэ хараа төө өвстэй, тэр хараа мал сүрэг тогтуун байна. Энэ чинь л малчид бидний жаргал шүү дээ. Хээрийн салхинд тохмынхоо хөлсийг хатаадаг. Хэцийн салхинд хийморио сэргээдэг хүн дээ ах нь” хэмээн инээмсэглээд “ За тоглосон юм” гэх А.Гэрэлчулуун энгийн л нэг малчин хүн. Тэдний налайн буй хонин сүрэгт дахин нэг нялх төл мэндэллээ. Гэтэл тэрбээр “Өнөөдөр ингээд таван хонь хургаллаа. Саяхнаас хонь хургалж эхэлж байгаа тул олон төл аваагүй л байна даа. Харин өнөөдөр дорвитойхон хургалж чинь вэ” хэмээх тэрбээр ээж, аав хэдий урлагийн хүн байсан ч бага наснаасаа хурдан морь унаж өсжээ. Өөрийгөө эмээ, өвгийн хүүхэд гэнэ.
.jpg)
Цэргээс ирээд тэрбээр эхнэртэйгээ танилцаж гэр бүл болсон бөгөөд өдгөө гурван хүүхдийн ээж, аав болжээ. Том хоёр охин нь хотод сургуульд сурдаг байна. Мөн том охин жудо бөхөөр барилддаг бөгөөд удахгүй улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гарчээ. Үүнээс гадна нутагт цэргийн ангийн дуудлага зохион байгуулагддаг гэнэ. Энэ нь иргэдэд ихэд хүндрэл учруулдаг талаар учирлаж байв. Мөн хөдөлмөрийн мөлжлөгт өртөөд байгаа туслах малчдын асуудал дээр санаа зовниж явдаг аж.
Хөдөө нутгийн хөгжим гэдэг л энэ байх даа.
Хөдөөний хөх салхи хацар илбэж, нар баруун уулсын цаагуур уналаа. Бидний буцах цаг болоход Малчин Гэрэлчулуун манайхаар ороод яв” хэмээв. Бид ч хэлснийх дагуу гэрээ нь дахин орж хоол идээд хөдлөхөөр гарлаа. Гэтэл тэрбээр “Хот орох ч яах вэ, 20-30 минут л давхина. Харин та нар хот руу ороод гэртээ очих гэж нэлээд түгжрэх байхдаа” хэмээн инээмсэглэсээр үлдсэн юм. Биднийг хөдлөхөд хонин сүрэг хотруу дөхөж, хашаанаасаа хурганууд майлалдсаар эхрүүгээ давхиж байлаа. Энэ нялх төлийн дуу гэдэг хөгжим мэт эгшиглэсээр л байв. Хөдөө нутгийн хөгжим гэдэг л энэ байх даа.

| Хөдөө нутгийн дуу |
|
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
Морьт харваачид олон улсын тэмцээнээс 3 алт, 1 хүрэл медаль хүртэв
2025-12-14 16:11:54
Грек-Ром бөхийн тамирчид Японыг зорилоо
2025-12-14 15:09:33
Волейболын “Бүх-Одод”-ын тоглолтод “POLARIS” тэргүүлэв
2025-12-14 14:56:55
Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ
2025-12-14 14:09:13
Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх арга замууд
2025-12-14 12:15:30
Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна
2025-12-14 12:10:42
Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайг тохижууллаа
2025-12-14 12:04:40
Хятадын Харбин хотод 19 метр өндөртэй цасан хүн барьж эхэллээ
2025-12-14 11:36:09
“Moon dance” хамтлаг латин бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-14 08:18:23
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД
2025-12-14 07:30:41
Г.Ган-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртэв
2025-12-14 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-14 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-14 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-14 07:00:00
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-14 07:00:00
О.САРАНХҮҮ: MOON DANCE ХАМТЛАГ МОНГОЛ ХҮНИЙ АВЬЯАС ЧАДВАРЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ
2025-12-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |