САПФО
.jpg)
Дэргэдээ суулгаж хүлцсэнээрээ
Тэнгэр бурхан минь болов, тэр.
Дуу хоолойн чинь уянгалаг ярууг
Сэм чагнахад сэтгэл бүлээцэж
Дур булаам инээмсэглэл чинь
Зүрхний цохилтыг түргэсгэх юм.
Хэрэв чамтай гэнэт тулгарвал
Хэл гацаад дуугарч ч чадахгүй юм.
Арьсан доогуур нимгэхэн дөл гүйж
Алаг нүд харанхуйлчих юм.
Чихний минь хэнгэрэг л
Нижигнэн дэлдэх дуулдаж
Хөлсөө дагаад би урсчих юм.
Чичирч дагжаад бүхий л бие
Хатсан өвснөөс илүү сиймийж
Үхэлд тэврүүлчих шиг л болох юм.
ШАРЛЬ БОДЛЕР
.jpg)
Салхич шувуу
Хөлгүй тэнгисийн нулимс мэт шорвог мандал,
Урт холын аянаас уйдаж залхсан далайчид
Хөлөг онгоцыг мөнхөд дагалдагч салхич шувуудаас
Урхидан бариад зугаацан наадахыг сэджээ.
Номин хөх тэнгэрийн эрх чөлөөт эзэн
Нойтон тавцан дээр гутамшигтайяа тэрийн ойчоод,
Хүчирхэг хоѐр жигүүрээ бяцарч салмарсан сэлүүр мэт
Хөөрхийлөлтэйеэ чирсээр гаслантайяа түгдэгнэнэ.
Саяхан л огторгуйг эрхшээж асан ид хавт жигүүртэн
Шархдаж бэртээд одоо бусдын доог болжээ
Саваагүй нэг нь хошуу руу нь гаансаа шургуулан даажигнаж
Салбадай зантнууд хөөрхийг элэглэн догонцож хөгжилдөнө.
Яруу найрагч минь, үнэн дүр чинь энэ! Үүлсийн цаана чи хаан,
Ялдам солонгыг дорд үзэж, шуургыг урин дуудна.
Гайхамшиг цогцолсон үл үзэгдэгч жигүүр чинь харин
Газраар явахад садаа болж бусдын тохууг амсана.
СЕРГЕЙ ЕСЕНИН
.jpg)
Хагацъя даа анд минь, түр баяртай
Харин дүр чинь цээжинд үлдэнэ ээ
Анхнаасаа товлочихсон хагацал болохоор
Ахиад уулзахаа ч мэдэж байна аа.
Гар бариад ч, үг хэлэлцээд ч
Ганихарч гуниглаад ч юугаа хийх вэ дээ.
Энэ насанд үхнэ гэдэг шинэ юм биш
Илүү гарахаар амьдрал ч гэж үгүй дээ
НАЗИМ ХИКМЭТ

Цэнхэр нүдэн үлэмж биетэн амьдарч байжээ
Цэцгийн дэлбээ шиг бяцхан бүсгүйд хайртай болжээ
Бяцхан бүсгүй цонхон доороо сарнайн буттай
Бяцхан байшинг цаг ямагт мөрөөддөг байжээ
Үлэмж биетнүүд үлэмж томыг л бүтээдэг болохоор
Үзэсгэлэнт бүсгүйдээ цонхон доороо сарнайн буттай
Үлгэрийн юм шиг тийм жижиг хөөрхөн байшинг
Үнэндээ тэр урлан өгч чадсангүй ээ
Цэнхэр нүдэн үлэмж биетэн амьдарч байжээ
Цэцгийн дэлбээ шиг бяцхан бүсгүйд хайртай болжээ
Бяцхан бүсгүй үлэмж биетний алхааг даган
Бахардтал гүйхээс залхаж гүйцээд
Тохилог цэцэрлэгтэй жижиг байшинд тухлан суухыг илүүд үзжээ
Баяртай! гэж цэнхэр нүдэндээ бүсгүй хэлээд
Баян чинээлэг одой эрийг даган оджээ
Баян чинээлэг одой эр цонхон доороо сарнайн буттай
Бяцхан байшинд суудаг байжээ
Цэнхэр нүдэн үлэмж биетний агуу хайр
Цэцэглэх буттай бяцхан байшинд багтахааргүй байжээ
.jpg)
Сүүлчийн хундага
Ханхайж хоцорсон гэрийнхээ төлөө,
Хатуу ширүүн амьдралынхаа төлөө,
Хоёулаа мөртлөө ганцаардлын төлөө,
Хонгор чинийхээ ч төлөө би ууж байна,
Хайхралгүй хуурсан уруулын чинь төлөө,
Хайргүй хүйтэн харцны чинь төлөө,
Амьдрал дэндүү энэрэлгүйн төлөө,
Аз жаргалыг бурхан хайрлаагүйн төлөө ууж байна.
| Таван тивд алдартай таван яруу найрагч |
|
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин байх ёстой
2026-09-21 17:32:23
Манай ширээний теннисний баг,Йемений багийг 3:1-ээр буулгаж авлаа
2026-09-21 16:11:14
Дэлхийн 130 орны удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаж байна
2026-09-21 16:02:08
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Л.ДАШНЯМ: ДАРМА.БАТБАЯР, Ж.ЛХАГВА, Б.ЛХАГВАСҮРЭН НАРЫГАА ҮГҮЙЛЭХ ЮМ АА
2026-09-21 09:52:05
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
Аймгийн хурц арслан “Майга” Д.Суурийн зээ хүү М.БИЛГҮҮН: Би Монгол Улсын заан цолонд хүрэхийг мөрөөддөг
2026-09-21 07:00:44
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2026-09-21 07:00:00
АНХНЫ ПАРЛАМЕНТЫН АЖИЛСАГ ХОЁР
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |