.jpg)
–Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Гандаваагийн Уран-Эрдэнэ гэдэг.
–Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хотод 2014 онд төрж, өссөн.
.jpg)
-Одоо хэдэн настай вэ?
-Энэ жил би 12 нас хүрсэн.
-Аль сургуулийн хэд дүгээр ангийн сурагч вэ?
-Монгол, Солонгосын ерөнхий болосролын “Эм Ай Ю” дунд сургуулийн зургадугаар ангид сурдаг.
.jpg)
-Чухам яагаад таеквондо-гийн спортыг сонгож хичээллэх болсон бэ?
-Анх ээж маань “Харцага” таеквондо клуб элсэлт авч байгаа зарыг уншаад надад хэлсэн. Хоёулаа очиж таеквондог сонирхьё гээд намайг дагуулан явсан. Тэр өдөр клуб дээр очиход таеквондо-гийн бүсний шалгалт авч байгаатай таарсан. Бүсний шалгалтыг гар дээр суниалт, гэдэс таталтын, дасгалууд, таеквондогийн тангараг цээжилснийг шалгаж байсан. Тэр бүхэн нь надад таалагдсан тэгээд л шууд таеквондод бүртгүүлж энэ спортод орсон.
-Одоо хэд дэх жилдээ таеквондо-гоор хичээллэж байгаа вэ?
-Одоо таеквондогоор дөрөв дэх жилдээ хичээллэж байгаа
.jpg)
–Анх таеквондо заасан багш нь хэн бэ?
-Миний таеквондогийн анхны багшийг маань Б.Хатанбаатар гэдэг. Таеквондогийн олон улсын хар бүс, дөрөвдүгээр дантай багш байгаа. Багш маань тэеквондогийн дэлхийн “Kukkiwon akademi”-ийн олон улсад багшлах эрхийн сургалтыг төгссөн, Монгол Улсын спортын мастер цолтой, цагдаагийн алба хаагч хүн байдаг.
.jpg)
–Таеквондо-гийн спортын ямар зэрэг цолтой тамирчин бэ?
-Би таеквондогийн спортын улаан бүс, нэгдүгээр зэрэгтэй.
-Таеквондо-гоос өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Таеквондогийн спортод долоон настайдаа орсон болохоор өөр спортоор хичээллэж байгаагүй.
–Таеквондо-гоор өөрийнхөө гаргасан амжилтуудыг танилцуулахгүй юу?
-Таеквондогийн спортоор хичээллэснээс хойш хоёр удаа цомын аварга болсон. Өсвөр үеийн УАШТ болон нэрэмжит тэмцээнээс 20 орчим медаль хүртсэн.
.jpg)
-Сэтгэлд тань хоногшин хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байсан бэ?
-МУГД С.Ган-Эрдэнэ багшийн нэрэмжит 2023 оны бага насны УАШТ сэтгэлд тод үлдсэн. Тэр УАШТ-ээс хэдэн сарын өмнө хөлийн техникээ буруу хийснээс болж хөлөө хугалсан байсан. Бэлтгэл сургуулилалт хэдэн сар тасарсан байсан. Тухайн тэмцээнд маш их догдолж байж ороод эхний тулаандаа ялагдал хүлээж байлаа.
.jpg)
–Таеквондо-гоор хичээллэхийн хамгийн сайхан мэдрэмж нь юунд байдаг вэ?
-Таеквондогийн спортын ёс суртахуун, хүндлэл нь надад таалагддаг. Энэ спорт маань өөрөө “Таеквондо бол хүндлэл” гэсэн уриатай. Маш хүнлэг сайхан спорт байгаа юм. Дорно дахины болон Солонгосын ард түмний өв уламжлал, ёс суртахуун таеквондогийн спортод гүн шингэсэн байдаг.
-Ямар тамирчдаас үлгэр дуурайл авдаг вэ?
-Клубийнхээ туслах багш Ч.Отгонсүрэн багшаас үлгэр, дуурайл авахыг хичээдэг. Тэр маш мундаг эмэгтэй байдаг. Багш маань удахгүй Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгаа. Багшийнхаа тэмцээнд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
–Таеквондо-гийн тулаан, пүмсэ төрлийн алинд илүү дуртай вэ?
-Аль алинд нь дуртай. Миний хувьд тулааны тэмцээнд түлхүү оролцдог. Гэхдээ пүмсэгээгийн төрлөө хэзээ ч орхигдуулж байгаагүй.
-Чөлөөт цагаараа таеквондо-гоос гадна өөр юу хийх дуртай вэ?
-Таеквондогийн бэлтгэлгүй үед чөлөөт цаг гарвал шатар, даам тоглох дуртай.
-Одоо энэ 2026 онд оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-“Торнадо кап”, “Алдарын цом”, “Эв нэгдэл”, УАШТ, 3х3 тэмцээн, Булган аймгийн “Бүргэд” клубийн нэрэмжит тэмцээн, “Билгүүн сүлд” клубийн нэрэмжит “Налайх кап”, Элчингийн цом, “Ирээдүйн-Одод” гээд олон улсын чанартай бусад тэмцээнд оролцох зорилготой байгаа.
| Г.УРАН-ЭРДЭНЭ: Таеквондогоор хичээллэх эхлэлийг ээж минь тавьж өгсөн |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |