“Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг Б.Аминзаяатай ярилцлаа.
-“Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлэгт яагаад орох болсон бэ. Нэвтрүүлэгт оролцоход ямар санагдсан бэ?
-“Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлгийн өмнөх улирлын дугааруудыг үздэг байсан. Миний дуртай нэвтрүүлгийн нэг. Тэгээд л энэ жил оролцохоор үеэл эгчтэйгээ хамт бүртгүүлсэн юм. Удаа ч үгүй “Боловсрол” телевизээс оролцогчоор тэнцсэн гэх хариу ирснээр оролцсон. Гэрийнхэн маань ч баяртай хүлээж авч, намайг дэмжсэн. Анх тэмцээнд ороход 52 хүүхэд цугласан байсныг хараад олон найзтай болох нь дээ гэж бодсон.
-Нэвтрүүлгийн үеэр хэцүү санагдсан ямар сорилт байсан бэ?
-Анх камерын өмнө гарч, үг үсэглэх үед тулгамдаж, сандардаг байсан. Аажимдаа дассан. “Одолложээ”, ”гадуурхасхийгээд” гэсэн үгийг үсэглэх хэцүү байсан. Багийн үсэглэл дээр сандарч,нэг үг алдсан. Хурдан үсэглэл дээр богино хугацаанд олон үг үсэглэх жаахан хэцүү байсан.
-Өдөрт хэдэн цаг бэлддэг вэ. Үг үсэглэхдээ ямар арга ашигладаг вэ?
-Би өдөрт хоёр цагийг үг үсэглэхэд зарцуулдаг. Эмээ үг хэлж өгнө. Алдсан үгээ журамласан толь бичгээс харж дэвтэртээ бичээд, нүдэлж тогтоох маягаар үгээ бэлддэг байсан.

-Нэвтрүүлгийн үеийн хөгжилтэй дурсамжаасаа бидэнтэй хуваалцаж болох уу?
-Шилдэг 26-д шалгарахад их гоё байсан. Дараа нь 11 үг амжилттай үсэглэж, долоо дахь дугаарын ялагч болсондоо их баярласан. Мөн багийн үсэглэл дээр манай баг хоёр удаа түрүүлж, хоёр дугаарыг алгассан. Багаараа тэмцээнд оролцох хамгийн гоё, хөгжилтэй, бахархалтай байдаг.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Ном унших, гар бөмбөг тоглох, хөгжим тоглох, дуу дуулах гээд чөлөөт цагаараа олон зүйл хийх дуртай. Өнгөрсөн наймдугаар сард хоёр найзтайгаа хамт Япон Улсын “Teeball” спортын тэмцээний нээлт, хаалт дээр дуулсан.
-Аав, ээж нь юу хийдэг вэ. Чамд юу гэж захиж, сургадаг вэ?
-Миний аавыг А.Баттөгс, ээжийг Ч.Марал-Од гэдэг. Аав, ээж хоёр минь хөгжимчин. Одоогоор аав гадаадад ажиллаж байгаа. Гэрийнхэн минь намайг жаахан байхаас олон дугуйлан, тэмцээнд хамруулж дэмждэг байсан. Үргэлж намайг дэмждэг гэрийнхэндээ баярлалаа. Хайртай шүү.
-Хэрвээ чи нэг онцгой чадвартай болох боломжтой бол юу хүсэх байсан бэ?
-Монгол хэл дээрээ ямар ч үгийг алдалгүй бичиж чаддаг онцгой чадвартай болох байсан. Гэхдээ алдаагүй бичихийн төлөө хичээж байгаа.
-“Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлэгт орох гэж зорьж буй хүүхдүүдэд зөвлөх зүйл байгаа юу?
-Алдаж бичсэн үгээ Журамласан толь бичгээс харж нягталж байгаарай. Хэрвээ тогтоогдохгүй бол бичиж тэмдэглээд, цээжлээрэй гэж хэлмээр байна. Бүгдээрээ эх хэлээрээ алдаагүй сайхан бичиж, ярьдаг болбол гоё.
-Ярилцсанд баярлалаа.
| Б.АМИНЗАЯА: "ҮНДЭСНИЙ ҮСЭГЛЭЛИЙН АВАРГА” НЭВТРҮҮЛЭГТ” 11 ҮГ АМЖИЛТТАЙ ҮСЭГЛЭЖ, ДОЛОО ДАХЬ ДУГААРЫН ЯЛАГЧ БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙГАА |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |