-Чамд энэ өдрийн мэнд хүргэе. “Намайг ачсан дурлал” киноны гол дүрд тоглох ямар байсан бэ?
-Намайг “Orange entertaiment”, “TAG entertainment”-ийн ах эгч нар маань 500 гаруй хүүхдээс сонгож авсан гэсэн. Анх удаа киноны гол дүрд тоглох үнэхээр сонирхолтой санагдсан. Кино багийнхандаа бүгдэд нь баярлалаа.
-Киноны гол дүрд тоглоход хэцүү санагдсан зүйл бий юү?
-Би гол дүр учраас олон зураг авалтад оролцсон. Байнга зураг авалтад орох жаахан ядармаар байсан ч гоё юм билээ. Дүрийнхээ үгийг зураг авалт бүрийнхээ өмнө сайн цээжилж, алдахгүй байхыг хичээсэн. Кино багийн ах, эгч нар минь надад их тусалж, намайг халамжилсан. Бүгд надад урам өгч, хайрласан.
-“Намайг ачсан дурлал” кинонд тоглосон жүжигчин ах, эгч нараасаа хэнтэй нь уулзахдаа хамгийн их догдолсон бэ?
-Бүх жүжигчидтэй уулзахдаа баярлаж, тэднээс олон зүйл сурсан ч Б.Үжин эгч, С.Баянмөнх ах хоёртой уулзахдаа бүүр их догдолж хөөрсөн. Би Gangbay хамтлагт дуртай учраас С.Баянмөнх ахыг хараад их баярласан. Намайг хараад инээгээд байсан.
-Кинод тоглохдоо олон сонирхолтой зураг авалт хийлгэсэн байх. Тэр дундаас хамгийн сонирхолтой нь аль байсан бэ?
-Надад шүүгээнээс унадаг хэсгийн зураг авалт хийх хамгийн хэцүү байсан. Би бараг уйлах шахсан. Манай найруулагч намайг их дэмжиж, зөвлөж, урам өгсөн. Намайг байхгүй өдөр жаахан уйтгартай өнгөрдөг гэсэн. Тэгээд “Арчаагүй шд” гэж хэлдэг хэсэг надад хамгийн инээдтэй. Би жаахан хүүхэд учраас том хүнийг загнаж болохгүй шүү дээ. Киноныхоо зураг авалтаар анх удаа том хүн загнах жаахан сонирхолтой, эвгүй байсан.
-Хамгийн анх ямар кинонд тоглож байсан юм бэ, тэр үед ямар санагдаж байв?
-Жүжгийн дугуйланд суралцаж байхад “Хоёр шөнө” кинонд тоглох санал ирж, анх удаа кинонд тоглож байсан. Дараа нь Номингийн рекламд тоглож байхдаа Favway нэгдлийн Ж.Номингэрэл эгчтэй танилцаж, дугаараа өгсөн юм. Тэгсэн намайг яг салхин цэцэгтээд эдгэрсний дараа Ж.Номингэрэл эгч залгаад “Болзооны сургууль” кинонд Ү.Ундрал эгчийн бага насны дүрд тоглох санал тавьсан. Өмнө нь ингэж хоёр удаа туслах дүрд тоглосон.
(2).jpg)
-Кинонд тоглох санал ирэхэд ямар санагддаг юм байна?
-“Хоёр шөнө” кинонд тоглоход би зургаан настай байсан юм. Киноны санал ирэх ёстой догдолмоор юм байна лээ. Миний аавын дүрд тоглосон Р.Отгонбаяр ахыг өмнө нь “Нийслэл хүүхэн” киноноос үзэж байсан учраас хараад их баярласан. Миний үзэх дуртай жүжигчин л дээ. Дараа нь, Favway-ийн “Болзооны сургууль” кинонд тоглох үнэхээр сонирхолтой байсан. Ж.Номингэрэл эгч, Ү.Ундрал эгч, Jwoo ах намайг зөндөө халамжилсан. Тэр хоёр эгч шигээ мундаг жүжигчин болохыг хүссэн.
-Ангийнхан, найзууд нь миний тоглосон киног үзсэн байна уу. Юу гэж хэлж байна?
-Манай найзууд, ангийнхан бүгд үзсэн байна лээ. “Чи “Болзооны сургууль”-д тоглосон юм уу, “Хоёр шөнө” кинонд тоглох ямар байсан бэ” гээд бүгд асууж, сонирхсон. Жаахан ичмээр ч гоё санагдсан.
-Чамд жүжигчин байхын юу нь сонирхолтой санагдсан юм бэ?
-Би багаасаа найзуудтайгаа жүжиглэж тоглодог байсан. Кинонд тоглож байгаа ах, эгч нар тэдний жүжиглэж байгаа нь надад бүгд сонирхолтой, гоё санагддаг. Миний сонирхлыг ээж минь дэмжиж драмын дугуйланд сургасан. Дугуйланд явж эхлээд маргааш нь кинонд тоглох санал авсан. Би ирээдүйд жүжигчин, дуучин, бүжигчин болно. Бусдын хайрыг татсан уран бүтээлч болно.
-Өөрийнхөө тоглосон киног үзэх ямар байдаг вэ?
-Эхэндээ үнэхээр ичиж байсан ч дараа нь тайвшраад ичихгүйгээр үздэг болсон. Миний дараагийн киноны санал ирчихсэн. Би үнэхээр баяртай байгаа.
- TAG” энтертайнментын уран бүтээлч хоёр ахтайгаа хамтарч ажиллах ямар байв?
-М.Цэндбаяр, Б.Билгүүнжаргал ах биднийг зөндөө инээлгэж, хөгжөөсөн. Зураг авалтыг хөгжилтэй болгож, олон хүнд аз жаргал мэдрүүлсэн байх. Хоёр ахтайгаа ажиллах үнэхээр гоё байсан.
-Гэр бүлийнхэндээ хандаж үг хэлэх үү?
-Гэрийнхэн минь миний тоглосон киног үзээд аз жаргалтай байгааг харах хамгийн сайхан. Намайг үргэлж дэмждэг гэрийнхэндээ баярлалаа. Тэр дундаа намайг өсгөж, хамгийн сайн хүмүүжүүлж, дэмждэг ээждээ баярлалаа, тандаа хязгааргүй их хайртай шүү.
| Т.ГЭГЭЭ: 500 ГАРУЙ ХҮҮХДЭЭС ШАЛГАРЧ “НАМАЙГ АЧСАН ДУРЛАЛ” КИНОНД ТОГЛОСОН УЧРААС ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХЫГ ХИЧЭЭСЭН |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |