“Эмээ, эмээ” гэсээр түүний дүрс бичлэг эхэлнэ. Хэний ч санаанд оромгүй хөгжилтэй асуултад эмээ нь чин сэтгэлээсээ хариулж, заримдаа хөнгөн чадуулна. Төгсгөлд нь нүүр дүүрэн инээгээд “Өвчтэй хүүхэд шүү, нээрээ” гэнэ. Тус хөгжилтэй видеог “Hercules Sz” хуудсаараа олны танил болсон Г.Төвшинзул эмээ Ц.Батнасантайгаа хамт хийдэг. Анх эмээгээ мэдээгүй байхад нь дүрс бичлэгийг нь оруулж эхэлсэн ч одоо эмээ нь видео хийдгийг нь мэдээд зогсохгүй өөрөө инстаграм хаягтай болсон гэнэ.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хэзээнээс видео контент хийж эхэлсэн юм бэ?
-Контент хийгээд хоёр жил болж байна. Өмнө нь хүмүүсийн видеог эвлүүлж өгдөг байсан юм. Эвлүүлэг хийж байх үед дүрс, хоолой хоёр нь зөрөх үе олон тохиолдоно. Тэр бүрд нь “Энийг ингээд хийчихсэн бол болох байж” гэж боддог байлаа. Инстаграм reel хийх цэстэй болсны дараа хүмүүстэй адилхан контент хийхээр шийдэж өөрийнхөө бодож, төсөөлж байснаа бодит болгохоор шийдсэн.
-Хандалттай видео хийдэг болохын тулд олон төрлийн контент хийсэн үү?
-Миний үзэх дуртай youtuber байдаг юм. Уг нь урт видео хийдэг ч заримдаа оруулсан хэдхэн секундийн видео нь үзэлт сайтай байсан. Тэр хүнээс үлгэр дуурайлал авсан л даа. Анх тархинд байдаг хөгжилтэй бодлуудаа видео болгож оруулсан. 100 гаруйхан дагагчтай байхад тус видео 2000 гаруй үзэлт авсан. Дараагийнх нь видео 100 мянга гаруй хандалттай байлаа. Од болчихсон л юм шиг санагдсан, одоо бодоход ичмээр санагдтал хөөрсөн дөө.

-Хандалт нэмэгдэхийн хэрээр хүмүүсээс шүүмжлэл, магтаал ч авсан байх. Тэр бүрийг хэрхэн хүлээж авав?
-Анх нэг бүрчлэн уншиж, заримд нь хариулдаг байсан. Сүүлдээ шүүмжийг нь хүлээж аваад доромжлолыг нь өнгөрүүлдэг болсон. Видеоныхоо үзүүлэлтийг хараад эхний 10 секундийг нь үзээд гарчихсан хүн олон байвал сэтгэлээр унана. “Яагаад бүтэн үзэхгүй байна, миний видео уйтгартай байв уу” гэж бодно. Над шиг ганцаараа видео хийдэг хүн олон учраас тэднээс ялгарах зүйлээ олох хэрэгтэй санагдсан тэр үед эмээтэйгээ хамт амьдрах болсон. Бидний өдөр тутмын харилцан яриа угаасаа л хөгжилтэй байдаг учраас эмээгээ оролцуулсан видео оруулахаар шийдсэн.
-Эмээ нь бичлэг хийж байгааг нь мэддэг үү?
-Анх огт мэддэггүй байсан. Нууцаар л биччихэж байгаа юм. Эмээ их гэнэн, юу ч ярьсан чин сэтгэлээсээ хүлээгээд авчихна. Бидний бичлэг ямар ч тавилтгүй, эмээ хэрхэн хүлээж авна түүнийг нь л эвлүүлээд оруулж байгаа. Бичлэг хандалт өндөртэй болж, эмээг таньдаг хүмүүс нь видео орж байгаа талаар хэлчихсэн. Мэдсэнийхээ дараа “Ямар балай хүүхэд вэ, бичлэгээ устга” гэсэн, их ичимхий л дээ. Эмээгээс видеог нь оруулж байх зөвшөөрөл авахын тулд нэлээн удаан гуйсан шүү. Тэгсэн “Ядаж чи намайг хувцсаа сольчих гэж хэлж бай л даа” гэсэн. Зөвшөөрчихсөн хэрэг л дээ, гэхдээ намайг тэгж хэлэх юм бол бичлэг хийх гэж байгааг мэдчихээд үнэн сэтгэлээсээ хүлээж авахгүй шүү дээ.
-Одоо бичлэг хийхийг мэддэг болчихсон чинь өөрчлөгдсөн зүйл байна уу?
-Утсаа барихаар “Хөөе бичлэг хийх гээд байна уу” гэдэг болсон. Тиймээс утсаа нууж байгаад бичиж байгаа. Гэхдээ хамтдаа байхдаа үргэлж тийм хөгжилтэй юм ярьж, нэгнийгээ хөгжөөдөг учраас эмээ энгийнээр л хүлээж авч байгаа юм. Анхнаасаа “Чи яагаад ийм юм яриад байгаа юм” гэхгүй байгаа нь би үргэлж тийм юм ярьж хөгжөөж байдаг учраас шүү дээ.
-Гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Намайг сахилгагүй, зүгээр суухгүйг мэддэг учраас тэгж шинэ содон зүйл болгож хүлээж аваагүй ээ. Хорьдоггүй, харин ч “Та хоёр цагийг зугаатай өнгөрөөж байгаа юм байна” гэдэг.
-Эмээтэйгээ хэр удаан хамт амьдарч байгаа вэ, хамтдаа байхад дурсамжтай зүйл олон тохиолдоно биз?
-Дунд анги хүртлээ хамт амьдардаг байж байгаад хэсэг тусдаа байсан. Гэхдээ хол байгаагүй учраас байнга очно. Саяхнаас дахиад хамт амьдарч байгаа. Өдөр тутмынхаа зүйлийг хийчхээд эмээ киногоо үзнэ, би видеогоо эвлүүлнэ. Би халамжлуулаад, эмээ маань надад эрхлээд л байж байна шүү дээ.
-Контентоо үргэлжлүүлэх хийх шалтгаан, урам болсон зүйл бий юү?
-Та хоёрын бичлэгийг үзэхээр эмээ, өвөөтэйгөө байсан үеэ дурсдаг, хайр мэдэрдэг шүү гэсэн сэтгэгдэл олон ирдэг. Тэр сэтгэгдлүүдийг уншаад зөв юм хийж байгаадаа илүү итгэлтэй болсон. Хэн нэгэнд хайр мэдрүүлж, баяр баясал өгнө гэдэг сайхан шүү дээ. Би эмээгээ алдана гэхээс хамгийн их айдаг. Тиймээс өдөр бүр нандин дурсамж бүтээж өгдөг контентоо хийх дуртай. Анх хөгжилдөх гэж хийж эхэлсэн ч одоо бол үнэхээр чухал зүйл болсон.
.jpg)
-Дүрс бичлэг хийхдээ баримталдаг зарчим бий юү ?
-Манай контентыг үздэг хүмүүсийг дийлэнх нь бага насны хүүхэд байдаг. Тиймээс буруу үлгэр дуурайлал үзүүлэхгүйг л хичээдэг дээ. Хараалын үг хэлсэн видеоны хандалт хэдийгээр сайн байдаг ч зөвхөн хандалт авахын төлөө хүүхдүүдэд буруу зүйл зааж өгч болохгүй.
-Ярианы төгсгөлд эмээдээ хандаж үг хэлэх үү?
-Эмээгээсэээ юу ч нуухгүйгээр ярилцдаг. Хэдийгээр бидний хооронд насны зөрүү олон, түүнийгээ дагаад харах өнцөг өөр ч, намайг ойлгодогт, ярилцдагт баярлалаа. Би эмээ шигээ л эхнэртэй болохыг хүсдэг. Нэгнийгээ халамжилдаг, хайрладаг, эрхэлдэг. Эмээ миний хүүхдийг харж өгнө гэдэг юм, би ч гэсэн танаар хүүхдээ харуулмаар байгаа, тандаа хайртай шүү.
| Г.ТӨВШИНЗУЛ: ЭМЭЭТЭЙГЭЭ ХАМТ НАНДИН ДУРСАМЖ ҮЛДЭЭДЭГ УЧРААС КОНТЕНТ ХИЙХ ДУРТАЙ |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |