-Энэ өдрийн мэнд хүргэе. Уран сайхны гимнастикаар хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Өдрийн мэнд хүргэе, намайг А.Энэрэл гэдэг. “Оюуны нахиа” сургуулийн есдүгээр ангид сурдаг. Анх 2021 оны гуравдугаар сараас уран сайхны гимнастикаар хичээллэж эхэлсэн. 2024 оны тавдугаар сарын 2-нд Узбекистан Улсын Ташкент хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож, туузтай ганцаарчилсан төрлөөр финалд шалгарсан минь миний хамгийн том амжилт байсан.
-Сүүлийн үеийн амжилтуудаасаа дурдвал, энэ дундаас хамгийн сэтгэл хангалуун байгаа шагнал нь аль нь вэ?
-Хичээллэж эхэлснээс хойш 2022 болон 2024 оны Улсын аваргад амжилттай оролцсон. Мөн “Asian cup 2023” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль, Истанбул хотноо зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд тавдугаар байрт, Япон Улсын Осака хотод зохион байгуулсан тэмцээний тавдугаар байр, Якутск Улсын Саха хотод болсон Азийн хүүхдийн их наадамд амжилттай оролцсон.
.jpg)
-Энэ спортоор хичээллэсний үр шим нь юу байсан бэ?
-Уран сайхны гимнастикаар хичээллэснээр сахилга баттай болж цаг баримталдаг, хариуцлага, тэвчээрэй нэгэн болдог. Өөртөө хамгийн хэрэгтэй зан чанаруудыг суулгаж чадсан гэж боддог. Надад хамгийн эерэг бүхнийг өгдөг учраас гимнастикаар хичээллэх дуртай.
-Гэр бүлийн гишүүд нь хэр их дэмждэг вэ?
-Би дүүтэйгээ цуг тус спортоор хичээллэдэг. Аав, ээж маань биднийг 100 хувь дэмждэг учраас тэднийхээ итгэлийг алдалгүй, дуртай спортоороо илүү их амжилт гаргахыг хичээдэг дээ.
-Тайзан дээр үзүүлбэр үзүүлж байхдаа юу боддог вэ?
-Тэмцээнд оролцож байхдаа анхааралдаа төвлөрүүлж, тэмцээндээ зориулж бэлдсэн хөдөлгөөнөө дахин нэг нэгээр нь санаж, алдаагүй, төгс үзүүлбэр үзүүлэхийг хичээдэг.
-Гадаад, дотоодын олон тэмцээн уралдаанд оролцсон юм билээ. Бүгд л хичээл зүтгэл шаардсан байх тэр дундаас хамгийн их бэлтгэл шаардсан нь ямар тэмцээн байсан бэ?
-Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ Азербайжан Улсын Баку хотод хугацаанд хийсэн. Өдөрт 8-10 цаг бэлтгэл хийсэн. Анх олон цагаар бэлтгэл хийх хэцүү санагдаж байсан ч даваад гарсан. Одоо бодоход тэр бэлтгэх хамгийн сайхан дурсамжуудыг хадгалж байдаг.
.jpg)
-Спортоор хичээллэж байх явцад олон бэрхшээл,шантарсан үе гардаг шүү дээ. Чамд тийм үе хэр гардаг вэ, хэрхэн тэр үеийн давдаг вэ?
-Тэмцээний үеэр тайвширч чадахгүй, сандрах тохиолдол олон бий. Сандарснаасаа болж гүйцэтгэлээ дутуу хийнэ, заримдаа бэртэл ч авна. Тэр үед аль болох өөрийгөө тайвшруулж, өвдөлтөө давж, сэтгэл зүйгээ тайван байлгахыг хичээдэг. Сүүлд тэмцээн болохоос хоёр хоногийн өмнө шөрмөс сунасан. Тамирчны хувьд тун чухал тэмцээн учраас бэлтгэлээ сайн базааж, өвдөлтөө тэсэн тэмцээндээ амжилттай оролцсондоо.
-Уран сайхны гимнастикаар хичээллэж байгаа тамирчинд анхаарах ёстой дэглэм байдаг уу?
-Тогтмол хоолны дэглэм барьж, усаа сайн уухыг хичээдэг. Бие галбиртаа анхаарах нь уран сайхны гимнастикийн тамирчны баримтлах хамгийн эхний дэглэм учраас хоол зүйч, сэтгэл зүйчээс зөвлөгөө авдаг.
-А.Энэрэл ирээдүйн мэргэжлээ сонгосон уу?
-Ирээдүйд багш нар шигээ мундаг шүүгч, дасгалжуулагч болох зорилготой. Би спортоор хичээллэхээс өмнө сэтгэл зүйч болохыг хүсдэг байсан.Одоо энэ хүслээ спорттойгоо холбож спортын сэтгэл зүйч болохыг хүсэх болсон.
-Оролцохыг хүсдэг тэмцээн, авахыг хүсдэг шагнал бий юү?
-Тамирчин хүн бүрийн мөрөөдөл олимп байдаг шүү дээ, минийх ч адилхан. Удахгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгаа учраас тус тэмцээнд амжилттай оролцохыг хамгийн их хүсэж байна.
| А.ЭНЭРЭЛ: УРАН САЙХНЫ ГИМНАСТИКИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАЖ, ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨХИЙГ ХҮСЭЖ БАЙНА |
|
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулжээ
2026-09-30 10:17:19
Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцжээ
2026-09-30 10:10:18
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 66 хэрэг бүртгэгджээ
2026-09-30 09:47:28
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцжээ
2026-09-30 09:37:33
Морин загийн “Мобайл” эмнэлэг шинэ түргэний машинтай болжээ
2026-09-30 08:12:49
Иргэдийн эсэргүүцлийг үл тоож шөнөөр нүүрс тээвэрлэжээ
2026-09-30 08:02:37
Ерөнхий сайд Н.Учрал, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв
2026-09-30 07:51:30
Таеквондо-гийн дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-09-30 07:35:48
Азийн наадамд барилдах жүдочид тэмцээнээ өнөөдөр эхлүүлнэ
2026-09-30 07:10:00
Чөлөөт бөхийн “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-09-30 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-09-30 06:00:00
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ ТАВАН НАС ХҮРЛЭЭ
2026-09-29 19:57:36
З.Мөнххүслэн дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
2026-09-29 16:52:36
Даланзадгад-Гурвантэсийн авто замын 10 км-ийг нээнэ
2026-09-29 16:41:09
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
2026-09-29 16:15:31
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.22 хувьд хүрлээ
2026-09-29 15:24:00
“Belt and Road” олон улсын тэмцээнээс 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ
2026-09-29 14:39:36
Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизүтэй уулзав
2026-09-29 14:11:34
Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль баригдаж байна
2026-09-29 13:52:49
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ
2026-09-29 13:45:24
Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн 52 дахь чуулга барилдаан болов
2026-09-29 13:16:25
Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийллээ
2026-09-29 13:13:13
АНУ-ын Колорадо мужийн Монгол сургуулийн 20 жилийн ой болов
2026-09-29 12:49:03
УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН БҮХ АНГИ САЛБАРТ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ХИЙЖЭЭ
2026-09-29 12:17:24
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа
2026-09-29 11:41:41
“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилж байсан этгүүдийг баривчилжээ
2026-09-29 11:34:33
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 хэрэг бүртгэгджээ
2026-09-29 11:28:38
“ЧИНГИС ХААН” ОУ-ЫН НИСЭХ БУУДАЛД ТЕРМИНАЛ-2 БАРИХААР 150 ТЭРБУМ ИЕНИЙН ЗЭЭЛ АВНА
2026-09-29 11:15:00
ОБЕГ-ЫН ДАРГА Г.АРИУНБУЯН АЛБА, АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАТАЙ ТАНИЛЦЖЭЭ
2026-09-29 11:08:51
"Үр дүнд суурилсан удирдлага" төвийн бүсийн чиглэсэн сургалт болов
2026-09-29 09:55:05
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, “ОСА”-гийн төлөөлөлтэй уулзав
2026-09-29 08:18:36
Х.Билгүүнсайхан “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын хагас шигшээд шалгарлаа
2026-09-29 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд малын гарлагатай
2026-09-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |