-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Намайг Э.Нандин-Эрдэнэ гэдэг. 2002 онд төрсөн, "Шинэ зууны удирдагч" бүрэн дунд сургуулийг 2020 онд төгссөн. Энэ хавар Дотоод хэргийн их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөөд, мөн БНСУ-д цагдаагийн удирдлагаар хоёр жил хосолсон хөтөлбөрөөр сураад ирсэн. Одоо төрийн албан хаагчийн шалгалтад бэлдэж байгаа. Чимээгүй орчинд ганцаараа дуртай дуугаа дуулаад суух, бас дууны үг зохиох дуртай.
-Та хэзээнээс дуу хөгжим сонирхож, дуулж эхэлсэн бэ?
-Арван жилдээ урлагийн наадам алгасахгүй ордог хүүхэд байсан. Тэр үеэс л дуунд дурлаж, дуулах сонирхол маань нэмэгдсэн. Хамгийн анх тавдугаар ангид "Rokit Bay"-ийн "Зоорь" дууг найзтайгаа хамт сонсоод, дэвтэрнийхээ ард нь үгийг нь бичдэг байснаа тод санадаг. Тэгээд л Rokit Bay-ийн үнэнч сонсогч болсон доо.
"Rokit Bay-ийн дууг хэн сайн дуулах вэ" ковер дууны тэмцээний гурван шатыг амжилттай давж, ялагч болсон. Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцвал?
-Тухайн үед “Ялагч боллоо” гээд нэрийг маань зарлахад итгээгүй. Яагаад гэвэл, бусад оролцогч чадварлаг, сайн дуучид байсан болохоор өөрийгөө байр эзэлнэ ч гэж бодоогүй. Тэгээд нэгдүгээр байранд орсон гээд нэрийг маань зарлахад үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан. Энэ бол миний амьдралд хэзээ ч мартагдашгүй түүх болон үлдэж байна. Шагналд нь "Пуужин Баяраа" дөрөв дэх цомгийн тоглолтын бэлтгэлд нь оролцох эрх авсандаа туйлын их баяртай байна.

- Энэ тэмцээнд оролцох шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?
- Би тэмцээн, уралдаанд төдийлөн оролцоод байдаггүй. Манай найз "Ийм тэмцээн болох гэж байгаа юм байна, Чи ороод өөрийгөө сориод үз" гэсэн. Найзынхаа ятгалгаар анх удаа зоригтой алхам хийсэн. "Тэнцэхгүй байсан ч яах вэ дээ" гээд дараа нь харамсахгүйн тулд оролцох шийдвэр гаргасан. Миний гаргасан шийдвэр зөв байсан. 400 гаруй хүнээс нэгдүгээр байранд орсон маань миний хувьд хамгийн том амжилт.
- Тэмцээн гурван үе шаттай явагдсан. Таны хувьд ямар дууг сонгож дуулсан бэ. Дуунуудаа дуулж бэлдэхэд ямар нэгэн хүндрэл, бэрхшээлүүд тулгарсан уу?
-Би Rokit Bay-ийн бүх дуунд дуртай. Эхний шатны шалгаруулалт бичлэг хэлбэрээр явагдсан. Оролцогчдын дуулалтыг илүү харах байх гээд хурдан хэмнэлтэй, үглэдэг "Аваад яв" гэдэг дууг сонгож оролцсон. Нэгдүгээр шатандаа тэнцээд баярласан ч, хоёрдугаар шатандаа тэнцэхгүй байх гэж бодсон. Намайг гэр бүл, найз нөхөд, хамаатан садан маань гээд олон хүн маш сайн дэмжсэн. Тиймээс ч хоёрдугаар шатандаа шалгарсан. Тэр үед шууд баярлахаасаа илүүтэйгээр "Дараагийн шатандаа яах бол" гээд санаа зовж эхэлсэн. Олон хүний итгэл, найдварыг алдчих вий дээ гэж айсан. Хамгийн сүүлийн шатанд дуулах дуугаа сугалаад цочирдсон. Яагаад гэвэл, Rokit Bay-ийн хамгийн хүнд гэж хэлж болохоор "Broken souls" гэдэг дуу байсан. Ялангуяа эмэгтэй хүн дуулахад хэцүү, олон төрлийн хоолойгоор үглэж дуулдаг дуу байсан болохоор хүндхэн санагдсан. Манайхан эмэгтэй хүн болохоороо л уянгын, намуухан дуу дуулдаг гэж боддог юм шиг санагддаг. Би энэ бодлын эсрэгээр нь "Эмэгтэй хүн ч гэсэн хип хоп урлагт орж, үглэж дуулж чаддаг шүү" гэдгийг харуулахыг хичээсэн. Тэгээд долоохон хоногийн хугацаанд бэлдээд орсон. Ах маань "Чи энэ 15 оролцогчоос нэгдүгээр байранд орно, эсвэл 15-т орно" гэж намайг хурцалж, дэмжсэн. Энэ үг намайг ялагч болоход нөлөөлсөн юм.
-Тэмцээний дараа таны ирээдүйн зорилгод өөрчлөлт орсон уу?
-Тэгэлгүй яах вэ, мэдээж өөрчлөлт орсон. Тэмцээнд орохын өмнө би энгийн л нэг амьдралтай, мэргэжлээрээ л ажиллаад амьдрах байх гэж боддог байсан. Одоо бол мэргэжлээрээ ажиллахын хажуугаар, өөрийнхөө сонирхлыг хөгжүүлэх бодолтой байна. Мөн шилдэг 15 оролцогчтойгоо сайн найз болсон. Бид "Хамтлаг байгуулна, дуу хийж үзэцгээе" гээд яриад эхэлсэн. Мөн бие дааж уран бүтээл хийхээр төлөвлөж байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд залууст хандаж юу гэж хэлэх вэ?
-Ямар ч зүйл дээр өөрийгөө бүү хаагаарай. Бүх зүйлд өөртөө итгэлтэй байж, өөрийгөө нээгээрэй, залуус аа.
Г.Хонгорзул
| "Rokit Bay-ийн дууг хэн сайн дуулах вэ" тэмцээний ялагч Э.Нандин-Эрдэнэ: "Эмэгтэй хүн ч гэсэн хип хоп хийж, үглэж чаддаг шүү" гэдгийг харуулахыг хичээсэн |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |