Бартаат замын уралдаан бол маш их тэсвэр, тэвчээр шаарддаг спорт. Тиймдээ ч тамирчин гэхээсээ илүү сонирхогчид олон байдаг юм билээ. Энэ удаа бартаат замын уралдааны тамирчин болох мөрөөдлөөр жигүүрлэн бэлтгэл хийдэг, 12 настай А.Тэлмүүн хүүг “Шинэ танил” буландаа онцолж байна. Түүний аав Б.Ариунбаяр 2016 оноос хойш бартаат замын уралдаанаар уралдаж байгаа бөгөөд “Мазаалай кап 2016” уралдааны сонирхогчийн төрөлд хоёрдугаар байрт шалгарч байсан. Хүү нь аавыгаа дагаж энэ спортод дурлажээ. А.Тэлмүүнтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Эхлээд өөрийгөө танилцуулаач?
-Намайг Ариунбаярын Тэлмүүн гэдэг, 12 настай, 33-р сургуульд сурдаг. Аав, ээж дүүгийн хамт Гачууртад амьдардаг.
-Бартаат замын уралдааны тамирчин болохоор бэлтгэл хийдэг гэж сонссон. Хэдэн настайгаасаа машин унаж байгаа вэ?
-Тийм ээ, дөрвөн настайгаасаа хойш машин унаж байгаа.
-Анх хэн машин барихыг зааж өгсөн бэ?
-Аав зааж өгч байсан. Аав хөдөө очоод, өвөр дээрээ суулгаад өөрөө араа, хаазаа солиод, машин барихыг зааж өгч байсан юм.
-Яагаад анх машин унаж суръя гэж бодсон бэ?
-Аавыгаа хараад, аав шигээ машин унаж сурахыг хүссэн. Тэгээд л аав маань машин барихыг зааж өгсөн юм.
-Машин барихад аав нь юу гэж захидаг бэ?
-Намайг машин бариад явж байхад аав маань “Битгий сандар, замаа сайн харж, сандрахгүй яваарай” гэдэг.
-Бартаат замын уралдааны тамирчин болохоор шийдэж, бэлтгэл хийхэд нь юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Аав, аавын оролцдог тэмцээн уралдаан, бас машин барьдаг, энэ уралдааныг сонирхдог хүмүүс хамгийн их нөлөөлсөн.
-Дуртай тамирчин байгаа юу?
-99 дугаартай уралддаг Баярбаатар ахаасаа үлгэр дуурайлал авдаг. Манай аавын найз, надтай ойр байж, надад маш их зөвлөгөө өгдөг ах бий.
-Чам шиг машин барьж, ирээдүйд тамирчин болох хүсэлтэй хүүхдүүдэд юу гэж зөвлөмөөр байна?
-Сурч чадахгүй гэж битгий бодоорой. Хичээвэл чи юуг ч сурч чадна. Бас битгий шантраарай гэж хэлмээр байна.
-Ямар, ямар төрлийн машин унаж чаддаг вэ?
-“Портер”, “приус”, “пажеро” зэрэг машиныг шороон, бартаат замаар унаж чаддаг.
-Ямар машин унах дуртай вэ. Бас яагаад?
-“Пажеро” унах дуртай. Хамгийн анх унаж сурсан машин маань болохоор.
-Анх машин унаж үзэхэд ямар санагдсан бэ?
-Эхлээд маш их айсан. Дараа нь “Би машин барьж чадах юм байна” гэж бодоод маш их баярласан.
-Машинтай холбоотой мартагдашгүй дурсамж байгаа юу?
-Анх аавынхаа өвөр дээр суугаад явж байсан үеэ л хамгийн тод санадаг.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг бэ?
-Би жүжигчин болохыг хүсдэг. Мөн машинаар уралдахаа хобби болгож, ирээдүйд бартаат замын уралдааны шилдэг тамирчин болохыг хүсэж байна.
-Чөлөөт цагаараа юу хийдэг бэ?
-Унадаг дугуй унадаг. Бас аавдаа машин засахад нь тусалдаг. Аавыг машинаа засаж байхад нь түлхүүр, багажыг нь зөөж өгч, гараашаа цэвэрлэдэг.
| БАРТААТ ЗАМЫН УРАЛДААНЫ ИРЭЭДҮЙН ТАМИРЧИН А.ТЭЛМҮҮН |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |