Тэрбээр гурван хүүхэдтэй айлын том охин бөгөөд багаасаа дуу хөгжимтэй ойр өсжээ. Түүний аав “Оч” хамтлагийн дуучин Е.Дашзэвэг аж.
-Сайн байна уу. Удахгүй анхны дуугаа сонсогчдод хүргэхээр зэхэж байгаа гэж сонссон. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Анхны дууныхаа шүлгийг нь өөрөө бичиж байгаа. Гэхдээ их айдастай хэр нь догдлолтой өдөр хоногийг л өнгөрөөж байна.
-Багаасаа шүлэг бичдэг байв уу?
-“Шүлэг бичдэг” гэж хэлэх ахдах байх. Зүгээр л хүүхэд байхдаа оролддог байсан. Хайртай хүндээ зориулж, хайрынхаа тухай дуу бичиж байгаа болохоор зоригтой гаргаж байгаа.
-“The Open Mic Mongolia”-д ажиллаж эхэлсэн түүхээ хуваалцаач?
-Өнгөрсөн жилийн өдийд найзтайгаа хамт “Ulaanbaatar gallery” дээр зохион байгуулагдсан “The Open Mic Mongolia” өдөрлөгт оролцож байлаа. Тэр цагаас хойш үндсэн дуучин нь болоод олон сайхан үйл ажиллагаанд оролцож, олон жаргалтай өдөр хоногийг өнгөрөөсөн байна.
-“Автомашингүй өдөр” болсон “The Open Mic Mongolia” өдөрлөг дээр “Ангир ижий” дууг дуулахад нь хүмүүсийн сэтгэл нь ихэд хөдөлж, уйлж харагдсан. Тэр өдөр ямар мэдрэмж төрж байв?
-Тэр эмээ өдөрлөгийн турш дуу бүрийг чин сэтгэлээсээ дагаж дуулаад, бүжиглэж байсан юм. Тэгээд намайг “Ангир ижий” дууг дуулахад хамт дуулаад, уйлсан. “Уйлахгүй, тэснэ шүү” гэж дотроо бодоод, дээшээ хараад дуулсан. Тэгж байгаад харсан чинь хажууд байсан хүмүүс, хөтлөгч уйлж байсан. Тэгээд ээж, эмээгээ бодоод л уйлчихсан даа. Хүн болгонд дотроо ямар ч зүйлийг даван туулж, тэсэж, юутай ч тэмцэж байж болно. Мөн “Биднийг нэгтгэн зүйл ээж л байдаг юм байна” гэх бодол төрж байлаа.
Бас ээжээрээ маш их бахархаж байсан. Ээж минь бахархаад ханамгүй үнэхээр хүчирхэг эмэгтэй байдаг. Бид өсвөр насандаа ээж, аавтайгаа үл ойлголцож, маргах үе байдаг. Тэр бүрд ээж минь надтай ярилцаж, тайвшруулдаг байсанд үнэхээр талархдаг.
-“The Open Mic Mongolia” өдөрлөгийг зорьж очих хүмүүсийн олширсоор байгаа. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Анх удаагаа ирж байгаа хүмүүсийг харах хамгийн сайхан байдаг. Тэд ихэвчлэн “Сандраад дуугаа санасандаа хүртэл дуулж чадсангүй” гэж бууж ирдэг ч харц нь гэрэлтээд, айдсаа давсандаа баярлаж байгаа нь харагддаг. Би ч гэсэн одоо хүртэл тайзан гарах бүрдээ сандарч, догдолдог. Бас дуулах бүрдээ “Яаж дуугаа гоё дуулах уу, дунд нь ямар чимэг оруулах уу” гэж боддог доо.
-Тайзан дээр гарахдаа сандраад алдаа гаргаж байсан удаа бий юү?
-“San juniper” хамтлагийн тоглолтын өмнө үйл ажиллагаанд хамтлагийнх нь дуунаас дуулсан юм. Тэгээд дууныхаа үгийг мартчихсан. Хамтлагийнх нь дуучдын өмнө дууг нь мартах үнэхээр эвгүй мэдрэмж байсан. Одоо хүртэл мартаж чаддаггүй.
-Дууны талаарх яриагаа түр орхиод өөрийнхөө тухай яриа дэлгээч?
-Миний хүүхэд нас Төв аймагт өнгөрсөн. Би зодоон хийдэг, эрэгтэй хүүхдүүдтэй найзалж, эрэгтэй хувцас өмсдөг байсан. Бас бүжиглэх, жүжиглэх дуртай, спортлог байлаа. Одоо бол тэс ондоо л хүн болсон байна даа.
Аав, ээж хоёр минь залуу сэтгэлгээтэй, хамт байхад хөгжилтэй хүмүүс байдаг. Заримдаа яг найз шиг санагдах үе бий. Манай гэр бүлийнхэн дуу хөгжимд дуртай хүмүүс байдаг. Аав гитар тоглоод л тавуулаа тойрч суугаад л дуулна. Том дүү маань хип хоп дуу сонирхдог. Харин бага дүү минь дуулж сураагүй байгаа болохоор шүлэг уншиж байгаа. Төв аймгаас зохион байгуулж байсан гэр бүлийн тэмцээнд хоёрдугаар байранд орж байлаа. Ер нь багаасаа л дуу, хөгжимтэй ойр байсан даа.
.jpg)
-Яагаад мэргэжлийн дуучин болохыг сонгоогүй юм бэ?
-Өөртөө бардаагүй шүү. Гэхдээ өгөгдөл нь байгаа юм чинь тэрийгээ аль болох алдахгүй, сонирхлоороо дуулахаар шийдсэн. Нягтлан бодогч мэргэжилдээ дуртай. Бас нийгмийн шаардлага тэр байсан.
-Шантрах үе байв уу?
-Цар тахлын үед гэртээ байх үедээ дуугаа орхисон байсан. Хүн дуртай зүйлээ орхихдоо өөрийгөө хамт алддаг юм билээ. Тэр үед их уцаартай, гутранги хүн болсон байсан. Тэгээд өмнө жилээс буцаж дуулж эхэлсэн чинь жаргалтай болж эхэлсэн дээ.
-Тэгвэл хүсэл мөрөөдлөө орхих гэж буй дүү нартаа зөвлөгөө өгөөч?
-“Энэ зүйлгүй бол би байж чадахгүй” гэж бодож, мөрөөдөж буй зүйлээ хэзээ ч битгий орхиорой. Бас жоохон амжилтандаа битгий бардаж, хойш суугаарай. Тэр цагт чи цаашаа хөгжихгүй шүү гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.

| Д.НОМИН-ЭРДЭНЭ: ХҮН ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ОРХИХДОО ӨӨРИЙГӨӨ ХАМТ АЛДДАГ ЮМ БИЛЭЭ |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |