-Сайн байна уу. Шинэхэн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгосонд баяр хүргэе. Цус сорогчийн тухай кино өмнө манайд хийгдэж байгаагүй гэдгээрээ онцлог. Эл бүтээлд дүр бүтээх саналыг хэрхэн хүлээж авч байв?
-Баярлалаа, “Цус сорогчийн хайр” УСК-ны хамт олон маань дэлгэцийн өмнө гарч байгаагүй, шинэ содон дүрийг удаан хугацаанд хайсан юм билээ. Кино зохиолч маань энэхүү зохиолоо долоон жилийн хугацаанд бичсэн. Кино маань үзэгчдийн хүртээл болоод, америкийн видео сангуудаар гарч эхлэх гэж байгаад маш их баяртай байна. Миний хувьд “Бодлын хулгайч”, “Помагатинам” зэрэг кинонд продюсоор ажиллаж байсан болохоор дүр бүтээхэд арай дөхөм байлаа. Гэхдээ жүжигчин байх, камерын ард байх хоёр тэс ондоо. Намайг сорьсон, хүнд сценүүд байсан. Жишээлбэл, Цустай ваннд хэвтэж, авсанд орж, камерын өмнө нүцгэлэх амаргүй даваа байлаа.
-Цус сорогч гэдэг бол хийсвэр сэдэв шүү дээ. Нисэх, өндрөөс үсрэх зэрэг сцен байв уу?
-Бид Hollywood-ийн мэргэжлийн орлон тоглогч нартай хамтарч ажилласан. Цус сорогч гэдэг утгаараа дийлэнх зураг шөнөөр авсан учир зодоонтой үзэгдлүүд дээр бэртэхчихвий гэж л эмээж байлаа.
-Тантай ярилцаад суухад та их зоримог эмэгтэй шиг санагдаж байна л даа. Хувь хүн талаасаа яриа дэлгээч?
-Би сэтгүүлч, зураач мэргэжилтэй. Олон салбарт хүч үзэж өөрийгөө сорьж, өсвөр наснаасаа бизнес эрхэлж эхэлсэн. Би өөрийгөө адал явдалд дуртай, дайчин, зөөлөн сэтгэлтэй бие даасан эмэгтэй л гэж боддог доо.
-Сэтгүүл зүйн салбарт хэдэн жил ажилласан бэ. Энэ талаараа яриа дэлгээч?
-Би Монгол Улсын Их Сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Мэргэжлээрээ найман жил ажилласан. Улирал тутам хэвлэгддэг “Updown” сэтгүүлд эрхлэгчээр ажиллаж байсан. Сэтгүүлчийн мэргэжил бусдын нүдэнд энгийн харагдах ч маш их оюуны хүч шаарддаг хэцүү мэргэжил шүү дээ. Үргэлж шинэ содон зүйлс, хүмүүстэй учруулж, их зүйл сургасан болохоор мэргэжилдээ маш их хайртай.
-Сэтгүүлчээс зураач руу хөрвөжээ. Та хүүхэд байхаасаа зурдаг байв уу?
-Хүүхэд байхдаа хүн бүр л зураг оролддог байх. Миний хувьд багадаа зурах авьяастай байсан. Харин сүүлийн таван жил гаруйн хугацаанд уран зурагт төвлөрч ажиллаж, гурван үзэсгэлэн гаргасан байна. Мөн ирэх аравдугаар сард тав дахь үзэсгэлэнгээ дэлгэхээр зэхэж байна. Би абстракт болон хөрөг зургаар дагнан зурдаг. Үзэл санааны хувьд түлхүү феминист, эротик чиглэлээр бүтээлээ туурвидаг. Миний хувьд зураачийн замналаа хожуу эхэлсэн учир зурагтаа өвөрмөц байх үүднээс эротик төрлөөр ихэвчлэн зурж байна. Олон улсад энэ төрөл аль хэдийнээ хүлээн зөвшөөрөгдөж, дагнасан уран бүтээлч их байдаг. Харин манай улсад тоотой хэд байх шиг санагддаг. Сүүлийн үед францын коллеж арт төрөлтэй уусгаж, илүү сонирхолтой зураг зурахыг зорьж байгаа.
-Энэ төрлийн зураг зурах магадгүй уран бүтээлчээс тэр тусмаа эмэгтэй хүнээс зориг шаарддаг болов уу?
-Би урлагийг үнэнээс төрдөг гэж боддог. Тийм болохоор нүцгэн үнэн зурж байна гэх үү дээ. Эротик бол гоо зүй, гэхдээ зурахад зориг, мэдрэмж шаардана. Ер нь амьдралын гашуун үнэн доторх гоо үзэсгэлэнг л бүтээлээрээ харуулахыг хүсэж байна.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
-Баярлалаа.

| А.Уянга:“Цус сорогчийн хайр” УСК өнөө цагийн кино урлагт шинэ өнгө нэмсэн гэдэгт итгэлтэй байна |
|
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |